antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 29 comments

Оросууд биднийг яаж дарамтлахаа мэднэ

нийтлэсэн Admin

iogr9cp99h5qp7qu2krgs4io4Буриадын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов гэгч нөхөр хоёр улсын харилцаа хангалтгүй байдалтай байгаагийн буруутан нь Монголын тал гэсэн утгатай үгсийг Оросын дуу хоолойгийн сэтүүлчид хэлж байсан нь анхаарал татаж л байлаа. Ер нь бол Орос Улс Монгол дахь нөлөөллөө эргүүлэн сэргээхийг чухалчилж байгааг нь илтгэсэн мэдээллүүдийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацах нь олширчээ. Түүнчлэн өөрсдийнхөө нөлөөллийг зайлшгүй өндөр түвшинд байх ёстой гэсэн дээрэнгүй мэт хандлагаар манайд хандаж байгаа нь ч анзаарагдах болсон нь нууц би. Тэрчлэн эхэнд нэр нь дурдагдсан Владимир Родионов хэлэхдээ  “Монголын хэвлэл дэх нийтлэлүүдийг судлан үзэхэд Орос улсын тухай мэдээллийг  өрнөдийн эх сурвалжуудаас авсан байх юм. Өөрөөр хэлбэл, өрнөдийн үзэл бодлын үүднээс тайлбарлаж байна. Тиймээс Орос, Монголын харилцаа нь янз бүрийн түвшинд буурч байна. Сүүлийн жилүүдэд Орос улсад ирж байгаа монголчуудын тоо багассан нь нууц биш. Орос улсад хөл тавьж үзээгүй, үзэхийг ч хүсэхгүй шинэ үеийнхэн өсөн нэмэгдэж байна” хэмээн санаа зовсон янзтай өгүүлжээ. Нэг талаас ч энэ үнэн л дээ. Монголчуудын гадаад ертөнцийг харах хараанд өнгөрсөн жилүүд өөрчлөлтийг дагуулсан. Гэхдээ мөнхийн хөрш Орос улсаас хамаарахгүй байх нэг өдрийг ч үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хоёр улс хамтран  “Оросууд Монголд эргэн ирлээ: Загварууд болон төслүүд” гэх нэртэй төслийг хэрэгжүүлэхээр гурван дөрвөн жил ажиллаж байгаа аж. Гол нь Монгол улс гадаадын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа энэ үед Оросууд эргэн ирэхийг ихэд хүсээд байна. Тэрчлэн өөрсдөөс нь байнга тус дэм авч байсан Монгол Улс “Мөнхийн хөрш” гэдэг үүднээс өөрсдөд нь хандах ёстойг,  түүхийг аваад үзэхэд монголчууд Хятадаас илүү Оросуудтай дулаахан харилцаатай байсан. Тиймээс ч “эргэн ирлээ” төслийн хүрээнд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл гээд бүхий л салбарт хэлхээ холбоо тогтоох боломжуудыг эрчимжүүлнэ гэсэн зүйлийг тэд ярьж буй. Тэрдундаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хамгийн түрүүнд тавьж буйгаа Оросууд хэлээд байгаа.

Тэрчлэн дэлхий дахины сонирхлыг татаад ирсэн Монголын уул уурхайн салбарт орон зайтай явж ирсэн Оросууд  Тавантолгой болон Дорнод орд дахь оролцооныхоо талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьсан. Тэд өмнө нь бидэнтэй илүү ойр байсны үр дүнд шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагаа, ялангуяа, эрчим хүч, хөдөө аж ахуй, экологи, геологи, хими болон физикийн салбарт их ач тустай байсан гэж ярьдаг. Хэдийгээр Монгол Улс уламжлалт түншүүд болох Орос, Хятадаас гадна, “гуравдагч“ хөрштэй түншилж, улмаар АНУ, Европ, Өмнөд-Солонгос, Япон болон АСЕАН-ы орнуудтай ойртож байгаа ч, энэ нь  уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ муудна гэсэн үг биш. Харин гадаад харилцаа холбоогоо идэвхижүүлж байгаа хэрэг хэмээн Оросууд үзэж байна.

