antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 9 comments

М.Хүдэрбаатар та, эрх мэдэлтнүүдийн  мөнгө унагадаг төслийг  хамгаалсаар байх уу?

нийтлэсэн Admin

1462176190_59476485727069b4c0c36

Н.Алтанхуягийн бас Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж ирсэн Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар гэж залуу энэ жилийн УИХ-ын сонгуульд, 40 дүгээр тойрогт Хэнтийд нэр дэвшиж байна. Б.Гарамгайбаатар баатар ах нь эрийн сайндаа Хэнтийд нэг мандат нэмүүлсний хүчинд шүү дээ. Ямартай ч нэр дэвшинэ гэдэг нэг хэрэг. Сонгогдох эсэх нь чухал асуудал. Сонгогдоод гараад ирвэл юу хийж гавих вэ гэдэг нь хамгийн чухал асуудал билээ. Тэр утгаараа хууль тогтоох дээд байгууллагад суух хүмүүсийн чадамжийн асуудалд хаа хаанаа анхаарах ёстой юм. М.Хүдэрбаатарын тухайд Ерөнхий сайдын зөвлөх гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа зарим мэдээллүүд гарсныг эс тооцвол чухам яг юу хийж, юу шийдэлцэж ирсэн нь тийм ч тодорхой бус. Гэхдээ бас өөрийнхөө зураг хөрөгтэй ажлын тайлан хэвлүүлж Хэнтийд тараасныг бодоход дээр нь юм бичсэн л байгаа биз. Хэнтий аймгийн Ардчилсан намын дэд дарга, аймгийн Ардчилсан залуучуудын холбоо тэргүүн, Бөхийн холбооны тэргүүн, Уяачдын холбооны ерөнхийлөгч,”Хутагт” группийн ерөнхийлөгч  гээд олон тодотгол түүнийг дагадаг юм билээ. За энэ ч яахав. Сонгуульд нэр дэвшихэд энэ хэмжээний урт дараалал байхгүй бол болдоггүй бичигдээгүй хууль бий.

Ер нь бол тэрбээр сонгуульд нэр дэвших бэлтгэлээ нэлээд эртнээс базаасан гэхэд болно. Тэрчлэн сүүлийн үед хэвлэлээр байн байн үгээ хэлчих гээд байдаг сонирхолтой болсон. Тухайлбал, Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр дундаас нь Л.Гансүх нар хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэх асуудлыг  М.Хүдэрбаатар хэлмэгдүүлэлт гэж хэлж ярьсан. Тэр хэлэхдээ “Та нар анзаарсан бол Л.Гансүх нар гэмт хэрэг үйлдчихлээ, мөнгө идчихлээ гэж хэн анх гомдол гаргав. Тэгсэн хохирогч байгаагүй. Хамгийн гол нь энэ хүн мөнгө ингээд идчихэж гэж огт яриагүй. Тэгсэн атлаа шүүгээд, ял оноочихож байгаа юм. Ухаж үзвэл энэ бол хэлмэгдүүлэлт гэдгийг дахиад хэлье.” гэж хэлж байв. Тэгвэл энэ дашрамд М.Хүдэрбаатарт  хандаад хэлэхэд эгэл жирийн ард иргэд өөрсдийгөө хохирогч гэдгээ мэддэггүй юм. Эрх баригчид  цаагуураа ямар хор зуурч, өөрсдийг нь хуурч байгааг бүрэн гүйцэд ухаардаггүй юм. Тэгвэл та бүхний тэр мундаг сайн хэрэгжүүлж  байсан гэж яриад байдаг Нүүрс хөтөлбөрөөс хэсэг бүлэг хүмүүс мөнгө завшсан бол тэр нь иргэдийн хувьд гарцаагүй хохирол юм. Учир нь энэ улсын иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх учиртай мөнгөнөөс эрхтэн дархтангууд хумслаад байх нь зөв биш шүү дээ.

Тэрчлэн энэ дашрамд, Нүүрс хөтөлбөртэй холбоотойгоор хуулийн байгууллагын хүний хэлж байсан үгсийг М.Хүдэрбаатарт сануулах үүднээс нийтэлж байна.

 “Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багануур” ХХК, “Эм Жи Эл Эс Би” компаниудын хооронд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний өмнөх өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулга нар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байсан. Энэ санхүүжилтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. Ингээд “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрс авахаар болсон. Нүүрс тээвэрлэх асуудлаар 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Л.Эрдэнэбулган “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй гэрээ байгуулсан байна. Нүүрс тээвэрлэснийхээ төлбөрийг төлөхдөө “Багануур” ХХК-аас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ “Улаанбаатар төмөр зам”-д 40 мянган төгрөгөөр худалдаад тээврийн хөлснийхөө талыг төлсөн байдаг. Үлдсэн 820 сая төгрөгийн төлбөрийг бэлнээр төлсөн.

Нүүрсээ шигшүүлэх, ангилуулах ажлыг Багануур ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирсон байсан. Энэ ажилтай холбогдох зардлыг “Багануур” ХХК-д олгоогүй. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХХК нүүрс шигшиж, ангилсны шатахуунд 399.3 сая төгрөг, тоног төхөөрөмж түрээслэхэд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн. Эхний гэрээний дагуу нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу ажил явагдсан.

