antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 2 comments

Тэтгэврийг урьдчилан олгоход банкууд шимтгэл авахгүй

нийтлэсэн Admin

“Тэтгэвэр урьдчилан олгох журам”-ыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу баталж, хэрэгжүүлж эхэлжээ. Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан олгох гэнэ. Гэхдээ жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар уг журамд заажээ. Мөн тэтгэврээ урьдчилж авч байгаа ахмад тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлага тавих аж. Тэтгэврээ урьдчилж авах ахмад хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах ёстой гэнэ. Тэтгэврийг нь урьдчилан олгохдоо гэрээт банк нь хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (March 13, 2017 6:25:52 pm )

    Ахмадын тэтгэвэрээ нэмж өгөөч ээ. МАН нам ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан биз дээ. Одоогийн байгаа гишүүд сонгуульд өрсөлдөж явахдаа ахмадын тэтгэвэрийг МАН нам гархаараа нэмнэ гэж ярьж хэлж явсан тэхээр ерөнхийлөгчийн сонгуулиас наана ахмадынхаа тэтгэвэрийг ялгаварлалгүйгээр жигд нэмж өгмөөр байна 65 аа. Одоо болхоор ард иргэдэд 7 төрлийн татварыг нэмэгдүүлнэ, ахмадын тэтгэвэрийн насыг нэмэгдүүлнэ, ард иргэдийн банкинд байгаа жаахан хуримтлалын хүүгээс нь татвар авна ч гэх шиг 65-аа та нар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө байхгүй юмыг ингэж яриад байхийн худлаа ярьж болохгүй шүү дээ

  • зочин (March 13, 2017 6:27:08 pm )

    тэтгэвэрийн насыг нэмж болохгүй харин ч бууруулах хэрэгтэй

antalya rent a car