Тэд биднийг ЕАБХАБ-д гишүүнээр элссэнийг гуравдагч хөршөө тодорхойлох гэсэн алхам хэмээдэг ч, өөрсдөөс нь холдоод нүүгээд явж чадахгүйг мэдэх учир хэрхэн дарамтлахаа мэддэг гэхэд болох байх.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • зочин (June 14, 2016 11:06:17 am )

    энэ хүн юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй, Орсууд дарамтлаад харьцаагаа муутгах гээд байгаа ч юм шиг, бидэнтэй сайн харьцаагаа дээшлүүлье гээд ч байгаа юм шиг… сс

  • батаа (June 14, 2016 11:32:19 am )

    сэтгэцийн өвчтэй хүн юм болуу ямарч логик алга

  • zocin (June 14, 2016 11:37:53 am )

    xujaa bodlogo l bna hsde orosiig mongoloor muuluulax nomer 1 arga mongolcnuudiig xujaa doromjilj xanaxgyi ma muu xujaa hseesyyd

  • ЗОЧИНЗОЧИН (June 14, 2016 11:42:24 am )

    ОРОС МОНГОЛЧУУД САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦААТАЙ БАЙСААР ИРСЭН. ЦААШИД Ч ЭНЭ ХАРИЛЦАА ХЭВЭЭР САЙНААР ҮРГЭЛЖЛЭХ БАЙХ. ГЭХДЭЭ ХЭН НЭГЭН АМ НЬ ЗАГАТНАСАН ХУЛГАЙЧ ХУЦААД ЯАХИЙМ. ОРОСУУД БРАВО… ОЛОН ЖИЛ НӨХӨРЛӨХДӨӨ МОНГОЛООР ШАР ТОЛГОЙТОЙ ХҮҮХДҮҮД ҮЛДЭЭЛ ҮҮ? ХЯТАДТАЙ ХАРИЛЦАА СЭРГЭЭД ОДОО ЭХ ОРОНДОО ЦАГДААТАЙГАА ХЭМХ БАЛБУУЛААД ӨМДӨНДӨӨ ШЭЭГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ? ДОНГОСООРОЙ ОРОСУУДАД ТЭР ТОЛГОЙНУУДАА ӨГӨӨД МӨНГӨ НЭХЭЭД ХЭВТ

  • иргзн (June 14, 2016 12:29:20 pm )

    OROSUUDTAI HAMTARVAL ERDENET SHIG L BOLNO, AMERIKUUDTAI HAMTARVAL OYU TOLGOI SHIG L BOLNO

    • 2016 (July 06, 2016 4:52:08 pm )

      яг үнэн. ану- тай хамтарвал от, оростой хамтарвал эрдэнэт гэдэгтэй санал нэг бнаа.

  • lodoi (June 14, 2016 2:30:21 pm )

    Yamar sanaa heleh geed bgaan zvgeer neg byriad orosiin zasgiin gazriin bair syyriig ilerhiilehgui shuu de

  • Зочин (June 14, 2016 3:15:26 pm )

    Лавров сая манайд ажлын айлчлал хийхдээ Монголд гуравдагч орны нөлөө оруулахгүй байх талаар хятадтай хамтран шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэж улаан цайм мэдэгдэж биднийг доош нь хийгээд явсан шүүдээ.

    • Anonymous (June 16, 2016 6:24:32 pm )

      bi olon jil orsod amidarsan. ene asuudal amidral deer yg unen.bid tegj shan boddog ch orsuud tegdgui. bid huuchin bodloo shinchleh heregtei

  • Anonymous (June 14, 2016 4:15:38 pm )

    kkk uag yamar utgatai yum bichsen yum de. orosuud itgehed berh hvmvvs de.

