antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 1 comment

Ургийн гажиг үндэсний аюулгүйн хэмжээнд хүрч болзошгүй

нийтлэсэн Admin

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Өнөөдрийн байдлаар манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ дотор 41 үеэ мэддэг хүн ч байдаг ажээ.Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг төрийн түвшинд авч ярилцаж эхэлсэнд талархаж байна. Монгол төр энэ асуудлыг анхаарах шаардлагатай, цаг хугацаа алдах эрх байхгүй.Учир нь Монголчууд нүүдэлчин өв соёлтой, түүх уламжлалаа дээдэлдэг ард түмэн яагаад өнөөдөр ах дүү хамаатан саднаа мэдэхгүй, малаас дор болоод байна гэдэг асуудал тулгараад байна.

10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй, бүгд эрлийз болно гэсэн тооцоо гарсан байна. Ийм шившигтэй үр дүнд хүрэхгүйн тулд бид өнөөдөр энэхүү ажлыг өрнүүлэхээр болоод байна.Тусгаар тогтносон Монгол Улсын цэвэр монгол генийг авч үлдэж, монгол ухаантай, монгол дархлаатай ард түмнийг байлгахын тулд ажиллах болно” гэлээ.Улсын хэмжээнд 2005-2009 оны хооронд /дөрвөн жилийн хугацаанд/ 689 согоггой хүүхэд мэндэлж байсан бол 2014-2015 онд 1,280 тохиолдол болж нэмэгджээ. Дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж буй нь цус ойртолтын шинж гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолж байна.Хүрээлэнгээс 2016 оноос дотоодын аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нарийвчлан судалсаны үр дүнд цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулапт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болгох шаардлагатайг эрдэмтэд сануулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (March 16, 2017 2:04:14 pm )

    Gamshig,,,,shivshig

antalya rent a car