antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2017 7 comments

Бондын мөнгийг “залгисан” гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон 400 гаруй өрх айлын асуудал юу болов

нийтлэсэн Admin

14860864375893e12570336Утааны эсрэг гэх нэрийдлээр асар их хэмжээний мөнгийг гарын салаагаараа урсгасан болон бондын мөнгийг үр ашиггүй баахан төсөл хөтөлбөрийн нэрээр авч үрэн таран хийсэн нь ойрын өдрүүдэд ил болж байна. Үүний хамгийн том жишээ нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэх сүржин нэртэй ч даржин явдалтай ажил болсон.

Тэртээ 2012 оны сонгуулийн өмнө хотын дарга асан Э.Бат-Үүл телевизээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулна. Түүгээр ч барахгүй Монгол дахь “Ганнам” хорооллыг бүтээн байгуулна гэж амлаад тухайн сонгуульдаа иргэдийн саналыг бараг бүгдийг нь авч билээ. Гэвч дөрвөн жилийн дараах үр дүн нь дөрвөн жилийн өмнө ярьж хэлж байсан шиг гараагүй нь харамсалтай. Газраа байраар солиод хананаасаа халуун, хүйтэн ус гойждог тухтай байранд амьдрах хүсэлтэй иргэдийн мөрөөдөл ихэнхи нь талаар болж хоцорсон. Тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар тэдэнд тохирох дүнг нь тавьж хотыг бүхэлд МАН-д атгуулсан билээ.

Тэгвэл асуудал үүгээр дууссангүй. Бондын мөнгөний тодорхой хувийг авч зарцуулсан. Мөн өнгөрсөн есдүгээр сард хүйтны ам наашилж, хөхүүрийн ам цаашилж эхэлсэн өдрүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орох оронгүй болсон иргэд хэвлэл мэдээллийнхэнд хандаж байв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж газраа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр орох оронгүй болж түрээсийн байраар дамжиж хоног төөрүүлж яваагаа зарласан. Тэдэнд түрээсийн мөнгө гэж сар бүр 150-700 мянган төгрөг өгдөг байсан бөгөөд түүнийг нь зогсоосноос болоод ийнхүү бухимдаж байгаагаа зарлаж явсан юм. Зарим нь энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.

Тэгвэл энэ асуудал өнөөдөр шатандаа яваа вэ, гэр хорооллын дахин төлөвлөлт гэгчээр хохирсон иргэд өнөөдөр орох оронтой болсон уу. Мөн тухайн үедээ Хөгжлийн банкнаас асар их хэмжээний санхүүжилт авч байсан уг хөтөлбөр яагаад ийм нөхцөл байдал оров. Мөн Э.Бат-Үүл баатар өнөөдөр хаана байгаа вэ. Яагаад намын асуудалдаа ч оролцож чадахгүй олны өмнө ил гарахгүй байна вэ гэх зэрэг олон асуултууд хариугаа нэхэж байна. Яалтчгүй энэ бүгдэд хариулт өгөх хүн бол Э.Бат-Үүл болон АН-ынхан.

Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд АН-аас нийслэлд хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт туйлын тааруу хөтөлбөр болсон. Санаа нь зөв байсан ч хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь будилаантуулж, бужигнуулсаар байгаад дөрвөн жил өнгөрсөн түүхтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт зөвхөн дэд бүтцээ шийдэхийн тулд 104 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ бол бага мөнгө биш. Үр ашиггүй дэмий цацсан энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж байсан бол ардын алаг үрс өнөөдөр сугалаагаар азаа үзэхгүй л байсан. Ерөнхийдөө гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 800 гаруй өрх байртай болсон ч тэдний тэн хагас нь сэтгэл хангалуун бус байдаг нь үнэн. Удаан хугацаанд түрээс байраар явуулсан болон иргэдэд өгсөн байр нь зарим талаараа чанарын шаардлага хангаж чадахгүй байгаа юм.

Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцлагагүй зохион байгуулж улмаас 400 гаруй айл өрх хохирч үлдээд байгаа аж. Эхлээд түр суурьшуулах орон сууц барина гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь тэр нь хэрэгжээгүй. Түр суурьшуулах байрыг ахмадын орон сууц болгочихсон.

Одоо орох оронгүй болсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, уг хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх вэ болон яаж барилгын салбарыг нь дэмжих вэ гэсэн маш олон асуудал гарч ирж байна. Тухайн үед бондын мөнгөнөөс санхүүжиж байсан уг төсөл хөтөлбөрийн хэл ам одоо ч дуусахгүй үргэлжилсээр байна. Тэр ч байтугай нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа нь харамсалтай. Хэрэв зөв хэлбэрээрээ үргэлжилсэн бол 10 орчим айл дахин төлөвлөлтийн үр ашгийг хүртэх ёстой байсан. Мөн уг хөтөлбөрөөс болж барилгын компаниуд нь эргээд хүнд байдалд орчихлоо. 2013-2016 24 байршил дээр 34 аж ахуй нэгж барилга барихаар болсон. Үүнээс 8  компанийн барилгын ажил зогссон. Огт барилгаа эхлээгүй 3 компани байдаг аж. Энэ мэтээр гэр хорооллын дахин төлөвлөлт гэх сүржин “шоу” орох оронтой байсан иргэдийг гудамжинд гаргаж, барилгын салбарт мөрөөрөө үйл ажиллагаагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдээ хорлоод дууслаа. Гэтэл санаачлан зохион байгуулсан нам нь өнөөдөр сонгуульд ялагдчихсан, өөр хоорондоо эрх мэдлийн төлөө үргэлжлүүлэн тэмцэлдсээр байх юм. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүүхэд уг хөтөлбөртэй нэр холбогдож нэлээдгүй асуудал дагуулаад амжсан.

Б.Анир

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (February 03, 2017 10:22:00 am )

    asuudal daguulaad amjsan gej bichih bish asuudliig suhuj tavih heregtei bna setguulchid iim ued tag bolmoorgui bna irged bidend naashtai handdag humuus chini ta nar shuu

  • zochin (February 03, 2017 10:37:18 am )

    BZD-in 4r xoroo Sansar xotxond geree baiguulsn UIX-n gishvvn asan Arwin nohon olgoworiin mongoo ogoochee!!! Baishin barina gj 3jil yarilaa.85 orxiin 500garui xvniig gudamjnd gargachad yasan sanaa ni zowdoggvi,tsaijihsn xulgaich nar we??? Bat-vvl.Arwin.ger xoroollin gazar…

  • zochin (February 03, 2017 10:47:47 am )

    Setgvvlchdee xaana bna??? Ta nar chin oorsdiigoo 4dh Zasaglal gd tseejee delded bdg chin xaachiwaa??? ger xoroollin dahin tolowloltoos bolj xedxen xvn bayjaad,olon myangan irged xoxirood bn shv dee!!! Ene asuudlig gargaj Zasaglaachee

  • zochin (February 03, 2017 11:35:00 am )

    xudlaa yariadl bhiin orond xariutslaga tootsoj,vr dvntei arga xemjee awah tsag xediin boljee.

  • з.энхболд (February 03, 2017 12:15:19 pm )

    батүүлээ бариач ээ

  • irgen (February 03, 2017 1:59:21 pm )

    tosold shalgarsan kompaniud ni yumaa hiigeech ee. bat vvl geed l dairaad bh yum mongold yum sanaachilj bolohgvi yumuu. sanaachilsan hvniig ni buruutgaad bh yum gvitsetgegchiig ni shalgaach

  • Anonymous (February 05, 2017 4:49:38 pm )

    Энэ Бат-Үүл гэгч Монгол түмэнд их гай тарьж байна даа. Бурхан байдаг бол энэ нөхрийг уриасай. Тэр цагт олон хүн баярлах биз.

antalya rent a car