  • Anonymous (June 14, 2016 5:10:26 pm )

    BZD-iin 4-r horoond bdag russkii litsei gedeg huuchin ner ni Bilgiin vvden dund surguuli gesen end ajildag buriad hvmvvs manai hvvhdvvdeer vnen togloj bgaa daa amindaa oros curguuli gesen hetsvv dee

  • Mongol (June 14, 2016 6:05:51 pm )

    Daramtalsan um haana baigaa um be????, ynenshdee setgyylchid baruuniihnii medeeleliig bolson boloogui orchuulj baigaag harj baina, zarim ni byr buruu oilgoj hyrtel orchuulj baigaa.
    Baruund olon jil amdarch baigaagiin huvd setgyylchdiig dotroo ih golj baigaa.
    Olon ulsiin baidliig hyrtel zov olj harah heregtei shyy,,,baruuniihnii medeeleld itgeh um baihgui, bygd zenzurtei, hudal uhuulga ih baigaa,,,,
    Orosiin Technik teh-iin salbar, IT ih sain hogjij bna, baruuniihan haana ch hyrehgui mundag zuil ih hiij baina, emnelgiin talaar ih sain hogjij baigaa geed bichvel ih um baina…
    Orostoi nairsag harzaatai , zov ajillaach,,,zov hamtarch chadval yniin asuudal hyrtel shal oor tusna shyydee,,,,Hogjood baigaa umgui baij hoid horshoo muulah demii teneg zuil.
    Ukarain shig boloh geegui bol nydee neej delhiid ynendee yu bolood baigaag oilgoh zag tulaad baina. Uls orniihoo ayulgui baidliig bodoj baigaa bol ih baruuniihruu guih hereggui,,,Hevlel medeelliin dain bol ali hadiin deed zegtee hyrsen baina.

  • Anonymous (June 14, 2016 8:30:35 pm )

    DEERHI HVNII VZEL BDLIG DEMJIJ BNA

  • Балт (June 14, 2016 8:52:21 pm )

    Биднии хэдхэн монгол Оросгүйгээр хаа хүртэл тэлчилхэвдээ …ЯРШИГ Л ГЭЖ БАЙГАА БОЛОХООС ОРОСД БОЛ МОНГОЛ БОЛ АЛЬ Ч ТАЛААРАА ҮДИИН БУДАА ШДЭЭ..муусайн Иванууд маань биднииг өдии зэрэгтэй болгож ..цор цор хиих .ходоод хоол хоёрыг нь бэлдэж өгсөн л үнэн юмдаг

  • Сүх (June 14, 2016 10:01:46 pm )

    Оросын ард түмний хүчээр хаягдал төмөр хүртэл хужааруу зөөж хямралыг даваа биз дээ. Хамгийн ойрын жишээ.В.Жириновскийн хэлсэн үг гашуун ч гэсэн үнэн үг шүү.

    • Anonymous (July 05, 2016 5:19:14 pm )

      ШААГААРАЙ Манайх төлбөрөө алтаар төлсөн тэд биднд үйлчилсэн заа. Худлаа гэвэл чи хуучин ОРОС цэргийн ангиудыг хараарай Монголын алтыг дандаа хулгайгаар угаагаад Оросруугаа зөөдөг байсан тиймээс алтыг минь авсан юм чинь бидэнд тэд үйлчилэх л ёстой байсан юм. Тэгээд ч бид нар шиг юмнууд Монгол улсын гадаад бодолгыг заадагүй юм. Монголчууд дэлхийн бүх улстай хөршийн харилцаатай байх ёстой гэхдээ ОРОС, Хятад, АНУ-ыг илт дэмжиж биш бүгдэд дипломат бөөрөнхий хариуг өгч л байх хэрэгтэй. Монголын ард түмэн өөрийн улсаа гэхээсээ илүү Орос ах нар эсвэл Хятад, АНУ гэж өөрсдийн үзэл бодлоггүй ээ дэлхий нийтээр зарлахаас гадна дотоодоо олон тал болж талцаж байгаа нь гадны том улсуудын тоглоомонд автаад эхлсэнийг л харуулаж байна. Энэ хэдэн том гүрнүүд биднийг болоод бидний үр хүүхэдийг хэзээ хайрлахгүй тэдний бодлого бол Монголын ард түмнийг ядуу буурай хүчгүй байлгах хүсэл сонирхолтой тиймээс аль нэг улсыг өмөөрч хуцхаа больж үз. бидний үр хүүхэдийг тэдний минь ирээдүйг бид л өөрсдөө хайрлана өөр хэн ч хайрлахгүй гэдийг л бид ойлгох хэрэгтэй.

