antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 11 comments

Увсын 31 дүгээр тойрогт өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

нийтлэсэн Admin

13400902_485240251680187_459331456_n

Увсын 31 дүгээр тойрогт өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

Увс аймагт УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрогт  4 нэр дэвшигч өрсөлдөж байна. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ардчилсан намаас О.Цогтгэрэл, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Я.Цэрэнханд, Иргэний Хөдөлгөөний Намаас Рагчаагийн Батсуурь нар нэр дэвшиж байгаа юм.Тэгэхээр эдгээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгт анхаарал хандуулахаар өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудаснаа хамгийн олон гарч, түмэнд танигдсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм.

 Мөнгө тараасан асуудалд холбогддог Б.Чойжилсүрэн

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал дуулиан дэгдээж байсан билээ. Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нар уг асуудлыг  баримтаар  илчилж, хуулийн дагуу урамшуулал авахыг шаардаад байсан юм. Тиймээс  Сонгуулийн Ерөнхий Хороо  тэдгээр нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Чойжилсүрэн сонгогдохын тулд мөнгө тараасан гэх мэдээллийг баталгаажуулсан юм.

Ер нь Б.Чойжилсүрэн гишүүний тухайд хоёр сонгууль дараалан сонгогчдод мөнгө тараасан гэх  үйлдлээсээ үүдэн УИХ-ын гишүүний суудалд суух ёс зүйтэй эсэх асуудал нь эргэлзээтэй гэдэг нь яригдаж ирсэн ч, тэр гишүүнээр сууж байгаа. Өнгөрсөн жилүүдэд түүний эзэмшлийн компаниудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд ч цөөнгүй гарч ирсэн байдаг.  “Хурд”,  “Рапид харш”, “Апартмент кей эйч хотхон”  “Хүннү” гээд яс чанар муутай хэд хэдэн хорооллыг дур зоргоороо босгосон “Хурд”  компани Баянгол дүүрэгт орших Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр “Нарны хороолол” гэх тунчиг сүртэй нэртэй хорооллыг бас л дур мэдэн барьсан гэх мэдээлэл бий. Тус  хороолол холбогдох газруудаас зөвшөөрөл авалгүйгээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр ажлаа эхлүүлсэн байдаг. Өнөөх хяналт энэ тэр тавих ёстой Мэргэжлийн хяналтын газар нь ч гишүүний компанийн барилгын ажлыг зогсоож дийлээгүй байдаг.  “Нарны хороолол” гэх нэртэй уг төслийн хүрээн дэх 25 корпус барилгын  ажил гүйцэтгэгчдийн олонхи нь хятадууд байсан юм.Хурд компанийн энэхүү бусармаг үйл ажиллагааны эсрэг төмөр замчид санаа нийлэн босч, хотын дарга хандсан байдаг ч, нийслэлийн удирдлага хариу ирүүлэлгүй байсаар хэдийнээ захиалагчид захиалгаа өгсөн гэдэг.

За тэгэхээр Б.Чойжилсүрэнтэй холбоотой асуудал энэ янзаар олон тул ингэсгээд түр зогсож байна.

Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн гэх Одонгийн Цогтгэрэл

Ардчилсан нам энэ тойрогт  Одонгийн Цогтгэрэлийг сойгоод байгаа. ТЭСО корпорацийн ерөнхийлөгч тэрбээр өөрийгөө улстөрд хөл тавихад хэдийнэ бэлэн болсон гэж үздэг юм билээ. Гэхдээ хүн өөрийгөө үнэлэх нэг хэрэг. Сонгогчид үнэлэх тэс өөр хэрэг. Ямартай ч тэрбээр нэр дэвших эрхээ авахын өмнө чамгүй асуудалд холбогдоод авсан. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гол өрсөлдөгчөөр  Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэл нэрлэгдээд байгаа талаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа нэлээд гараад байсан ч үе. Тэгтэл Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр “Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. “Тэсо”-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. “Тэсо” корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна” хэмээн үгээ хэлсэн юм.

 Цагдаагийн байгууллагаас  Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж гэсэн фэйсбүүк хаяг нь хуурамч бөгөөд энэ хаягаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн 8 дугаар хороо “Central tower”  барилгын 9 давхарт байрлах “Тэсо” корпорацид бүртгэлтэй 43.242.241.90 гэсэн интернет протоколыг ашигласан болохыг тогтоосон тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байдаг. О.Цогтгэрэлийн зүгээс эл асуудлаар тайлбар хийгээгүй бөгөөд Ардчилсан нам нь түүний нэрийг дэвшүүлэхдээ Ч.Хүрэлбаатартай биш Б.Чойжилсүрэнтэй тааруулсан нь ч үүнтэй холбоотой биз ээ.

