antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 Comments are off

С.Карри гурваас шидэлтийн үзүүлэлтээр К.Брайнтыг гүйцэв

нийтлэсэн Admin

“Golden State”-ийн холбон тоглогч Стефан Карри NBA-д тоглосон хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоогоор “Лос Анжелес Лейкерсийн” довтлон хамгаалагч Коби Брайантыг гүйцэж түрүүлжээ. Энэ тухай The Score порталд мэдээлсэн байна.

Даваа гарагт Карри “Нью-Йорк”-той хийсэн тоглолтын явцад гурван онооны шугамнаас 13 удаа шидсэнээс 5 нь амжилттай болсноор NBA-д тоглох хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоо нь 1831 болжээ. Ингэснээр Карри энэ үзүүлэлтээр лигийн бүхий л түүхэн дэх шилдэг тоглогчдын 10 дугаарт бичигдэх болж, 1827 гэсэн үзүүлэлттэй Брайантыг гүйцэж түрүүлжээ.

Карри бол гурван онооны шидэлтээр лигийн хамгийн шилдэг мастеруудын нэг бөгөөд тэрбээр энэ үзүүлэлтээр NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний 2013, 2015, 2016 оны аварга болж байжээ.

Үүнээс гадна, тэрбээр нэг улирлын хугацаанд амжилттай гүйцэтгэсэн гурван онооны шидэлтийн тоогоор /402/ үнэмлэхүй дээд амжилтыг 2015/16 оны улиралд тогтоожээ. Мөн 2015 онд NBA-гийн Оддын week-end шоуны үеэр болсон гурваас шидэлтийн тэмцээнд түрүүлж байв.

О.Барс

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car