antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 21 comments

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хэрэгт холбогдов уу?

нийтлэсэн Admin

ern_02121Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэллээ. Хэдийгээр түүнийг яг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй ч үнэний ортой байж болзошгүй юм. Учир нь, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.доллартай холбоотой эзэн нэр нь тодорхойгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэж байсан.
Тухайн үед олон нийтийн зүгээс эзэн нь хэн юм бэ хэмээн эрэл сурал болж байхад сайд асан Д.Дорлигжав өдөр тумын сонинуудад ярилцлага өгч дараах тайлбарыг өгч байсан юм. “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Надад ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж байв.
Харин үүний хариултад УИХ-ын Х.Тэмүүжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг юм.
Ямартай ч АН-ыг Засаг барьж байх үед сайд асан Д.Дорлигжавтай холбоотой ийм үйл явдал өрнөж байсан. Тухайн үед ч АТГ уг хэргийг шалгаж үзээд авлига гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэдэг ч энэ талаар одоог хүртэл албан ёсоор танилцуулаагүй байгаа учраас энэ хэргийг дахин шалгаж эхэлсэн үү гэх хар төрж буй юм. Ямартай ч сайд асан Д.Дорлигжавыг шалгаж байгаа нь үнэн гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгч буй учраас ийнхүү 2014 онд болсон үйл явдлыг дурьдсан хэрэг. Түүнчлэн сайд асныг тухайн үед эрх мэдэл бүхий албан тушаалтан байсан учраас түүнтэй холбоотой хэд, хэдэн хэргийг шалгаж болохгүй байна гэх яриа ч өнгөрсөн хугацаанд гарч байсан. Тэгвэл энэ удаагийн Засгийн газарт АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн оролцоо байхгүй учраас хууль хяналтын байгууллагынхан Д.Дорлигжавын асуудлыг шалгахад ямар ч саад тотгор байхгүй аж. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгахдаа мэдээллийг нууцлан шалгаж энэ талаарх мэдээллийг гадагш гаргахгүй байх үүргийг өгдөг. Тиймээс л шалгагдаж байгаа нь үнэн эсэх нь нууцлагдсал учраас хэвлэлийнхэн өөрсдийнхөө хүрээнд олж авсан мэдээллээ ийнхүү ил болгосон хэрэг. Угтаа бол сайд асан Д.Дорлигжавыг үнэхээр шалгагдаж байгаа эсэхийг хууль хяналтынхан албан ёсоор мэдээлэл хийж энэхүү эргэлзээг тайлах нь зөв байх.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (November 09, 2016 12:28:22 pm )

    Нямдорж хамгаалж байгаа….

  • Anonymous (November 09, 2016 12:34:02 pm )

    УВС күн шүү дээ.

  • Anonymous (November 09, 2016 12:59:06 pm )

    Elbegdorj yag shalgaj xaragdaarai

  • Эрдэнэт (November 09, 2016 1:23:16 pm )

    шалгах нь зөвөө энэ нөхөр Эрдэнэтийг нохойн замаар оруулах хувь нэмэр хийсэн бх

  • сонгогч (November 09, 2016 1:41:36 pm )

    дүр эсгэсэн ардчилагч нар бүгдээрээ хулгайч луйварчид ш дээ. шударга ёс ялах болтугай

    • Anonymous (November 10, 2016 10:37:09 am )

      Dur esgesen ardchilagch s bur aimaar ni MAN gasuud heden zuu dahin ih hurungutei bndaa mangar malaa

  • Anonymous (November 09, 2016 1:44:01 pm )

    ene nuhur yamar salbart biznes hiigeegui nuhur yaj iim hurungu tsugluulsan be gedeg ni yum heleed bn daa idej uugaagui bol iim bayan yaj boldogoo mongol zaluu yed hoich uedee helj uguurei

  • Anonymous (November 09, 2016 1:47:21 pm )

    охин нь бас их мөнгөтэй гадаадаар тэнэж яваад усанд явчихаа биз дээ муу лалрууд

    • Зочин (November 09, 2016 6:05:09 pm )

      Тэр хээл хахуул нь буруугаар эргэж охиноохоо аминд хүрсэн юм даа хөөрхий. Харамсаж байна. Бурхан бий гэдгийн зарим нэг илрэл ингэж харагдаад л байдаг юм даа. Харамсалтай ньнэг хэсэг нь түүнийг огт тоохгүй яваад богинохон амьдралаа там болгох юм даа. Нгэнт бурхан шийтгэчисэн юм чинь түүнд давхар шийтгэл оногдуулаад яахав дээ. Бас ч Тэмүүжингийн хуулиудыг буцаан татаж, 3-р эмнэлгийг хуучин төслөөр нь ажиллуулсан гээд зөв юм бий шүү.

