antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2017 1 comment

Аав ээжүүд шаардлагын хариу өгөхгүй бол дахин жагсана

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол  зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрснийг улс даяараа хүлээн зөвшөөрсөн. Гол нь утааг арилгах бодитой шийдэл, арга зам хэрэгтэй байгаа. Түүнчлэн “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ноос дахин жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна. Сар шинийн баяр гэдэг бол Монголчуудын хувьд урин цаг наашилж, цаг дулаарч байгаа явдал. Харин манайхны хувд өвөл утааны тухай ярьчихаад дулаараад утаа гайгүй болчихоор ярих нь ч багасчихдаг байсан. Тэгвэл одоо шийдэл хайж л байгаа бол утааны тухай сэдвийг зогсоохгүй байх хэрэгтэй. Халуун зунаар ч утааг мартаж болохгүй байгаа юм.

Утааны эсрэг аав ээжүүд хоёр удаа жагсаал хийж, Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Тэгвэл уг шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй тул цаашид шаардлагын албан ёсны хариуг ирүүлэхгүй бол дахин жагсах юм байна.

Тэд шаардлагадаа хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах, хүүхдийн эмнэлэг барих, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах, Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагийн автомашиныг 15-40 хувь бууруулах, Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд  хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардаад байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (February 18, 2017 3:01:27 pm )

    Oyunhorol hariu ogch chadahgui ee,,,

antalya rent a car