antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 19 comments

Ерөнхийлөгчийн дэмээр АТГ-ын дарга болсон Х.Энхжаргалын баг Ерөнхийлөгчийг шалгаж дийлэх үү?

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан  Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан. Улмаар уг асуудлаар АТГ-т тайлбар өгөөд байгаа. За харин АТГ Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Учир нь АТГ бол Ерөнхийлөгчтэй ойр байгууллага.  АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж,  УИХ-аар баталдаг. Тэгвэл АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал энэ дарааллын дагуу тус газарт очсон. Тэгэхээр Х.Энхжаргал дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эсрэг зогсох боломжгүй харагдаж буй юм.

Дашрамд өгүүлэхэд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлдэг явдлыг зогсоож УИХ-аас нэр дэвшүүлж  томилдог байхаар хуулийн төслийг  Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар гишүүн байхдаа санаачлан өргөн барьж байсан байдаг.

Ямартай ч Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлүүд байгаа хэмээн байр сууриа илэрхийлж ирсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг мэдээлсэн. Тэдгээр нь:

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилсныг зохион байгуулсан. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.

Хоёрдугаарт, Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгүүдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

Тавдугаарт, Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.

Зургаадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.

Долоодугаарт, Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.

Наймдугаарт, МУ-ыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.

Есдүгээрт, Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, ҮХ зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.

Арав, Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн.

Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.

Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.

Дээрх үндэслэлүүдийг удаан хугацааны туршид хэлэлцсэний үндсэн дээр гаргаж тавилаа. 50 гаруй үндэслэл байсан ч энэ 12 үндэслэлийг сонгон танилцуулж байна гэж байсан юм.

Тэгэхээр АТГ-ынхан Ерөнхийлөгчийг шалгах хуулийн үндэслэл байгаа эсэх асуудлыг удахгүй нэг тийш нь шийдэх биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • naruto (March 09, 2017 1:21:31 pm )

    гонж түүнийг шалгавал алуулна

  • ган (March 09, 2017 2:07:32 pm )

    Ерөнхийлөгч Монгол улсын хууль ёсны эрх ашигт нийцсэн үйлдэл хийж байх үүрэгтэй.Тийм байтал Оюу толгойг гэрээ – Эрдэнэт гээд олон асуудалд ард түмний талд зогссонгүй. Мөнгө санхүүтэй холбоотой том хэргүүд дээр зөв бөгөөд хатуу байр суурь барьсангүй. Тийм ч учраас төр улс эдийн засгийн хувьд маш дор орлоо. Олон улсын харилцаа сайжирсан гээд байгаа боловч бодит байдал дээр гадны хөрөнгө оруулалт зогссон байдалтай байна. Одоо ямарч хамаагүй аргаар их зүйл хийсэн гэдэг мэдээлийг иргэдийн тархинд хүчээр суулгахыг оролдож байна. Цаашид ямар ч албан тушаалтанд хяналттай, хариуцлага нэхдэг нөхцлийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм. Иргэдийн хэлсэн үгийг хүлээн авдаг чих зөөлөн, хөдөлгөөн зөв хүнийг төрд зүтгүүлэх цаг болсон.

  • ЗОЧИН (March 09, 2017 2:30:02 pm )

    ган зөв хэлжээ

  • Zochin (March 09, 2017 2:45:45 pm )

    шалгуулж, огцруулах нь зөв. үгүй бол энэ хульжин залхай новш дэлхийд санаархана шүү..