  • зочин (November 09, 2016 2:08:20 pm )

    УВСЫН НӨХДҮҮД АР АРААСАА ЯВЛАА ДАА.АЛТАНХУЯГ,ДОРЛИГЖАВ НАРААС ЭХЭЛЛЭЭ.

  • Zochin (November 09, 2016 2:13:23 pm )

    Дорлигжав үнэхээр хээл хахуул луйвар хийгээгүй юм бол өөрөө шалгуулчих хэрэгтэй шүү дээ тухайн үед Тэмүүжингийн дансны дугаарыг нь дарж байгаад сайтад байршуулсан 4 сая долларын шилжүүлэгийг түүний төрсөн дүү Д.Баатарын данс байна гэдгийг хэлж л байсан санагдана. Энэ их мөнгийг Алтан-Дорнод компанийн захиралыг хорьж байгаад дээрэмдсэн гэдэг мэдээлэл олон нийтэд ил болж байсан. Хууль ,шудрага ес ярьж байсан хүмүүс өөрсдөө ийм хэрэг хийгээд байхаар ард түмэн юунд итгэж явах болж байна Солонгосын ерөнхийлөгчийг л хар л даа хуулиа дээдэлдэг шудрага орон орон гэж үүнийг л хэлэх байх АТГ Дорлигжавыг хөндлөнгийн нөлөөлөлд авалтгүй яаж шалгахыг харах хэрэгтэй

  • Anonymous (November 09, 2016 2:33:07 pm )

    ebee nyamka 2 hamgaalj bhd diilhvv ta nar

  • ЗОЧИН (November 09, 2016 3:52:01 pm )

    НЯМКА ХАМГААЛНА ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ.ЭЛБЭГЭЭ ПЗДК энэ хоёр нэг хэтэвчтэй

  • банхар (November 09, 2016 5:38:55 pm )

    Дорлигжав шиг төрийн олон өндөр албан тушаалд заларсан хүнийг мэдэхгүй л юм байна.

  • Бат (November 09, 2016 8:16:03 pm )

    Атг хэн хэнийг дуудаж бгаагаа нэр усаар нь мэдээлчихэж болохгуй юу,юунаас хэнээс
    нууцалаад айгаад бнаа,бас нэр тер нь бохирдох уу,тэртэй тэргуй монгол терд нэр цэвэр
    хулгайч нар бхгуй шуудээ,шалгавал бугдээрээ бие биенээсээ гинжилэгдэж шоронд
    багтахгуй дээ

  • Зочин Эр хүн (November 09, 2016 8:56:59 pm )

    Дүү нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг их идсэн дээ хамт хорьж шалгах хэрэгтэй. Дээр нь ТЕГ-ыг дампууруулсан Арвин сан гэгчийг шалгах хэрэгтэй МАН-ын эсрэг их юм хийсэн луйварчин даа энэ Бузар сан

  • Anonymous (November 10, 2016 12:37:31 am )

    За даа, шалгасан нэр зүүгээд сулд нь ганхуулах нь ойлгомжтой доо. Угаасаа Төр маань бөөснөөсөө салах тэнхэлгүй болсон нь түмэнтээ үнэн юм даг

  • Anonymous (November 10, 2016 8:51:36 am )

    АНыхан хохь нь Өөрсдөө МАНыхныг хайрлаад шалгуулаагүй юм

    • Anonymous (November 10, 2016 10:41:26 am )

      Man gar nowsh naraa chaddgiin bol dotorh idee beeree shahaachee zawaan nohoduud, AN iihan hajuud ni chigchii d ni ch hurehgui uruwdultwi yaduu shde, su batbold badamjunai, enhboldtonguud, asar olin udiud deelee numruyd suuj bh humuus ordond ard tumniug doromjloid suuj bnshde, haraal hurch uhej baihdaa taarsan yumuud

  • шударга иргэн (November 10, 2016 1:21:07 pm )

    энэ мэтийн төрийн өндөр алба зайдагнасан луйварчид монголын нийгмийг дампуурах тийш нь түлхэж байгаа шүү дээ.уг нь хэнд тэгш үйлчилдэг хууль ёс тогтоосон бол өдийд ххосорчихоод гуйлга гуйгаад явж байхгүй л байсан.дотоодын нөөц бололцоондоо түшиглээд ард иргэдээ ажилтай болгоод явсан бол өөр байх байсан.улсаа хөгжүүлнэ гэж өр тавьж олж ирсэн мөнгөө энэ мэтийн авилгачид сүлжээгээрээ идээд байхаар алтаар дүүрэн улс ч өөдлөхгүй

  • Anonymous (November 11, 2016 2:26:33 pm )

    dorligoog shorond hiijchadval ebi iin huselteer m enkhboldiig ni songoson ni yaahav ee

antalya rent a car