antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 Comments are off

Дэлхий ертөнцийг тусгаарласан хана

нийтлэсэн Admin

АНУ-ын Хил гаалийн алба өнгөрсөн хоёрдугаар сард Мексиктэй залгаа хуурай замын хилээр орж ирэх хууль бус цагаачдын тоо 40 хувиар буурсан гэсэн мэдээлэл өгсөн билээ. Энэ бол Трампын шинэ засаг захиргааны цагаачлалын дэглэмийг чангатгахад чиглэсэн бодлогын зөвхөн нэг сарын үр дүн. Харин хоёр улсын хилийн дагуу хана баригдаад эхэлбэл энэ тоо үлэмж буурах нь тодорхой юм. Тэгвэл дэлхий дахинаа зөвхөн Америк л хана босгох гэж байгаа бус бололтой.
АНУ-д Дональд Трамп Мексикийн хил дагуу хана босгохоор хэдэн тэрбумын эрэлд гарч байх зуур дэлхий нийтээрээ АНУ-ын цагаачлалын бодлогын асуудлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, Болив улс гуравдугаар сарын 10-нд Дэлхийн ард түмний бага хурал хуралдуулахаа зарлаж, цагаачдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэхүү хурлын урилгад “Дэлхийн ард түмэн өвөрмөц иргэншил бүтээж, хилийг үгүй болгоход хамтран ажиллахыг бид уриалж байна” гэж бичжээ.
“Хил хязгаарыг үгүй болгох” гэсэн ойлголтыг хүн төрөлхтөн аль эртнээс хэрэгжүүлэх гэж оролдсоор ирсэн ч бодит байдал дээр бүх зүйл “даяаршлын зуун” гэх ертөнцийн тухай төсөөллөөс эрс зөрдөг. Трампын “Америк-Мексикийн хаалт” үүний цор ганц жишээ ч биш юм. Иймэрхүү хана хаа сайгүй байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт улс орнуудаа хөршөөсөө ямар нэгэн байдлаар халхлах оролдлого хийдэг.
Зөвлөлтөөс салсан орнууд
2015 оны эхнээс Балтийн тэнгисийн орнууд Орос, Белорусстай хиллэдэг хэсгээрээ хана, байгууламж босгох олон тооны төсөл хөтөлбөр үзүүлж эхэлжээ. Ингээд 2015 онд Эстон улс ОХУ-тай хиллэдэг хэсгээрээ хана босгох шийдэлд хүрснээ зарласан.
Байгууламжийн урт нь 108 км үргэлжилдэг. 2016 онд яг ийм төсийг Латви улс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Латви-Оросын хилийн дагуу 92 км урттай саад босгохоор болжээ. Тэгвэл Литва улс энэ онд ОХУ-тай хиллэдэг хэсгээрээ хана барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Энэхүү ханыг Калининград мужийн хилийн дагуу барих бөгөөд 135 км урттай байх аж.
Үүнээс гадна Латви, Литва улс Белорусстай хиллэдэг хэсгээрээ хана босгох төлөвлөгөөтэй байна.
Балтийн тэнгисийн орнууд ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь Орос, Белоруссаас хууль бус цагаачид орж ирэхийг хязгаарлах гэсэн тэмүүлэлтэй холбоотой юм байна. Эстон, Латви, Литва нь дамжлага газар бөгөөд үүгээр дүрвэгчид Европын холбооны бусад орнууд руу нэвтрэхийг оролддог. Түүнчлэн Балтийн тэнгисийн орнууд Орос, Белорусстай ханан хилээр тусгаарласнаар контрбандын хэрэг үгүй болно гэж үзэж байна.
Украин улс ч бас ОХУ-аас ханаар зааглагдах гэж байна. 2014 онд тус улсын засаг захиргаа “Европын далан” хэмээх амбиц ихтэй, үнэтэй (25 сая гаруй ам.доллар) төсөл хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн юм. Арсений Яценюкийн санаачилсан, нэг талын санаачилгатай уг төслөөр бол Оростой 2000 гаруй км үргэлжилсэн хиллэдэг хэсгээрээ саад босгож, Украины төдийгүй Европ дахины аюулгүй байдлыг хангах ёстой байжээ.
Бүслэгдсэн цайз Европ
Европын орнууд үндсэндээ хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор л хилийнхээ дагуу хана босгодог. Яг энэ зорилгоор Грек улс 2012 онд Туркээс ханаар тусгаарлагдсан юм. 2015 онд Европт эхэлсэн цагаачлалын хямралын улмаас Ойрхи Дорнод, түүнчлэн Хойд Африк, Өмнөд Азиас хууль бус цагаачид асар ихээр орж ирж, Европын холбооны орнуудад ноцтой хүндрэл үүсгэсэн. Ийм олон тооны цагаач хүлээн авахад бэлэн бус байсан Европын орнуудын олонх нь хилийнхээ дагуу хана босгоход хүрсэн байна.
