antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 25 comments

Д.Арвины хүү А.Одыг хуулийнхан шалгах уу?

нийтлэсэн Admin

hurim

УИХ-ын гишүүн асан Д.Арвины “Их өргөө” компанийг битүүмжилж, түүнийг хилээр гарахыг хориглож, өчигдөр  түүнийг АТГ-т дуудаж мэдүүлэг авсан гэх мэдээлэл бий. Бэрийнхээ нэр дээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн,  “Сансар” хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан гэхчлэн асуудлуудад түүний нэр холбогдоод байгаа. Мэдээллээс үзэхэд Д.Арвины хүү А.Од  нь “Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан гэгдэж буй бөгөөд экс гишүүнээс гадна хүү А.Од нь хэрэгт татагдах уу гэдэг асуудал анхаарал татаж буй юм.

Хэрэг явдлын талаар сануулан хүргэхэд, 3 жилийн өмнөөс эхтэй  байдаг. 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчидтай гэрээ хийж байжээ. Гэвч тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд орох оронгүй яваа юм байна. Иргэд өнгөрсөн хугацаанд хотын хуучин удирдлагуудад олонтаа гомдол  гаргаж байсан ч авч хэлэлцээгүй аж. Хэрвээ тухайн үед 500 гаруй иргэний гомдлыг яаралтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг иргэд хэлжээ. Олон иргэний эрх ашигтай холбоотой уг асуудлын талаар “Өглөөний сонин”-д нийтлэжээ. “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ын ТББ-ын тэргүүн Ч.Туяа тус сонины сэтгүүлчид хэрэг явдлын талаар ярихдаа  “ Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Арвин гэдэг хүнд маш их итгэж байсан учраас хэл ам гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Тухайлбал,тэрбээр өнөөдөр 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд гаргачихаад ямар ч санаа зовсон зүйл алга. Өнгөрсөн 2014, 2015 онд 85 айл өрх хэл ам хэрүүл тэмцэл хийж байж нөхөн олговорын мөнгөө арайхийн талыг нь олж авч байсан. Гэтэл одоо 2016 оны нөхөн олговороо ч өгөхгүй худал үнэн ярьсаар маш олон хүнийг хохироочихоод байна. Нэг зүйл тодотгож хэлэхэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн хамгийн том төсөл манай хотхон. Өөрөөр хэлбэл, 85 айл өрх нэгэн зэрэг газраа чөлөөлж өгч байсан түүх байхгүй шүү. Тиймээс л хамгийн том төсөл гэж хэлээд буй юм. Бид хотын удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг шийдэхийн тулд ТББ-ыг байгуулсан. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлтэй биечлэн уулзаж асуудлыг шийдвэрлүүлэхээр Д.Арвиныг ч бас байлцуулж нэг шийдэлд хүрье хэмээн гурван талт уулзалтыг зохион байгуулсан.

Тухайн үед Э.Бат-Үүл дарга Д.Арвинд нэг л шаардлагыг тавьж байсан. “Барилгаа барьж чадах уу үгүй юу. Оршин суугчдыг хохиролгүй болгочих оо. Оршин суугчдыг нэг ч төгрөгийн авлагагүй болгочих. Тэгвэл төрөөс туслалцаа үзүүлье. Зээл авч өгье” хэмээн хэлж байсан. Гэтэл Д.Арвин “Би энэ төсөлд оролцохоо болилоо. Хот буцааж ав” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед УИХ-ын сонгууль болж энэ асуудал бодитоор хэрэгжиж чадалгүй аман төдий зүйл болоод өнгөрсөн. Хэрвээ тухайн үед Д.Арвин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг хүлээж авсан бол оршин суугчдадаа ч нөхөн олговорын мөнгөө өгөөд барилгын ажилдаа ч санхүүжилт аваад явах бүрэн боломж бололцоо байсан ч тэрбээр ашиглаж чадаагүй. Ингээд бид энэ үйл явдлын дараа шинээр сонгогдсон хотын удирдлагуудтай уулзах хүсэлтээ өгөөд явж байхад Д.Арвин гэнэт наймдугаар сард бидэнтэй уулзаад “Би барихаар болсон шүү” гэж хэлээд бидний тархийг угааж төслийг нийслэл рүү шилжүүлээгүй.  Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас бид Д.Арвингаас нэг л зүйлийг хүсч байсан. “Бид гурван жилийн хугацаанд та бүхнийг хүлээж чадсан юм чинь хүлээнээ. Харин та бидэнд нөхөн олговороо өгчих” гэх шаардлагыг тавьсан ч тэрбээр одоог хүртэл өгөхгүй худал үнэн ярьсаар явна. Бид аргаа барахдаа энэ сарын 16-ны өдөр буюу даваа гарагаас эхэлж энэ үүсээд байгаа асуудлыг шийдүүлэх гэж Д.Арвины “Их өргөө” ХХК-ны ажлын байран дээр нь очиж гурван өдөр суулт хийж байна. Гэтэл тэрбээр суулт хийсэн анхны өдөр бидэнтэй ирж уулзчихаад бас л улиг болсон зүйлээ ярьчихаад алга болсон. Бид төрийн түшээг 12 жил барилцсан боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн итгэж явсандаа үнэхээр харамсч байна. Яг үнэндээ энэ асуудлаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хүн нас барчихаад байна. Эдгээр хүмүүс асар их сэтгэлийн дарамтаас болж нас барсан шүү дээ. Тиймээс аав ээжээсээ авч үлдсэн өмч хөрөнгөө авч үлдэхийн тулд бид эцсээ хүртэл тэмцэл хийх болно шүү гэдгийг Д.Арвинд танай сониноор дамжуулан хэлмээр байна” хэмээн ярьсан байгаа юм.

