antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 7 comments

МИАТ хуулийг ингэж зөрчдөг

нийтлэсэн Admin

6m4v3be785jkdt80bkmfdlorel

МИАТ-ийн удирдлагуудын холбогдсон  луйврын хэрэг гэж дуулиант хэрэг олны анхаарлыг татаж байв. Уг хэрэгт тус компанийн  нэр бүхий удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс,  хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгааг, тэдний учруулсан хохирлын хэмжээ өсөн нэмэгдэхээр байгааг Ерөнхий Прокурор хэлж байсан ч, ял зэмийг нь бол МИАТ-аар овоглож явсан  зургаан хүн хариуцлага хүлээгээд, луйврын торыг сүлжсэн байх магадлалтай олон хүн нэр цэвэр үлдэж хоцорсон юм. Бүр удирдлагуудынхаа зааврын дагуу энэхүү луйврын хэргийг гүйцэтгэж ирсэн гүйцэтгэгчидтэй хуулийн байгууллага хариуцлага тооцсонгүй өнгөрсөн л дөө. Дайны эрсдлийн даатгал нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон бол Ерөнхий нягтлан бодогчоор нь хоёр хүн л ажиллаж ирсэн байдаг. Тэрчлэн Дайны эрсдэлийн даатгалын хураамжийн 2006 оны орлогыг 2007 оноос эхлэн өглөг болгон бүртгэж мөнгө угааж эхэлсэн анхны гүйлгээг гардан гүйцэтгэгчид нь Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг болоод  Ерөнхий нягтлан бодогч Д.Баясгалан нар байсан гэх мэдээлэл бий. Энгийнээр бодоод үзэхэд ч Захиран зарцуулах гарын үсгийг эзэмшигч нягтлангууд удирдлагуудын шийдвэрийг мэдэхгүй хэрэгжүүлнэ ч гэж байхгүй билээ. Гээд уудлаад байвал МИАТ-ийн хэрэгтэй холбоотой мэдээллүүд арвин. Тиймээс уг асуудал дээр түр зогсолт хийгээд өөр асуудлууд руу нь оръё.  Тухайлбал, МИАТ-ийн 2009, 2010, 2011 оны Худалдан авах ажиллагааны тайланг харахад асуудалтай зүйлс цөөнгүй бий. Луйврын хэрэгт буруутай нь тогтоогдсон нэр бүхий эрхмүүд эдгээр жилүүдэд тус компанийн Гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж байсан байдаг.

                                                              2009 онд

2009 онд  Төрийн өмчийн хорооны тогтоолоор 21 нэр төрлийн худалдан авалтад 896.0 сая төгрөг баталсан бөгөөд 48.690,6 сая төгрөгийн 57 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Гэтэл үүнийг хэрэгжүүлэхдээ 2009 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тухай ерөнхий тайланд төлөвлөгөөнд тусгасан ажлуудын талаар мэдээлэл байхгүй. “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ыг зөрчсөн байж. Тухайлбал Төрийн өмчийн хорооны батласан төлөвлөгөөнд 10.8 сая төгрөгөөр батлагдсан боловч 92.0 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмжийг төсөв хэтрүүлэн, нээлттэй тендер зарлалгүй шууд худалдан авсан. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй Хьюндай соната-6 маркийн 2 ширхэг автомашиныг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлэн компанийн албан хэрэгцээнд авахаар заасан боловч 55.8 сая төгрөгөөр лизингийн гэрээ хийж шууд худалдан авсан гэхчлэн зөрчлүүд гаргажээ.

                                                           Арван онд бас яав

   Төрийн өмчийн хорооны тогтоолоор тус компанийн 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 7,385.0 сая төгрөгөөр баталсан байна. Худалдан авалтын төлөвлөгөөг 18,475.5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч захирлын тушаал, Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн хороогоор баталгаажуулаагүй явсан байдаг аж.

