antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 Comments are off

Сангийн яамнаас нэг грамм алтыг 100 мянга орчим төгрөг байхаар тооцов

нийтлэсэн Admin

Экспортод гаргасан ашигт малтмалын хоёрдугаар сарын дундаж үнэ дээр тулгуурлан Сангийн яам гуравдугаар сарын ханшийг тодорхойллоо. Өнгөрсөн сард Лондоны Металлын биржийн дундаж ханшаар нэг тонн зэсийн ханш 5941.1 ам.доллар, нэг тонн цайр 2848 ам.долларт хүрсэн гэж үзсэн байна. Зэсийн гол экспортлогч “Оюу Толгой” компанийн хувьд энэ онд нийт 130-160 мянган тонн зэсийн агууламж бүхий баяжмал, 100-140 мянган унц алтны агууламж бүхий баяжмал олборлохоор төлөвлөж байгаагаа танилцуулжээ. Харин алтны тухайд, Монголбанкны зарласан ханшаар нэг граммыг нь 97 мянга 952 төгрөг байхаар тооцсон байна.

Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Энэ хүрээнд 2020 он гэхэд Монголбанканд тушаах алтны хэмжээг 25 тоннд хүргэх зорилт тавиад байгаа бөгөөд алт олборлогчдод зээл олгохоор төлөвлөж байгаа гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Үүнээс гадна хоёрдугаар сарын нүүрсний дундаж ханш, хүрэн нүүрс тонн тутамдаа 24.73 ам.доллар, дэгдэмхий чанар нь 28 хувиас бага коксжих нүүрс 139.78 ам.долларт хүрсэн гэж тооцсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car