antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Харумафүжигийн ёкозүна болох оролдлого бүтэлгүйтлээ

нийтлэсэн Admin

Мэргэжлийн сумогийн Ази башёгийн долоо дахь өдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж дөрөв дэхээ унаж, ёкозүна цол хүртэх биш харин озэки цолоо хамгаалан барилдахаар байдалд ороод байна. Тэрээр одоогоор гурав давж, дөрөв унаад байгаагаас том цолтой гол өрсөлдөгчид нь түүнийг хүлээж буй билээ. Ийнхүү Харумафүжигийн ёкозүна цолны төлөөх энэ удаагийн дайралт бүтэлгүйтсэн нь тодорхой болов. Тэрээр энэ башёд одоо тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэхийн төлөө барилдах боллоо. Хэрвээ тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадахгүй бол кадобанд орж, арваннэгдүгээр сарын барилдаанд озэки цолоо алдахгүйн тулд дахин тавин хувийн амжилт зайлшгүй үзүүлэх шаардлагатай болно. Гэлээ Харумафүжи үлдсэн өдрүүдийн барилдаанд амжилттай барилдаж, даваа нь унаанаасаа илт илүү гарах биз ээ.

Озэки цолны төлөө барилдаж буй секивакэ Какурюү М.Ананд ч өнөөдөр Кисэносатод унаснаар дөрөв дэхээ өвдөг шороодлоо. Тэрээр тавиас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол секивакэ цолоо алдахад хүрнэ. Одоогоор Аки башёг ёкозүна Хакухо, Котошогикү, Кисэносато нар нэг ч унаагүй тэргүүлж байна.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car