Өмнө нь уг асуудлаар  С.Цолмон гэж хүн “Монголын мэдээ” сонинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр  “бид яасан азгүй улс вэ. Нийслэлийн бусад хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сольж, халуун ус хананаасаа аваад жаргаж суугаагаа телевизээр хөөр баяр болгон ярих юм. Тэднийг хараад атаархахдаа байж ядах газраа олж ядаж байна. Д.Арвин гишүүн биднээр тоглож орхилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдсаны дараахан манай хорооны оршин суугчидтай уулзалт зохион байгуулан “Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ. Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” гээд найман байрны газрыг, нийтийн ээзмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерийг авсан. Эл үйл явдлын дараахан хоёр давхар долоон байрны зургааг нь нурааж, оршин суугчдыг орон сууцны барилга ашиглалтад ортол жил хагас амиа аргал гээд цөөн хэдэн айлд байрны түрээс гэж гурван сая төгрөг өгсөн. “Их өргөө” компани хуучин барилгыг нурааж дууссаныхаа дараа баахан хятад ажилчид авчраад хоёр барилгын суурь цутгасан. Эхний хоёр сард өглөө үдэшгүй машин техник ажиллаж, хятадууд унтахгүй шаагилдахыг харсан бид яасан их баярлаж байсан гэж бодно. Гэвч тэр бүхэн урьдаас дэглэсэн жүжиг байсан юм билээ. Банкны ажилтны хэлснээр “Их өргөө” компани барилгын суурь цутгасан дүр эсгэж, түүнийгээ зээлийн эдийн засагч нарт үзүүлж байгаад их хэмжээний зээл авсан байгаа юм. Бас барьцаа болгож иргэдийн орон сууцны ордерыг тавьсан байдаг. Барилгын ажил таг зогссоны дараа танил барилгын инженер маань хятадуудын цутгаад орхисон барилгын суурийг үзээд маш их гайхсан. Суурийн цутгалтын өргөн ердөө тоосгоны хэмжээтэй адил гээд боддоо. Бүхэл бүтэн есөн давхар барилгын суурь тал тоосгоны дайтай нимгэн цутгалттай байгааг юу гэж ойлгох юм. Иймэрхүү бантан зуурч хаяад сураггүй алга болсон.” хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр экс гишүүн  Д.Арвины тухайд гэм буруугийн асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгох нь чухал болоод байна. Олон арван хүн түүний эсрэг ярьж буй бөгөөд эрх ашгаа зөрчигдөж байна гэж гомдол мэдүүлж байгааг хэлэх хэрэгтэй байх.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Иргэн (January 25, 2017 2:50:33 pm )

    Нам нам дамжсан УТ-ийн янханыг сайн шалгах нь зөв. Бас болоогүй СӨХ-ийн мөнгийг ч их идлээ уулаа гэж бичигдэж байсан, дийлддэггүй луйварчин байх шүү. Одоо МАН-д орчихсон тууж яваа ч байж магадгүй

  • Anonymous (January 25, 2017 4:39:19 pm )

    Baliar avgaig shalgaj ard tumnii hohirliig baragduul

  • Жүүгээ (January 25, 2017 4:43:58 pm )

    Айгаад чадахгүй ээ.. Том авгай том л байдаг юм байна

  • Anonymous (January 25, 2017 4:53:30 pm )

    teneg hudalj luivarchin songuuliin uyer mungu taraagaad bsan biz de

  • ЗОЧИН (January 25, 2017 4:58:06 pm )

    Иймэрхүү лаларуудыг үндсээр нь устгаж л байх хэрэгтэй тэгсэн цагт л МОНГОЛ хөгжинө шүү дээ

  • bt (January 25, 2017 6:37:24 pm )

    nobsnin abgai vr xvvxed ni oodloxvv

  • Салбар (January 25, 2017 7:27:37 pm )

    Унэндээ шударга хун биш ? Луйварчин шаантажииг гэр булээрээ хиидэг юм ? Эднии гэр булиин компанид хамтарч ажилласан хун болгоныг луйвардах гэж оролддог

  • irgen (January 25, 2017 8:31:05 pm )

    Arvin er ni yahaaraa huuliar gaduur baih estoi um be ???? Ulsad yu hiisen hyn be luivraas oor !!!!

