antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 Comments are off

Хамтын тэтгэврийн тухай хууль яагаад “буцав”

нийтлэсэн Admin

147667626858044aac77246

УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон билээ. Өнөөдөр энэ асуудал олон нийтийн дунд, ялангуяа орон нутгийн сонгуультай холбоотойгоор улс төрийн намуудын мэтгэлцээн, маргааны гол асуудал, халуун сэдэв болж байна. Энэ асуудлыг дэмжих болон эсэргүүцэх байр сууринаас биш, мэргэжлийн нүдээр харвал дараах дүр зураг харагдаж байгаа юм,

Тэтгэврийн “хамтын” гэдэг тодотгол юуг өгүүлдэг вэ?

 Хамтын гэдэг нь шимтгэл төлөхөөс эхлээд тэтгэвэр авах эрх дуусах хүртэл бүх харилцаанд “хамтдаа” гэсэн агуулгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн даатгалын шимтгэлийг гэр бүлийн хосууд дундын хэлбэрээр төлж, тэтгэвэр авах эрх нь дундаа үүсч, хэн нэгэн нь нас барвал хамтынх учир үлдсэн нь энэ тэтгэврийг авах боломжтой байдаг. Ерөнхийдөө банкны хадгаламж хамтран эзэмшихтэй төстэй зарчим үйлчилнэ гэсэн үг.

Хамтын тэтгэврийг Европын улсуудад анх “бэлэвсэрсний” тэтгэвэр гэж нэрлэж байжээ. Гол зорилго нь эхнэр нь ар гэрийн амьдралаа зохицуулж нөхөр нь гэр бүлээ тэжээх үүрэгтэй байсан тэр үед нөхөр нас барахад эхнэр орлогогүй үлдэхээс хамгаалах зорилготой. Тэтгэвэр авах эрх нь шимтгэл төлсөн нөхцөл бөгөөд ингэхдээ гэр бүлийнхээ нийт орлогоос өөрөөр хэлбэл, өөрийнхээ орлого дээр эхнэртээ ногдох орлогыг нэмсэн хэмжээнээс шимтгэл төлж байж бэлэвсрэлийн тэтгэврийн эрх үүсдэг байж. Одоо эрэгтэй, эмэгтэй хэн боловч хөдөлмөр эрхэлж орлого олох эрхтэй болсон учраас ихэнхи орнууд тэтгэврийн энэ хэлбэрийг хэрэглэх нь хязгаарлагдмал болсон байна. Өөр нэг жишээ нь Энэтхэгт үүнтэй төстэй  зарчимтай өрхийн тэтгэвэр гэж байна. Фермийн эзэн гэр бүлийн бүх орлогоосоо шимтгэл төлж байгаад нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэвэр авах эрх үүснэ.

Ингэхээр хамтын тэтгэврийн гол зарчим нь хамтдаа, шимтгэлээ илүү өндөр хувь хэмжээгээр төлөх болзол юм.

 Хамтын тэтгэврийн тухай хууль энэ зарчимд нийцсэн үү?

 Хамтын тэтгэврийн тухай хууль /одоо хүчингүйд тооцогдсон/ нь шимтгэлээ тус тусдаа төлж, хоёр тусдаа тэтгэвэр тогтоолгосон нэг гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа нөгөөд нь нас барагчийн тэтгэврийг үргэлжүүлэн олгохоор зохицуулсан. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж заасан  нь тухайн тэтгэвэр авагчийн тэтгэвэр авах эрх үүгээр дуусгавар болж байна гэсэн үг. Ингэхээр Хамтын тэтгэвэрийн тухай хууль нь “хамтын” гэсэн зарчимтай зөрчилдөөд зогсохгүй тэтгэвэр авагчийн дуусгавар болсон эрхийг сэргээж, өөр хүнд шилжүүлэхээр зохицуулсан нь эрх зүйн ойлгомжгүй үр дагавар үүсгэж байна.

Хамтын тэтгэврийг хэн авах вэ?

 Хамтын тэтгэврийн тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүнтэй 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр нь 55 нас хүрсэн бол, нөхөр нь 60 нас хүрсэн бол хамтын тэтгэвэр авах эрхтэй.

Хэн хамтын тэтгэвэр авах эрхгүй вэ?

Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагын зарим мэргэжлийн уран бүтээлчид, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын ажилтнууд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч хамтын тэтгэвэр авах эрх үүсэхгүй, нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид хамрагдахгүй.

Хамтын тэтгэвэр авагч нь эмэгтэй бол 55 нас, эрэгтэй бол 60 нас хүрсэн байх болзолтой. Хэрвээ 55 буюу 60 нас хүрээгүй бол уг заасан насанд хүрч байж хамтын тэтгэвэр авах эрх нь үүснэ. Өнөөгийн хуулиар өндөр насны тэтгэврийг зарим тохиолдолд 45 наснаас, цэргийнхэн нас харгалзахгүй тогтоолгож байгаа бөгөөд эдгээр иргэд хань ижлээ алдвал 55 болон 60 насанд хүртлээ 10-15 жил хүлээх хэрэгтэй болно. Зарим нь хань ижлээ алдсан ч хамтын тэтгэвэр авч чадахгүй ч  байж болзошгүй.

Хамтын тэтгэвэр авахын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэтгэвэр тогтолгоохоос өмнө 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх ёстой. Хожуу болон хоёр дахь амьдралаа зохиосон ахмадууд, ялангуяа, хань ижлээ алдаж хожуу гэрлэсэн ахмадуудад энэ заалт хамтын тэтгэвэр авахад нь хаалт болох магадлалтай.

