antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 3 comments

Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн, О.Ганхуяг нар бондын мөнгөөр бас л тансаглаад амжжээ

нийтлэсэн Admin

gol_01212-“Гудамж” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хаана ч баригдаагүй хамгийн үнэтэй замыг Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн хийлгэжээ-

“Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс хумсалж “хулгайлаагүй” улстөрч болон дарга нар гэж алга аа. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн хугацаанд нэлээд хэл ам дагуулж байсан Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар “бид яаж дутах вэ” гэсэн шиг бас л бондын мөнгөнөөс тоншоод авчээ. Ямартай ч өдгөө дээрх нэр бүхий хүмүүсийн тарьсан балгаас болж хятадын компанид их хэмжээний мөнгө төлөх эсэхээс эхлээд нэлээд асуудал үүсчээ.
Тус аймагт хэрэгжсэн гудамж төслийн гүйцэтгэгч “Шинжан шиньфа” компани орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт огт тусгагдаагүй байдлаар тавьснаар Монгол Улсын хаана ч баригдаагүй хамгийн үнэтэй зам буюу 10 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь аймгийн иргэдийнх нь шүүмжлэлийг хүртээд зогсохгүй хуулийн хяналтын байгууллагаар шалгагдах болсон байна.
Энэ асуудал дан ганц үүгээр зогохгүй огт захиалагчгүй, зураг төсөв батлуулаагүй, санхүүжилт нь тодорхойгүй 5.2 километр замыг Улаангом хотод барьсан нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчихийн зэрэгцээ зам тавих газрыг чөлөөлөхдөө улсын төсвийн мөнгөөр гүйцэтгэсэн нь тухайн үеийн аймаг, сумын удирдлагуудыг нь ийнхүү АТГ-т шалгуулахад хүрчээ.
Ямартай ч Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аливаа зам барилгын ажлыг захиалагчийн шаардлагын дагуу зураг төсвийг батлуулж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж байж эхлүүлэх ёстой гэсэн заалттай. Гэтэл тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн “Шинжан шиньфа” компанийг “Гудамж” төслийн ажлаа үргэлжлүүлэхийг санал болгож холбогдох санхүүжилтийг гаргаж өгнө гэж амлаж байсан ч ажил нь дуусаад ирэхийн алдад муухай зан гаргаад зогсохгүй төсвийн хөрөнгөөр дур мэдэн газар чөлөөлсөн нь холбогдох хуулиудыг зөрчсөн зэрэг ноцтой асуудлыг үүсгэсэн байна. Ингээд энэ бүхний эцэст Д.Цэндсүрэн дарга хэрэгт холбогдоод ирэнгүүтээ “Яадаг юм бэ, би Хятадуудыг хулхидсан юм” гэж хэнэг ч үгүй мэдүүлэг өгч байгаа гэнэ.

uws_002152120

Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн Д.Цэндсүрэн гэх хувь хүний асуудал биш бөгөөд хоёр хөрш орны цаашдын харилцаа, хил дамнаж худалдаа эрхэлж буй иргэдийн амьжиргаа, харилцан итгэлцэлд сэв суулгасан явдал болж ч мэдэхээр нөхцөл байдал үүсч болохоор байна гэсэн үг. Ямар ч зураг төсөвгүй, захиалагчгүй, хөрөнгийн эх үүсвэргүй баригдсан замын нийт өртөг 8.4 тэрбум төгрөгийн өр үүсгэж бас л Увс аймгийн эдийн засагт галав юүлэх хэмжээний өрийн дарамтыг бий болгоод байна. Уг нь тус компани өнгөрсөн сарын 6-ны өдөр Увсын удирдлагуудаас дээрх хэдэн тэрбум төгрөгийг нэхэж албан бичиг илгээсэн байдаг юм.

