antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 1 comment

Ипотекийн зээлийг “Эрүүл”, зөв системээр үргэлжлүүлэх нь иргэдэд хамгийн их хэрэгтэй

нийтлэсэн Admin

147485158357e872ffce747

Нүүдэлчин ёс заншилтай монголчууд шинэ зуун эхэлсэн цагаас эхлээд хот суурин газар бараадаж, суурин иргэншилд идэвхитэй тэмүүлэх болов. Төв рүү чиглэсэн их нүүдлээс үүдэн хотын хүн амын тоо огцом өсч, нийт гурван сая хүн амтай улс орны тэн хагас нь их хот хэмээн “айл”-д бүл нэмэн өнөөдрийг хүртэл амьдарсаар байна.

Үүнийг дагаад хэт их төвлөрлөөс үүдэлтэй олон арван асуудлууд өнөөдөр бидний амьдралд тулгарч эхэлсэн. Эдгээр асуудлаас хамгийн хортой нь утаа. Утааг бүрдүүлэг ч хамгийн том хэсэг нь гэр хороолол байдаг гэдэг. Тэгвэл утааг хэрхэн арилгах вэ хэмээн тархиа гашилгаж байсан Засгийн газар нэлээд хэдэн жилийн өмнөөс иргэдэд хөнгөлттэй зээлээр орон сууц олгож болох юм байна гэдэг мэргэн санааг гаднаас “хуулсан” юм. Тухайн үед урдчилгаа болгон 30 хувийг нь төлөөд найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд амьдрах монголчуудын хувьд мөрөөдөл байлаа.

Тиймээс боломжтой бүхэн энэ зээлд хамрагдаж өөрийн гэсэн байртай болсон байдаг. Харин сүүлдээ урдчилгаа 30 хувиа төлөөд байранд орох иргэдийн тоо багасч дээрх ажил саармагжиж эхлэв. Муу дээр нь муухай муухай дээр нь улцан гэгчээр орон сууцны зээл олгож байсан компаниуд нь Монголбанкнаас өгсөн зээлийн эх үүсвэрийг нь өөр зээлд зарцуулсан гэдэг нь ч тогтоодов. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьж байсан эрхмүүд иргэдэд тал алдахгүй гэсэндээ орон сууцны зээлийг Монголбанкнаас мөнгө хэвлэж олгосон хэмээн тухайн үеийн сөрөг хүчин болон эдийн засагчид хүчтэй эсэргүүцэж байсан түүхтэй. Энэ бүгдийг хор уршигаар өнөөдөр орон сууцны найман хувийн зээл түр хугацаагаар зогсоод байна. Өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөг давж, 73 мянга 208 иргэн хамрагдсан болохыг Төв банкнаас мэдээлсэн.

Харин түр хугацаагаар байх уу, энэ чигтээ орон сууцны зээл зогсох уу гэдэг эргэлзээ бас хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Монгол банкны нийт зээлийн багцийн 1/5-ээс хэтэрсэн ипотекийн зээлийг зогсоох нь эдийн засгийг аврах нэг хувилбар гэж тодорхойлж байгаа ч нөгөө талдаа ард иргэдээ бодох хэрэгтэй. Ипотекийн зээл зогсвол барилгын эрэлт намжина, үүнийг дагаад барилгын компаниудын идэвх болон ажил суларна, энэ салбарын ажлын байрууд багасна, цөөрнө гээд, нөгөө талд зээлээ хүлээж буй иргэд яах вэ гээд олон л асуудал гарч ирж байна.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар тэргүүлүүлсэн “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг зогсоохгүй, үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Гэвч ямар эх үүсвэрээр, ямар нөхцөл байдлаар энэ зээлийг олгох вэ гэдгээ шийдэхийн тулд ийнхүү судлагааны ажлуудыг Сангийн яам болон Монголбанктай хамтран хийж байна. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэрийг зогсолтгүй хайж байгаа нь үнэн. Харин одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн байна.

Ямартаа ч эдийн засаг хүндэрсэн, улс орон өрийн дарамтад байгаа ч гэсэн иргэдэд нэн хэрэгтэй байгаа орон сууцны зээлийг зогсоохгүй байх хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд зээлийн эх үүсвэрийг өөр зээлд ашигласан банкнуудын асуудлыг шийдвэрлэж, банкуудын санхүүжилтыг олгож ойрын өдрүүдэд орон сууцны зээлийг үргэлжлүүлэх зөв гарц шийдлийг бий болгох хэрэгтэй болоод байна.

Г.Сүрэн 

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ганаа (September 26, 2016 5:15:42 pm )

    Ипотекийн зээлийг “Эрүүл”, зөв системээр үргэлжлүүлэх нь иргэдэд хамгийн их хэрэгтэй гэнэ. Яаж хэрэгжүүлэх юм бэ. одооны журамаар бол овсгоотой нэг нөхөр зээл аваад өөр бизнест зарцуулж байгаашдээ. Жишээ нь: өөрийнхөө байрыг хадам талынхаа нэг хүнээр зээлээр авахуулаад, өөрөө байрандаа амьдраад мөнгийн өөр бизнест хийгээд байнашдээ.иймээс байртай хүмүүст дахин зээл битгий олгооч.

antalya rent a car