antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 Comments are off

Тоёота корпораци бүрэн цахилгаан машины зах зээлд ороход бэлэн болжээ

нийтлэсэн Admin

29224c_2017-toyota-prius-prime-rear-view_x974Тэсрэмтгийгээрээ алдартай Lithium-ion баттерейг аюулгүй ажиллуулах шинэ технологи боловсруулснаар нэмэлт зардал гаргалгүй, илүү хүч чадалтай баттерей бүтээх боломжтой болсноо Тоёота зарлажээ.

Бараг 10 орчим жилийн өмнө Тесла, Ниссан зэрэг өрсөлдөгч компаниуд Li-ion баттерейг ашиглан цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлсэн бол Тоёота өндөр зардал, овор хэмжээ, аюулгүй байдлаас нь болоод хойшлуулсаар ирсэн юм. Харин оронд нь ус төрөгчийн шатахуун бүхий машиныг үйлдвэрлэхэд анхаарал тавьж ирсэн байна.

Саяхан Самсунг компанид тохиолдсон гар утасны баттерейн гамшиг нь Li-ion баттерей ямар аюултай бүтээгдэхүүн болох боломжтойг харуулсан юм.

Тэгвэл аюулгүй байдлын асуудлаа шийдсэн Тоёота удахгүй зах зээлд гаргах Prius Prime загварын хибрид машиндаа шинэ баттерейг нэвтрүүлэхээр болжээ. Prius нь дэлхийд хамгийн их зарагдсан хибрид машин бөгөөд Prime хувилбар нь анхны plug-in зарчимтай машин байх юм. Өөрөөр хэлбэл баттерейг цахилгааны гадаад эх үүсвэрт залгаж цэнэглэх боломжтой байна.

Prius Prime-ийн баттерейг бүрэн цэнэглэсний дараа 60 км зайг туулж байж бензин хөдөлгүүртээ шилжих чадвартай байх гэнэ.

Тоёотагийн Prius машины ахлах инженер Кожи Тоёошима “хэдэн зуун мянган километр зам туулах эсвэл 10 жилийн хугацаанд найдвартай ажиллах Li-ion баттерей бүтээх бол маш хэцүү даалгавар” гэсэн юм. Тэрээр мөн Li-ion баттерей үйлдвэрлэх технологийн зардал буурч байгаа нь Тоёота ийм алхам хийхэд хүргэж байгаа гэжээ.

Li-ion баттерейн өртөг сүүлийн таван жилд 60 хувь буурч $145/кВц болсон байна.

Тоёота эхний ээлжинд хибрид болон plug-in загварууддаа шинэ баттерейг хэрэглэж, цаашдаа бүрэн цахилгаан (all-electric) загварын зах зээлд орох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Эх сурвалж: Japan Times


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car