  • bilegt (January 25, 2017 9:01:49 pm )

    yostoi muuhai huuhen dee, yaj ch hudal helj chadna

  • Anonymous (January 25, 2017 9:39:18 pm )

    Яагаад монголчууд ийм мунхаг байдгийг гайхдаг юм. Улс төрд сайн хүн ордоггүй болохыг мах цуснаасаа ойлгосон баймаар. Тэгээд ч энэ авгай маш зальтай,

  • Anonymous (January 25, 2017 9:41:45 pm )

    _энэ тэнэг авгай хайрын сайхан залууг эвдээд зогсохгүй, шоронд суулгаж магадгүй болгочихлоо.

  • Anonymous (January 25, 2017 9:54:56 pm )

    атг-ээс том гарч ирж бна лээ,инээгээд утсаар ярисан шигээ кк

  • Саарал (January 25, 2017 11:39:01 pm )

    Энэ новшийн авгайг шоронд хийвэл таарна. Хүний зовлонгоор жаргал хийсэн БУЗАР ЭМ. САЙН Л ШАЛГААРАЙДАА АТГ-ЫНХАН МИНЬ МААШ ИХ АСУУДАЛТАЙ АВГАЙ ШҮҮ

  • erdene (January 26, 2017 12:53:39 am )

    Ene hudalch hulhi avgaid ingej ch luivarduulah gej dee.

  • Anonymous (January 26, 2017 1:54:56 am )

    Arvin busadtai buleglen huugiinhee kompanid UIHurliin gishuun baihdaa avsan Tebrum togrogoor BZDuuregt gazar hudaldan avaad huuli busaar barilga barisan,alban tushaalaa ashiglan ulsiin omch ard tumnii tatvariin olon zuun say togrog idsen zereg 3 zuil angiar Eruugiin heregt yallagdagch bolood shalgagdaj bna geed gaduur erh medeltnuud yariad baigaa shuu dee!!!! Ene chavgantsiig sain shalgah heregtei,Nam damjij ih mongo zavshuulsan ni todorhoi l doo! ATG shudraga ajillaj chadval…!!!

  • сайнаа (January 26, 2017 7:29:52 am )

    Маш их өртэй болгоод байгууллагуудыг хохироодог хүнийг сайн шалгах хэрэгтэй. Төрсөн дүү Жаргал, охин Халиунаа, нөхөр Баяраа зэрэг арай дэндүү луйварчид, үнэхээрийн оюуны хоосролд орсон, ёс зүйгүй хүмүүс

  • it24.mn (January 26, 2017 2:39:02 pm )

    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!

  • Zochin (January 27, 2017 11:47:32 pm )

    Arvin busadtai buleglen huugiinhee kompanid UIHurliin gishuun baihdaa avsan Tebrum togrogoor BZDuuregt gazar hudaldan avaad huuli busaar barilga barisan,alban tushaalaa ashiglan ulsiin omch ard tumnii tatvariin olon zuun say togrog idsen zereg 3 zuil angiar Eruugiin heregt yallagdagch bolood shalgagdaj bna geed gaduur erh medeltnuud yariad baigaa shuu dee!!!! Ene chavgantsiig sain shalgah heregtei,Nam damjij ih mongo zavshuulsan ni todorhoi l doo! ATG shudraga ajillaj chadval…!!!

  • Anonymous (January 28, 2017 11:59:39 am )

    ene har avgaid setgel bdag yumuu toriin ner barisan iil zalijin p s nuud zondoo bna oo ene har avgai bol jinhene teneg baagii er n neg heseg teneguud tor baridag bsan n unen sh dee uuniig shalgaad hun hohirooj bgaad n yal tolovloh heregtei ene met luivar naad har avgaid chin zondoo bgaa bhoo shudarga unen gej bdag bol ard tumniig hohirooson iim butelgui ooriigoo anu hatan geed bodchihsobn baagiinuudiig shalg
    aj unen nuuriig n gargaj haruutslaga tootsoh tsag bolson iimerhuu luivariig huunuud l hiideg ted bolson sh dee

  • СҮХБАТ (January 29, 2017 8:32:08 pm )