  • хаан чинь (March 09, 2017 3:03:20 pm )

    Монголд ерөнхийлөгч байх алба алгаа.эрх мэдэлийн шүүх засаглал их хурал засгийн
    газарт хуваагаад өгчих малуудаа.ерөнхийлөгч 3 хан сая хүнд хэрэг байна уу.дарамт
    болж ууж идэж төсөв хоосруулж бүхэл бүтэн албатуудын тэжээж тэтгэж ард түмэн
    ядуу тарчиг амьдарч бгааг мэддэг үхэрнүүд үү.сонгууль гэж төсөв хоосруулсан бөөн
    зардал гэдгийг мэдэхын дээдээр мэдэж суугаа шүү дээ.монголчууд үүнээс татгалзах зориг
    зүрх байх ёстой доо

  • Bold (March 09, 2017 4:00:23 pm )

    Уянга зөв юм хийж байна. Аюултай хүнтэй амь насаа зольж байгаа юм биш биз

  • Anonymous (March 09, 2017 4:20:54 pm )

    Uur hvneer shalgyylaa naadah chini bvtehgvi

  • zochin (March 09, 2017 4:23:06 pm )

    Uur hvneer shalgyylaa naadah chini bvtehgvi

  • zochin (March 09, 2017 4:26:40 pm )

    Elbegdorj iin sanaag mongoliin ard tvmengvirsehgvi huurhii

  • зочин (March 09, 2017 5:38:38 pm )

    Уянга авгай дандаа хэрүүл хийж байдаг хүн дээ Энхбаяр С Баяр Элбэгдорж гээд Батхуяг гээд нөхөр нь бас хэрүүлч хүн байдаг Уянгийн зөв байсан бол Дахиад УИХ д сонгогдох байсан Тэгж чадаагүй видео бичлэг хэрүүл 2 ыг хийсээр хөөгдсөн хүн Ер нь төр самарч мэдэх авгай

  • dagvadorj (March 09, 2017 6:10:02 pm )

    ashig sonirholiin zurchil uuschee.haan ih zuv heljee.erunhiilugchiig uih aas tomilj danhar tom butetsiig alga bolgoj bilegdliin chanartai bolgovol zohino.tamgiin heltes gej tom hoolnii sav.gadaad tomilolt,ard tumnii songuuli geed tomoos tom zardal.uuniig ene 2 namiin alban tushaaliin heneetnuud l lav hiihgui.undsen huulindaa uurchlultiig n tusgaad hiih estoi zuiliin neg

  • malchin (March 09, 2017 6:14:50 pm )

    zugeer nomooroo oldsoniig hurteed yavahgui iluu harj buluu doloih geed eldev arga zali zohioj hor nairuulj yavah yum.nam dotroo ner hund baihgui odoo ch oimstoi hul n gozolzoh n de

  • ТЖ СҮРЭН (March 09, 2017 8:53:41 pm )

    Горьдсаны гарз гэедээ.Гэхдээ асуудал тавьдаг нь зөв.Гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэггүй ерөнхийлөгчтэй байхын хэрэг байна уу? Үндсэн хуулиа шинэ цаг үедээ нийцүүлэн өөрчилж улсаа эзэнтэй болгоцгоое.

  • Anonymous (March 09, 2017 9:17:42 pm )

    Уянга хэн нэгний тоглоомын захиалгаар хийж байгаа, ,мөдхөн төрийн нууц задалсан хэргээр шоронд орно иймэрхүү тоглоом өмнө нь нэг биш удаа болж байсан

  • зочин (March 09, 2017 10:30:01 pm )

    уянга бидний төлөө явж байгаа бол үнэн ялна

  • Anonymous (March 10, 2017 3:28:09 am )

    zuv ene busgui ta naraas iluu ex ornoo gesen setgeltei baina

  • Баабар (March 10, 2017 6:36:46 am )

    13 ДАХЬ ХЭРЭГ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ХУССАН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. НЭМЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ.

  • Тунгаа (March 10, 2017 7:38:45 am )

    Зөв байна авилгач хулгайч луйварчдын бүлэглэлд байгаа хүнийг АТГ шалгаж тогтоож дийлэхгүй дээ нэр дэвшүүлсэнээ бодно, томилогдсоноо бодно хүн нь шуурхай юм шиг боловч сачий дутна даа. Эрдэнэтийн 49 хувь дээр тодорч байсан хүзүүгүй хүн дээ

  • монгол (March 12, 2017 8:50:16 am )

    Нохой хэний хоолыг идэж байгаагаа гэж ярьдагдаа

antalya rent a car