Хуулийг буцаан хэрэглэх эсэхийг тухай хуульд тодорхой заасан байдаг бол  Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарах хугацааг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулсан. Тэгэхээр одоогийн ганц бие 76,0 мянган ахмад настан Хамтын тэтгэврийн тухай хуульд  хамрагдах эсэх нь тодорхойгүй.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг буцаан хэрэглэхээр Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд 76,0 орчим мянган ахмад настан хамрагдах бөгөөд жилд 50,0 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Хуулийг буцаан хэрэглэхгүй тохиролдолд Нийгмийн даатгалын Ерөнхий газар /хуучин нэрээр/-ын тооцсоноор жилд 2000 орчим хүн хамрагдах магадлалтай гэнэ.

Хуулийг 5, эсхүл 10 жилээр буцаан хэрэглэх тохиолдолд хэдэн хүн хамрагдах нь тодорхойгүй, ижил нөхцөлд ахмадуудад ялгаатай хандахад хүргэх сөрөг үр дагавартай.

Зарцуулах хөрөнгийн талаар нэгдсэн тооцоо судалгаа байхгүй. УИХ-ын Судалгааны төвөөс хийсэн үнэлгээр хамтын тэтгэврийн хэмжээг яаж тогтоохоос хамааран жилд 100-200 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэжээ. Хуулийн төслийг хэлэлцэн батлах үед хууль санаачлагчид нь жилд 10-20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тайлбарыг хийж байсан аж. Сангийн яамнаас 2016 оны төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн танилцуулгад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд 53,3-75,6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн байна.

Тиймээс үзэл баримтлалын хувьд зөрчилтэй, өнөөгийн тэтгэврийн тогтолцоогоо бэхжүүлэх бус, сулруулах үр нөлөөтэй, судалгаа тооцоо нь нарийвчлан хийгдээгүй, хэрэгжсэн нөхцөлд маш олон маргаантай асуудал дагуулж байгаа хуулийг хүчингүй болгох нь зүйн хэрэг юм.

Гэхдээ хамтын тэтгэврийн зарчмаар малчид, хувиараа болон өрхийн аж ахуй эрхлэгчийн тэтгэвэр, гэр бүлийн нэмэлт тэтгэвэр бий болгох асуудлыг шийдвэрлэх боломж байгааг үгүйсгэх учиргүй юм аа.

“Хамтын тэтгэвэр” “Насны хишиг”  болж өөрчлөгдсөн үү?

Сүүлийн үед АН-ын хийсэн бүхнийг зогсоож Ардын нам өөрийн нэртэй зүйлээр орлуулах боллоо гэсэн шүүмжлэл сонин хэвлэл, радио телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр багагүй явж байна. Үнэхээр тийм үү, үгүй юу гэдэгт хариулах үүднээс дараах харьцуулалтыг хийлээ.

  • Тэтгэвэр авах болзол, нөхцөл

Хамтын тэтгэвэр: 1) нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байх. Энэ нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг наад зах нь 10-аас доошгүй жил төлсөн байна гэсэн үг, 2) эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн байх, 3) албан ёсны гэр бүл болж 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх.

Насны хишиг: тодорхой насны хэмжээ: 70 нас, 80 нас, 90 нас гэх мэт

  • Хамрах хүрээ:

Хамтын тэтгэвэр: Хамрагдах хүний тоо тодорхойгүй. Хэт олон нөхцөл болзолтой учир хань ижлээ алдсан ахмад бүр хамрагдах боломж нь хязгаарлагдмал.  Ахмад настнуудын дотор хамгийн эмзэг хэсэгт ордог урлагын байгууллагаас эрт тэтгэвэрт гарагчид, нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид хамтын тэтгэвэр авах эрхгүй.

Насны хишиг: нас гэсэн нэг тодорхой болзолтой. Энэ болзлыг хангасан хэн боловч “насны хишиг” хүртэнэ.

  • Санхүүжүүлэх эх үүсвэр

Хамтын тэтгэвэр: тэтгэврийн даатгалын сангаас олгоно.

“Насны хишиг”: улсын төсвөөс санхүүжүүлнэ.

  • Тэтгэврийн тогтолцоонд үзүүлэх нөлөө

Хамтын тэтгэвэр: тэтгэврийн даатгалын үндсэн зарчимтай зөрчилдөх, тэтгэврийн зардлыг өсгөх, ахмадуудын эмзэг өртөмхий хэсгийг ядуурлаас хамгаалах зорилгыг бүрэн хангахгүй байх зэрэг үр дагавартай учир тэтгэврийн тогтолцоондоо сөрөг нөлөө үзүүлэх, цаашлаад тэтгэврийн тогтолцоогоо энагах эрсдэлтэй.

Насны хишиг: шимтгэл төлөх болзол тавигдахгүй учир тэтгэврийн даатгалын зарчимтай зөрчилдөхгүй, тэтгэврийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өнөөдөр 70-аас дээш насныхныг хамруулж байгаа бол дараа нь 60-аас дээш, дараа нь бүх тэтгэвэр авагчдыг хамруулах зэрэг үе шаттайгаар тэтгэврийн олон давхаргат тогтолцооны суурь буюу улны давхарга болгох боломжтой.

Дээрх харьцуулалтаас үзвэл “хамтын тэтгэвэр” болон “насны хишиг” нь өөр өөр  зорилго, агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэрэгсэл болох нь ойлгомжтой.

Эдийн засагч     Н.Аюуш


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car