Цэвэр төрийг бүтээгчдийн нэг мөн үү?

“Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс нэр дэвшиж байгаа  Я.Цэрэнхандын тухайд тодорхой нарийн мэдээлэл бол алга байна. Ямартай ч Тусгаар тогтнол, Эв нэгдэл эвслээс 2016 оны сонгуульд нэр дэвшигчид Ард түмний итгэл найдварт тулгуурласан Цэвэр төрийг бүтээхийн төлөө Хүн чанар, ёс суртахуун, дэг журамаа чандлан сахихаа тангараглаж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр Я.Цэрэнхандын тухайд үнэхээр чигч шударга нэгэн гэдгээ бататган харуулахын тулд тодорхой цаг хугацаа орж таарах биз. Увсынхны сонголт мэргэн байх биз ээ.

Я.Батсуурь “цагаан жагсаалт”-ынх уу?

Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшигч  Рагчаагийн Батсуурийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн ховор байна. Тус намаас  Улсын Их Хурлын сонгуульд  28 нэр дэвшигч сойсон. Тус намынхны тухайд Хулгайчгүй Монгол хөдөлгөөний хар, цагаан жагсаалтыг дэмжиж Төрийн Бус Байгууллагуудаас цагаан жагсаалтад орох хүмүүсээ тодруулсны дагуу Хариуцлагын гэрээ хийж цагаан жагсаалтад орсон хүмүүсийг нэр дэвшүүлж байгаагаараа илүү онцлог гээд байгаа.

Эх сурвалж:  Б.Тамир,  Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЮБИ (June 09, 2016 1:26:53 pm )

    Тост тосон бумбын нуруу юу болсон бэ Чойжилсүрэн дуракаа бүх барьсан хороолол гээд байгаа шавар амбааруудаа нураа

  • Anonymous (June 09, 2016 1:59:18 pm )

    MUUSAIN BOHIR MANAN-giin SHAARUUD

  • Anonymous (June 09, 2016 3:06:59 pm )

    Чойжилсүрэн гэгчид хариуцлага тооцох цаг болсон харах царайны нүдэнд хүйтэн нөхөр

  • Иргэн (June 09, 2016 6:51:12 pm )

    Монгол ард түмнийг өрөнд оруулсан АН-ын Н.Алтанхуяг, Цогтгэрэл гээч мангар дүйнгэ пацаан УИХ-д Увсаас гарах уу.

  • Иргэн (June 09, 2016 6:56:07 pm )

    Чойжоо цойлоод гараад ирнэ. Энэ пацааныг бодоход Чойжилсүрэн хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Цогтгэрэл гэгч маружиныг хүн танихгүй дээ.

  • ард (June 10, 2016 8:16:43 pm )

    Өмхий өгөр шулаач Чойж гэж нэг новш бол цаашаа л бна дөө хэдэн ажилчид нь ч саналаа өгөхгүй хараарай муу гөлөг минь

  • bi (June 11, 2016 4:03:42 pm )

    Choijoo ed nartaal hisen yamtai hvn gj dvgnew

  • mydag (June 15, 2016 9:38:21 am )

    ман-мандтугай

  • Зочин (June 15, 2016 11:34:07 pm )

    Энэ эрээгээ алдсан зайлуулж байвал хэн нь ч яахавдээ.Мөнгөөр сонгогдоод Корралоо царайлсан энэ хүн Даан ч гэмээр тэр бизнес нэртэй луйвраар хийгээдявбалбарөв

  • ЗочинЗочинЗочин (June 16, 2016 4:34:21 pm )

    Увсыхан АН-ын 3-ыг л сонгох хэрэгтэй. Алтанхуяг сайд ойлгомжтой. Цогтгэрэл УВС-ын 90 жилийг яаж тэмдэглэв. Монгол даяар Увс цуурайтсан шүү дээ.УВСын нэрийг Цогтгэрэл гаргасан гэдгийг анхаарах хэрэгтэй .Отгонбаяр ажилч хичээнгүй Увсын нэрийг гаргах л
    нөхөр байгаа шүү Увсынхандаа амжилт хүсэе

  • Зочин (June 19, 2016 5:14:44 pm )

    Алтанхуяг , Отгонбаяр , Чойжилсүрэн нарын төлөө саналаа өгнө үү.

antalya rent a car