  • Anonymous (June 14, 2016 10:19:42 pm )

    Orosiin huchind udii zeregtei bolson mongolchuud olon yum yariad hereggui

  • буугийб (June 14, 2016 11:47:34 pm )

    Улс гэр гэж гортиг татаад оортоо засаглаж байгаа юм чинь хэнтэй харьцаж хэнтэй хамтрах нь бидний л дур байлтай. Оросууд дээрэлхуу нь дэндуу. Тавантолгойд манай оросын эрх ашиг заавал байх естой гэж тулгаж байдаг. Манай эрх ашиг гэж чухал юмыг тоохчгуй. Тэгээд боож хааж мах хуртэл авахгуй гэнэ. Монголд хийсэн бараанд импортын ондор татвар ноогдуулна. Бензинээ тулсан унээр шахна. Хогийн дээрэнгуй улс

  • зочин (June 15, 2016 8:43:16 am )

    Шал бөөрөнхий юм бичсэн байна аль талд ажиллаад байна аа хө

  • unshigch (June 15, 2016 8:11:55 pm )

    Ah narig muulval 2 orni hoorond haritsaa taaruu bolj medne shuu!!!

  • zochin (June 16, 2016 7:26:46 am )

    bid oorcdoo archaagvi ydaridagchtai baih yum bol bycad bvh oron bidniig bainga doosh hiij harichah baih daa

  • Yondon (June 16, 2016 9:27:34 am )

    Orosuud manaihtai hariltsah huuchnii geopolitikoo hezeech oorchlohgui tednii huvid bid hyatadiin ayulaas sergiileh bufer uls baisaar baih bolno tiimdeech unegui zer zevseg niiluuldeg yum

  • Anonymous (June 16, 2016 4:26:59 pm )

    орсуудын талаар мэдээлэл хийжээ тэгээд бодох эрхийг нь бидэнд үлдээжээ харин тэгтэл бид бичсэн сэтгүүлчийг хараагаад бх юм Орсууд Хятадууд эхлээд өөрсдийгөө л бодно шдээ тэгээд бодоод хэл чинь загатнавал бодлоо бичээч ямар муухай тэвчээргүй болциин

  • ТЭНЭГ ХҮН (June 18, 2016 11:23:23 am )

    ТЭНЭГ ХҮН МЭДЭХГҮЙ СЭДВЭЭРЭЭ БАС ТЭГЭЭД БИЧИЖ ЧАДДАГҮЙ ЕР НЬ ЭНЭ БИЧСЭН ХҮНД ДЭНДҮҮ ОЛОН ДУТАГДАЛ БАЙНА ДАА ТҮҮНИЙ ХАМГИЙН ТОМ ДУТАГДАЛ ТЭНЭГ ХҮН

  • pvvjii (June 19, 2016 4:20:02 pm )

    manai hevlel uls turchid baruunii taliig heterhii barimtalah bolson ni vnen. bid nvvhgvigees hoish orostoi hariltsaagaa sain barih yostio. oros ih gvren yum chini bidend deerengvi handah ni huuli bid evii olj haritsah yostoi ene bol huuli

  • Лос (June 19, 2016 8:20:56 pm )

    Монгол улсын тусгаар тогтнол Орос гүрэнтэй салашгүй холбоотой. Монгол Орос улсын харилцааны асуудалд таагүй байдаг нэг бүлэглэл байдаг юм шиг байгаа юм. Хэдхэн хүн л бичээд, яриад байх шиг байгаа юм.

  • Хөвсгөл (June 29, 2016 9:32:29 pm )

    Найрамдалтай л явъя даа ах нартайгаа…

  • Anonymous (July 05, 2016 9:04:26 am )

    НАЙРАМДАЛ-ДРУЖБА

  • Ug (July 05, 2016 3:18:27 pm )

    Ene delkhii deer yag odoo biden shig undesten alga. Tuukhiin toosond durtai khumuust zoriulzh neg zuil khelie. 90-eed zhiliin umnu bid yamar ch soylgui, buus, uvchinduu barigdsan, mukhuzh bui undesten baisnyg, khen avarch udii zeregtei bolgosnyg martazh bolno gezh uu. Unuudur sem avga orosuudad uruul devseed l yavzh baina shuu dee.Alivaa zuiliig tomoor kharzh, yalgazh, salgazh, buruug busdaas bish, uuruusuu khaizh surakh ni khamgiin tom surguuli daa.

antalya rent a car