Унгар улс 2015 онд Сербитэй, түүнчлэн Румын, Хорваттай хиллэдэг хэсгээрээ хязгаарлалт тогтоохоор шийдсэн. Тун удалгүй хаалт босгох системийг Словени улс Хорваттай хиллэдэг хэсэгтээ хэрэглэхээр болсноо зарласан юм. Үүнтэй зэрэгцээд Австри улс Словенитэй хиллэдэг хэсэгтээ хана босгож эхэлснээ зарласан бол 2015 онд Македон Гректэй, Испани Мароккотой хиллэдэг хэсгүүдээрээ саад босгож эхэлжээ. 20 тэрбум ам.долларын өртөгтэй санаа АНУ, Мексикийн хилийн дагуу 1078 км үргэлжлэх хаалтын барилга Ерөнхийлөгч Клинтоны үеэс эхэлсэн юм. Ханын ихэнх хэсгийг 2006 оноос хойш буюу Ерөнхийлөгч Жорж Бушийн үед барьж босгосон байна.
Харин энэ оны нэгдүгээр сард одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, АНУ-ын хуурай замын хилийн бүх хэсэгт хана босгох тогтоолд гарын үсэг зурсан юм. Хилийн ийм хэсэг 3000 гаруй км үргэлжилнэ. Ийнхүү Трамп дахиад 1600 км хана барихаар төлөвлөжээ. Энэхүү хаалт хязгаарыг байгуулахад 21.6 тэрбум ам.доллар гарах тооцооллыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас гаргасан байна. Трампын бодож байгаагаар энэхүү хаалт хязгаар нь Мексикээс ирэх хууль бус цагаачдын урсгалыг зогсоох бөгөөд үүний үр дүнд АНУ-ын засаг захиргаа хэдэн мянган хүний амь амьдралыг аварч, хэдэн сая ажлын байр, хэдэн тэрбум ам.долларыг хадгалж үлдэж чадах гэнэ.
Хуучин колони орнуудын цэргийн хаалт
Ойрхи Дорнодын орнууд аюулгүй байдлын үүднээс хөрш орнуудтайгаа ханаар зааглагдах шийдвэр гаргадаг. Үүний ихэнх шалтгаан нь терроризмын аюул заналхийллийг зогсоох үүрэгтэй юм. Энэ зорилгоор Турк улс Сири, Ирактай хиллэдэг хэсэгтээ хана босгожээ. 2002 онд Израиль, Палестины хооронд барьсан саад нь Израильд радикал палестинчуудаас бүрдсэн алан хядагчид орж ирэхийг зогсоох үүрэгтэй юм.
Хойд Африкт улсын хилийг цагаачлалтай тэмцэх, мөн босогчдын халдлагаас хамгаалах зорилгоор хана хэрэмтэй болгодог. Үүнд Баруун Сахар ба Мароккогийн зүүн өмнөд хэсэгт байрлах “Мароккогийн хана” орно.
Зүүн ба Зүүн Өмнөд Ази
Азийн орнуудад аюулгүй байдлын үүднээс хөршөөсөө ханаараа тусгаарлагдсан газрууд цөөнгүй бий. 2016 онд Тайланд улс хил орчмын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Малайзтай хиллэдэг хэсгээрээ саад босгож эхэлсэн юм. БНАСАУ 2006 онд цөмийн туршилт хийсний дараахан Хятад улс Кимийн дэглэмтэй ханаар тусгаарлах шийдвэр гаргасан билээ.
2004 онд Энэтхэг улс Пакистаны Жамму, Кашмир мужтай хиллэдэг хэсэгтээ 550 км урт хана барьж дуусгасан. Энэхүү хаалт нь Пакистанаас орж ирэх дайчдын халдлагаас хамгаалах зорилготой юм байна. Үүнээс гадна Энэтхэг улс баруун хэсэгтээ Бангладештэй хиллэдэг хэсэгтээ 4000 км үргэлжилсэн хана босгосон. Энэ нь мөн л контрбанд, хууль бус цагаачлал, алан хядагчид орж ирэхээс хамгаалах зорилготой байжээ.
Хана бол зөвшилцлийн
үр дүн

Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд зааснаар улсын хилийн дагуу хаалт, хана барихдаа хилийн зурвасыг урьдчилан тогтоосны үндсэн дээр хийх ёстой гэнэ. Улс орнууд хилийн зурвас, заагаа тогтоож, хилийн тэмдгээ байршуулах зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Үүний тулд хилийн зурвасын холимог комисс бүрдүүлж, газар нутаг, хилийн шугамыг нарийн тэмдэглэдэг аж. Энэхүү баримтыг хоёр тал хоёулаа баталж, аль аль тал нь хүлээн зөвшөөрсний дараа хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Европын эрх зүйн тэнхимийн доцент Николай Топорнины хэлснээр хэрвээ энэхүү нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд хөрш зэргэлдээ ямар ч орон хаалт, хана, хашаагаар зааглах эрхтэй гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car