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанийн тухайд ярихдаа “Л.Гансүхийн найз 2010 онд “Эм Жи Эл Эс Би” компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Компани байгуулахдаа Л.Гансүхийн том охинтой хамтарсан байдаг. Улмаар 2012 оны аравдугаар сард нүүрсний жижиглэн худалдаа явуулахаар үйл ажиллагааныхаа чиглэлд нэмэлт оруулсан. Тэр үеэс Л.Эрдэнэбулган гэдэг хүнийг компанийнхаа захирлаар томилуулсан. Л.Эрдэнэбулган бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан нэгэн. Явцын дунд “Эм Жи Эл Эс Би” компанийг анх байгуулсан захирал нь Л.Гансүхтэйгээ санхүүгийн асуудлаас болж цаашид үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг шинээр байгуулсан. Энэ компанийнхаа захирлаар Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүүг томилсон. Улмаар “Эм Жи Эл Эс Би Ди” компани “Багануур” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Ингэхдээ нэг тонн нүүрсийг өмнөхтэйгээ адил 27500 төгрөгөөр авахаар болсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Багануур” ХХК-ийн ТУЗ хуралдаад нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах нь ашиггүй байна, тиймээс үнээ 39000 төгрөг болгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэр байсаар байтал Л.Гансүх нар “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нарт нөлөөлж дахин ТУЗ-ийг хуралдуулж өмнөх шийдвэрийг нь өөрчлүүлсэн. “Эм Жи Эл Эс” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөх М.Тулга ажиллаж байсан. Санхүүг нь хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн хадам дүүгийн охин ажиллаж байж. “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онд нийт 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Эргүүлээд 2012-2014 онд иргэдэд 80 мянган төгрөгөөр зарахдаа 19.9 тэрбум төгрөг олсон байдаг” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр энэ мэт мэдээллийг М.Хүдэрбаатар та хэрхэн тайлбарлах вэ? Э.Амарбатын хэлж ярьж байсныг үргэлжлүүлэн хүргэе. Тэр хэлэхдээ “Эм Жи Эл Эс Би” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй байсан учраас “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас авсан 1.5 тэрбум төгрөгөөр ажлаа эхэлсэн байна. Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийг дэмжих ажилтнуудын цалин хөлс, бусад зардалд зориулж нөөц сангаас 854 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө гараагүй байхад буюу 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Эм Жи Эл Эс Би” компаниас Л.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар Л.Гансүхийн гарын үсэгтэй хуурамч тайлан гаргаж ЗГХЭГ, Эрчим хүчний яам болон холбогдох газруудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас компани алдагдал хүлээж байна. Тиймээс тусламж үзүүлээч гэж хандсан байна. Ингэж хуурамч тайлан гаргаж, хандсанаар 2013 оны ес, арваннэгдүгээр сард нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бус, шаардлагагүй зүйлд зарцуулсан. “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” компаниуд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 4.915 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан нь тогтоогдсон. Ашгийг нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Би” компани 3.2 тэрбум, “Эм Жи Эл Эс Би Ди” компани 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг Үндэсний аудитын газар болон шинжээчид тогтоосон. Харин “Багануур” ХХК шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээсэн. Одоогоор 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг дүгнэлт гарчээ. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх аж ахуйн нэгжүүдийн касс, харилцах данснаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад тогтоогдож байна. Одоогоор хэн, хэдэн төгрөг авч ашигласныг хэлэх боломжгүй” гэж  байв.

За харин М.Хүдэрбаатар хэлэхдээ гол нь энэ төсөл юуны тулд хэрэгжиж байв гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс өмнө иргэд нүүрсийг 250 мянгаар авдаг байсан бол дараа нь 80 мянган төгрөгөөр авдаг болсон байсан. Энэ бол амжилт” гэдэг. Түүний хэлдгээр амжилт байхыг шууд үгүйсгээд яахав. Гэхдээ эрх мэдэлтнүүд дундаас нь тэрбум тэрбумаар мөнгө унагаад байвал юуных нь амжилт байхав дээ. Монголоо гэсэн сэтгэлтэй хүнд бол энэ ойлгомжтой л асуудал баймаар юм.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (June 09, 2016 10:14:54 am )

    энэ жижигхэн тархитай хүн яаж төр барих вэ. ухаан нь гүйцэхгүй шүү дээ

  • Anonymous (June 09, 2016 1:56:27 pm )

    MANAN-giin MANGAR BATSAAN CHAMAIG YU GEJ DEMJIH YUM ELIIRSEN TENEG BAS TEGEED BOHIR BATSAAN

  • зочин (June 09, 2016 8:58:12 pm )

    Ene mangar patsaan malaa mallaj yavsan ni deer dee

  • Иргэн (June 10, 2016 2:10:42 pm )

    Хараад байхаар эрх мэдэлтэнгүүд дор бүрнээ л булингартуулсан байх юмаа. Эрх мэдлээрээ шамшигдуулаад байх юм бол мөнгөгүй болох нь аргагүй ш дээ Төр. Оффшортонгуудаас олж авах арга байхгүй юм шиг байна даа.

  • Lambaagiin duu (June 12, 2016 3:24:40 pm )

    Ulaan shovu

  • Zochin (June 13, 2016 11:15:59 pm )

    Ene xun ter xuuliin surguulid surj bsan togsson ene ter n xudlaa shuu

  • zochin (June 28, 2016 7:30:52 pm )

    Ene hun jinhene lyivarchin shuu ard tumen mini.Altanhyяgiin bogsiig dolooj baij jaahan mongotoi bolsoniig ni bugd medne shuu dee.

  • zozinzohinohinchin (July 05, 2016 10:00:39 pm )

    ene mangar batsaan ypon juulchidiin mori hutulj bauval taarna

  • Anonymous (July 06, 2016 8:12:15 am )

    ene mangar batsaan zailaa

antalya rent a car