Мөн аудитын дүгнэлтэд 2010 онд худалдан авалтын төлөвлөгөөг нийт 5,288.6 сая төгрөг хэмнэсэн гэх боловч Төв билетийн кассыг өөр байранд шилжүүлэхтэй холбоотой болон бусад тавилга эд хогшил авахад төлөвлөгөөнд тусгагдаагүй 488.6 сая, гэрээгүй 146.8 сая төгрөгийн худалдан авалтыг тус тус хийсэн байна.

2010 онд худалдан авалтыг батлагдсан төлөвлөгөөнөөс нийт 263.7 сая төгрөгөөр хэтрүүлжээ. Үүнд: Ажилчдын цайны газрын бараа материал 90.6 сая, компьютерийн хор, бусад хэрэгсэл 36.9 сая, автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал 18.9 сая, хөрөнгө оруулалт, их засварын ажил 17.6 сая, бичиг хэргийн бараа материал 15.3 сая төгрөгөөр хэтэрсэн гэхчлэн зөрчлүүд байна.

                                           Арваннэгэн онд юу болов

Төрийн өмчийн хорооны тогтоолоор МИАТ ХК-ийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөг 2,120.8 сая төгрөгөөр баталж 27,636.8 сая төгрөгийн 262 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна. Харин бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тайланд нийт 446 төсөл арга хэмжээний худалдан авалтын мэдээлэл туссанаас 95 төсөл арга хэмжээнд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам зөрчсөн байна. Үүнд :

-Агаарын хөлгийн даатгал хэсэгт 1 төсөл арга хэмжээ

-Агаарын хөлгийн техник үйлчилгээний зарцуулалтын материал хэсэгт 13 төсөл арга хэмжээ

-Авто машины сэлбэг хэрэгсэл, тос , тосолгооны материалын худалдан авалт 10 төсөл арга хэмжээ

-Принтер, хувилах төхөөрөмжийн хор, дагалдах сэлбэг хэрэгсэлийн худалдан авалт 3 төсөл арга хэмжээ

-Зорчигчийн үйлчилгээний зориулалт бүхий сав баглаа боодол, хуурай хэрэглэлийн бараа материалын худалдан авалт 3 төсөл арга хэмжээ

-Зорчигч үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүны худалдан авалт 3 төсөл арга хэмжээ

-Ажилчдын цайны газрын бараа материалын худалдан авалт 1 төсөл арга хэмжээ

-Компанийн сурталчилгаа, бэлэг дурсгалын барааны худалдан авалт 1 төсөл арга хэмжээ

-Хөдөлмөр  хамгааллын болон дүрэмт хувцас 1 төсөл арга хэмжээ

-Бараа материал , сэлбэг хэрэгсэлийн худалдан авалт 2 төсөл арга хэмжээ

-Тээврийн хэрэгсэл 5 төсөл арга хэмжээ 68.66 сая төгрөг төсөвлөсөн хөрөнгөнөөс хэтрүүлэн худалдан авсан

-Тавилга , эд хогшилын худалдан авалт 2 төсөл арга хэмжээ

-Компьютерийн дагалдах хэрэгслийн худалдан авалт 12 төсөл арга хэмжээ

-Агаарын хөлгийн техник үйлчилгээний тоног төхөөрөмж 16 төсөл арга хэмжээ

-Засварын цехүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж 16 төсөл арга хэмжээ

-Программ хангамж 1 төсөл арга хэмжээнд худалдан авах ажиллагааны журам зөрчиж харьцуулалтын болон шууд гэрээ байгуулах аргуудыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдаг аж. Тухайлбал,

Компанийн гүйцэтгэх захирлын хэрэгцээнд зориулж компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй  Ландкрузер-200GXRI маркийн автомашиныг Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр заасан боловч гэрээ байгуулан 90000 доллараар иргэн Х.Алтанхуягаас шууд худалдан авсан нь Төрийн өмчийн хорооны 2009 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг тус тус зөрчжээ.