    ЗА АРВИАААН ЧАМД ААВ ЭЭЖ ЧИНЬ АЙМААР АРЗГАР ДАРАВГАР ЛУЙВАРЧИН БАЙГ ГЭЖ ЭНЭ НЭРИЙГ ӨГӨӨГҮЙ БАЙХ. ЧИ ӨӨРӨӨ НАМААС НАМ РУУ ДАЛЧИГНАЖ ЯВАХЫН ОРОНД ЭНЭ ОЛОН АЙЛ ГЭРИЙН АМЬДРАЛЫГ САМРАХЫН ТӨЛӨӨ БАЙЖЭЭ.ХҮҮГЭЭ БАС ЧИРЭХНЭЭ.ЭНЭ ЖААХААН ХҮҮХЭД ЧИНИЙ ҮР ЯАЧИХАВ.ХҮҮГЭЭ МУЛТЛААД ӨӨРӨӨ НЭГ ХУДАГТ ХАМАГ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭЭД ШААГААЧ СДА МИНЬ .ЦААНА ЧИНЬ 10 ХҮН ЧАМААС БОЛООД ЧАД ХИЙЧИХЭЭД БАЙНА.ЦАГААН ТУГАА ӨРГӨӨД ӨӨРТӨӨ БАЙГАА БҮХНЭЭ ЗАРААД ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООД ӨӨРӨӨ ЧИ МАЛЧИН СААЛЬЧИН БОЛООЧ ЧИ ТИЙМ ТӨРХТЭЙ ХҮН ЭНЭ Л ЗӨВ ШҮҮ ЭЭДЭЭ БҮҮ ЛУУСАНГИЙН ШОРОНД МОРИЛООРОЙ

  • Anonymous (February 11, 2017 1:14:22 pm )

    энэ СӨХ гэдэг хачин юмаа татан буулгаачээ ОРЦ

  • Anonymous (February 11, 2017 1:28:18 pm )

    сөх гэдэг орц болгоны шатан дор хаалга хийлгээд суулгадаг үл бүтэх муухай үнэр танартай хүмүүсийг болиулмаар юмаа .. сөх -ийн дарга гэж нэг юу ч ажил хийхгүй байж оршин суугч болгоноос байрны төлбөр дээрээс нэг тариф тогтоогоод хүчээр сөхийн мөнгө авдаг үүнийг болиулах хэрэгтэй байна . энэ жижүүр гэх тэнэгүүд нь байрны үүдний орцон дотор өөрсдөө шээгээ баачих юм эсвэл өөрсдөө подены үүдэнд шээгээд байх юм …… тэгээд бас болоогүй жил бүр нууцаар сөх ийн мөнгийг 1000 төгрөгөөр нэмээд байх юмаа эд нар дэндэүү даварч байна урд нь монгол улсад СӨХ гэж байддагүй байхад орцноосоо нэг байрны ахлагч сонгоод оршин суугчид нь өөр өөсдийнхөө харалдаа шатаа цэвэрлэчихээд нэг удаа их цэвэрлэгээнд гарчихаад л 50 жил болж байсан ….. тэр үед энэ үе шиг замбараагүй байгаагүй маш цэвэрхэн байдаг байсан – энэ орон гэргүй янз янзын хүмүүсийг цуглуулдаг подез болоод байна ……. ер одооноос нийтийн орон сууцанд амьдардаг сөхийг татан буулгах шаарлагатай байна???? үүднийг төр анхааралдаа авна хуучин явдаг байдлаар нь болгох хэрэгтэй ………………энэ сөхөө тэр үнэтэй байр саванд байдаг байрнуудад л байлгавал оршин суугчид нь зөвшөөрдөг юм биз .. энгийн нийтийн орож сууцанд ер хэрэггүйг анхаараач төр засаг минь ….. иргэд бид насаараа амьдарх орчиндоо амар тайван сэтгэл хангалуун амьдарч чадахгүй болоод байна энэ сөхийн дарга гэдэг луйварчингууд иргэд биднээс сар бүр мөнгө суутгаж авдаг мөнгөний хүүдийг болоод байгааг анхааралдаа авэна татан буулга???????????????????? хэлэх ч үг алга ??? энэ төмөр замын арктай 9 давхар байрны сөхийн дарга гэж юмнууд дандаа солигдож байдаг нэг авгай солигдож ирээд 5жил болж байна … энэ сөхийг татан буулгаж иргэд биднийг хохиролгүй болгоно уу

  • зочин (February 16, 2017 12:27:14 pm )

    арвин чи уул нь тэгэхэд зүгээр дажнүй бсаншүү?? яадгийм олдвол хусаад бай???

  • батаа (March 19, 2017 9:42:19 am )

    нам дамжидаг овилгогүй янхан сайн шалгах хэрэгтэй

  • irgen (March 24, 2017 4:10:32 pm )

    yu ni bovsorol be kabinii bor gedeg sh de

antalya rent a car