antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2017 1 comment

Умард Солонгос 4 баллистик пуужин харважээ

нийтлэсэн Admin

Өмнөд Солонгос болон АНУ хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг эсэргүүцэн Умард Солонгос өнөө өглөө Зүүн тэнгис рүү дөрвөн баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.

Тус хорооны мэдэгдсэнээр, Умард Солонгос алсын тусгалтай пуужин харвадаг “Дончан-ри” гэдэг газрын ойролцоогоос өнөө өглөөний 7:36 цагт пуужингууд харважээ. Пуужингууд 1000 орчим км зайг туулаад Зүүн тэнгист унасан байна.

Тус хорооны мэдэгдэлд “ямар төрлийн пуужин харвасныг нь бид тогтоохоор дүн шинжилгээ хийж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын БХЯ-ны албаны хүн хэлэхдээ “АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай тив алгасах баллистик пуужин харвасан байж магадгүй” гэв.

Умард Солонгос өнгөрсөн оны хоёрдугаар сард “Дончан-ри”-гээс алсын зайн тусгалтай баллистик пуужин харваж байсан юм.

Пхеньян хэзээ ч өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй учир Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдсэн байна.

Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгагийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын өнөө өглөө харвасан пуужингуудын гурав нь Акита мужаас баруун зүгт 250 орчим км-ийн зайд орших Японы эдийн засгийн тусгай бүсэд унажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Munkh (March 07, 2017 2:15:48 am )

    Unen yum bolov uu?

antalya rent a car