Мөн “Онгоцны шатахуун сумлагаа, дотоод тээврийн зардал” төсөл арга хэмжээнд 290 сая төгрөгийг төлөвлөгөөнд тусгасан боловч журам зөрчин шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн “Мэргэван” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулан 1059.97 төгрөгийн гэрээ байгуулсан.

Нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцасны шинэчлэлтийн ажил /305.87 сая төгрөгийн төсөвт өртөгтэй/-ыг журам зөрчин харьцуулалтын аргыг хэрэглэн “Q-bs corporate fashion” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулан гэрээ байгуулсан. Аж ахуй, хөдөлмөр хамгааллын бараа материалын худалдан авалт, ангар барилга байгууламжийн засвар үйлчилгээ, бичиг хэргийн материал худалдан авах ажиллагааны журам зөв хэрэглэсэн боловч хэтрэлт 4,17 сая төгрөгөөр хэтрүүлсэн гэхчлэн олон зөрчил байна.

Эдгээр баримт нь  МИАТ компанийн хууль зөрчиж явуулж ирсэн үйл ажиллагаануудын нэгээхэн хэсэг юм.Энэ мэт асуудал бүхий мэдээллийг нийтлэсний араас байгууллагын нууцыг дэлгэлээ гэх зүйлийг ярих хэсэг байгаа. Гэхдээ тийм зүйлийг ярьж байгаа хүмүүс нь тус компанийн дотор бий гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв биз. Зүй нь төрийн мэдлийн компаниар дураараа дургиж ирсэн тухай мэдээллийг уудлан гаргах нь хэвлэлийнхний хийх ёстой ажил юм.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (June 15, 2016 8:12:58 am )

    Тэр Баясгалан гэдэг ерөнхий нягтлан нь одоо Улаанбаатарын цахилгаан сүлжээний санхүүгийн дарга болсон гээ биз дээ

  • больчих.... (June 15, 2016 8:26:34 am )

    одоо энэ тухай ярих хэрэг бна уу? ан- засгийн үёд бүгдийг нь өршөөчихсөн биз дээ.

  • нямка (June 15, 2016 8:29:17 am )

    Шуналгүй шударга байгаа ч, Багаар нь сольж шинэчлэх хэрэгтэй,

  • нямка (June 15, 2016 8:33:31 am )

    Нийтлэгч сэтгүүлчдээ баяр хүргэе,амжилт…

  • зочин (June 15, 2016 9:51:08 am )

    Миат гэдэг саалийн үнээний сүүг ховор л хүмүүс хүртдэг шиг бгаан.Тэнд хов жив атаа жөтөө авлига хээл хахууль цөм бүгд байгаа. Тэнд ажилладаг хүмүүсийн амьдрал бусдын нүдэн дээр илт сэхдэг ч гэсэн бие биенээ маш их муулдаг бүхэл бүтэн ховын сүлжээ их бий

  • зочин (June 17, 2016 12:24:20 am )

    МИАТ сүүлийн үед танил тал ,хээл хахуулын уурхай болсон нь нисэхийн мэргэжлийн боловсон хүчинээ ажилд авдаггүй,тэс өөр мэргэжлийн эсвэл огт мэргэжилгүй, дадлага туршлагагүй хүмүүсийг 14 хоног сургалт хийсэн болооод л ажилд ихээр авсанаар батлагдана.Үүнийг АТГ болон мэргэжлийн хяналт шалгалтын байгууллага нь яаралттай шалгаж тогтоох хэрэгтэй.Ингэхгүйгээр энэ идэж уудаг байдлыг таслан зогсоож чадахгүй ээ.Нисэхийг нисэхийн мэргэжлийг эзэмшсэн дадлага туршлагатай хүмүүс л жинхэнэ эзний ёсоор удирдан зохион байгуулж нэр төртэй ,нэр цэвэр авч явнааа. ЗГ энд онцгой анхаарах хэрэгтэй.

  • aagii (July 01, 2016 11:48:53 pm )

    mongold hamgiin shudarga bus jinhene jombogonuud bol setguulchid shuu

antalya rent a car