antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Голомт банк Ховд аймаг дахь салбар сүлжээнийхээ тоог хоёроор нэмэгдүүллээ

нийтлэсэн admin

Торгууд түмний өлгий болсон Ховд аймгийн Булган сум болон баруун бүсийн томоохон боомтуудын нэг болох Ярантын боомтод Голомт банк салбар сүлжээгээ өргөжүүлэн тэлж шинээр тооцооны төв болон кассаа нээлээ. Булган сум нь газар тариалан, тэр дундаа жимс, жимсгэний үйлдвэрлэл түлхүү хөгжсөн нутаг бөгөөд баруун таван аймгийн Мянганы замын босоо тэнхлэг дамжин өнгөрөх дэд бүтэц өндөр хөгжсөн газар юм. Ярантын боомт нь Булган сумын төвөөс 45км зайтай оршдог, зөвхөн Ховд төдийгүй баруун аймгуудын бизнес эрхлэгчид дамжин өнгөрдөг, ирээдүйд Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний урсгалыг зохицуулах, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг боомт юм.

Голомт банк харилцагч байгууллагууд, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, хилээр дамжин өнгөрөх үеийн санхүүгийн эрэлт хэрэгцээг хангаж төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор ийнхүү Ховд аймаг дахь 4, 5 дахь нэгжээ ийнхүү зэрэг нээлээ.

Тус нэгжүүд энэ оны 6 сарын 15-наас эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд байнгын харилцагч үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа Булган сум үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойн баяртай давхцуулан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Голомт банкны Ховд аймгийн Булган сум дахь тооцооны төвийн нээлтийн баярт зориулсан урлаг соёлын арга хэмжээнүүд ойн баяраа тэмдэглэж буй нутгийн зон олныг бүтэн өдрийн турш хөгжөөн баясгасны дээр зуны турш шинэ харилцагчдынхаа дунд зарласан сугалаат аяныхаа азтануудыг тус банк мөн тодруулсан юм.

Ийнхүү Голомт банкны нэгж тус суманд нээгдсэнээр банк санхүүгийн зах зээл дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, ард иргэд, бизнес эрхлэгчдийн авах санхүүгийн үйлчилгээ улам сайжирч, үр ашгаа өгөх болно гэдэгт нутгийн удирдлагууд болон ард иргэд нь итгэлтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car