Д.Цэндсүрэнгийн тарьсан балгаас болж 8.4 тэрбум төгрөгийн өрөнд оржээ

Хамгийн гол нь Д.Цэндсүрэн яагаад “Шинжан шиньфа” ХХК-тай ийнхүү сүжрэх болов гэдэг нь хачирхалтай. Иргэн Б.Ганболдын АТГ-т гаргасан өргөдлийн хэсгээс нь цухас дурдъя. “Улаангом суманд хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд 3.2 километр авто замыг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
Харин дээрх 3.2 километр авто замаас тусдаа 5.2 километр авто замыг холбогдох газрын албан ёсны шийдвэр гараагүй, санхүүжүүлэх эсэх нь тодорхойгүй байхад Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн “Шинжан шиньфа” ХХК-иар үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн нь дараах зөрчлийг үүсгээд байна. Гүйцэтгэгч компани 2016 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 12/16 тоот албан бичгээр Увс аймгийн Засаг даргад хандаж хийж гүйцэтгэсэн 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 5.2 килрметр авто замын захиалагч байгууллагыг тодорхой болгож санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар албан бичгээр хүсэлт гаргасан байна. Бидэнд байгаа холбогдох материалыг судалж үзэхэд 2015 онд барьсан 5.2 километр авто замын хяналтын зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах шийдвэрийг Д.Цэндсүрэн гаргаж байжээ. 5.2 километр авто зам барих ажлын захиалагч нь аймгийн Засаг даргаар ажиллаж Д.Цэндсүрэн болох нь зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, зөвлөх үйлчилгээний гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж, албажуулсан нь баримтаар тогтоогдож байна” хэмээжээ. Ямартай ч Засаг дарга асан Д.Цэндсүрэнгийн энэхүү хууль бус ажиллагаанаас болж “Шинжан шиньфа” ХХК одоогийн орон нутгийн удирдлагуудаас 8.4 тэрбум төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг шаардаад байгаа аж.

Ямар ч захиалагчгүй, зураг төсөвгүй замыг Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг хүлээж авсан

Хамгийн асуудалтай нь зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй 5.2 километр замын өртөг нь бодит бус замын ойролцоо аж ахуйн нэгж, айл өрхүүдэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй, хариуцлага хүлээх эзэнгүй 5.2 километр авто зам ийнхүү Улаангом хотод баригджээ. Тэгэхээр энэхүү хууль бус замын санхүүжилтийн асуудлаар одоогийн аймгийн удирдлагууд нь холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь лавтай.
Түүнчлэн ямар ч захиалагчгүй, зураг төсөвгүй замыг Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг хүлээж авснаараа ийнхүү Д.Цэндсүрэнтэй хамт гараасаа хөтлөлцөн АТГ-т шалгагдаж дуусаад дараагийн шатны хууль хяналтын байгууллага болох прокурор руу хэрэг нь шилжжээ. Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Д.Цэндсүрэн даргатай холбоотой маш олон мэдээлэл хэвлэлээр гарч байсан.
Тухайлбал, тэрбээр 2012 оны улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь тусгагдсан Улаангом суманд баригдах спорт цогцолборын барилгын газрыг “Хяргас трейд” ХХК-д өгч, 33 айлын хоёр орон сууц барих хууль бус захирамж гаргаж байсан.
Энэхүү хууль бус захирамжийг гаргахдаа төрийн байгууллагын хашаан дотор орон сууц барих зөвшөөрлийг өгч буй нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр хэмээн нутгийнх нь иргэд гомдол гаргаж байсан. Мөн тэрбээр Увс аймгийн Хяргас сумын Дэлгэрэх гэх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” ХХК-д хууль бусаар алт олборлох зөвшөөрөл өгч байсан гээд асар олон хууль бус үйлдэл байдаг юм билээ. Тэгэхээр түүний энэ удаагийн ноцтой гэмээр үйлдэл нь Монгол Улсын хаана ч баригдаагүй хамгийн үнэтэй замыг Увс тавьснаар, өөрийнх нь гарын үсэг бүхий олон бичиг баримтаар тогтоогдож буй юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 17, 2016 1:35:15 pm )

    UVSIINHAN BOL ALJ UGNU DUU KKKKK

  • Зочинзочин (October 17, 2016 3:49:27 pm )

    Увсынхан нэг нэгийгээ алж идэх нь л дээ.Нөгөө нэг нам нь өшөөгөө авч байгаа байдал л харагдаад байна.

  • unen (October 17, 2016 6:11:36 pm )

    Ene ardchilaliinhan ystoi judaggui zagnasan baina daa Govialtaid hichneench ter bumiin asuudal garch medne dee zahiin jishee gehed aimgiin tuvuur neg jijig ambaaruud tavichihsan baigaa tuunii mungiig hen haanaas garguulsan yaj huvaaj idsen geed l garch ugnu duu

antalya rent a car