antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 3 comments

Балбын шоронд буй Дорнод аймгийн уугуул Б.Баяндэлгэр: БИ ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА

нийтлэсэн Admin

Бямбаагийн Баяндэлгэр хэмээх 23-хан настай залуухан хөвгүүн Балбын нийслэл Катманду хотын шоронд 3 дахь

сараа хоригдож байна. Дорнод аймгийн уугуул, өнчин лам хүү өмнөд Энэтхэг рүү бурхны ном үзэхээр гэрээс гараад 2 жил гаруй болжээ. Харин эрдмийн аян нь харийн газар харанхуй шоронд хүрч төгсөх юм гэж тэр төсөөлөө ч үгүй биз. Зураг авалтаар дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Балбад очоод байсан “Монгол айл” баримтат киноны баг санамсаргүй тохиолдлоор Б.Баяндэлгэрийг олж уулзсанаар түүний өрөвдөлтэй түүх “Дорнод нутаг клуб”-ээр дамжин эх орон нэгтнүүдэд нь ил болох боломжтой болж байна.

Катманду хотын Dilli bazaar гудманд байх шоронд телевизийн камер оруулахыг зөвшөөрсөнгүй. Үүдэнд нь ирэхэд анли винтов, хулсан бороохой барьсан балба харгалзагч ямар хэргээр, юугаа сонирхож ирснийг маань их л дээрэнгүй чанга дуугаар байцаан хашгирч гарав. Балбын Дотоод хэргийн яамны харъяа Цагаачлалын албаны зөвшөөрсөн ёсоор Монголоос хоригдож байгаа цор ганц хүнтэй уулзах учиртай ирснээ хэллээ. Энэ бол манайхаар Ганц худагийн урьдчилан хорих төв маягийн газар. Хэдийгээр хотын төвд шахуу боловч гаднаасаа л гаслан зовлонгийн үүр уурхай мэдрэгдсэн эвгүй эрчим хүч энд ирсэн хүн бүрийг дарамтална. Гар утас, камер сэлтийг маань хурааж нэгжсэний дараа дотогш нэвтрүүлэв.

-Монголия, Монголия!

Б.Баяндэлгэрийг өөрийнх нь нэрээр биш Монгол улсаар нь онцлон хоёр давхар байшин даяар дамжуулан дуудах ажээ. Өргөст торны цаана, өмхөрч нурах дөхсөн чийгтэй шоронгоос нүүрэнд нь батга цайрч, өлдөж цонхийсон царайтай намхан залуу гарч ирж уулзсан нь Б.Баяндэлгэр байлаа. Тэрээр уулзалтын богино цагт амжин маш намуухан дуугаар болсон явдлыг сандран ярив. Хажууд мөнөөх харгалзагч нар бидний яриаг ойлгох мэт тойрч зогсоод анхааралтайяа сонсон хүлээнэ.

Монголын иргэн Б.Баяндэлгэр гэмт хэрэг огт хийгээгүй гэдгийг үүний өмнөхөн бидний очиж уулзсан Балбын цагаачлалын албаны офицер Ганеш Бахадур Адхикари юун түрүүн цохон тэмдэглэж байсан юм. Тэр гадаадад зорчдог олонх жуулчдын гаргадаг нийтлэг алдаа болох визийн зөрчилтэй юм. Ээдрээтэй түүх ингэж эхэлсэн байдаг. Энэтхэгт шавилан сууж байхдаа тэрээр permit буюу байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулаагүй байна. Үүнээсээ болж өөрийнх нь санхүүгийн бололцоотой харьцуулбал ахадсан торгууль төлөх болжээ. Монголд харьж очоод мөнгө олж ирэн үргэлжлүүлэн суралцахаас өөр аргагүй болсноо залуу лам ойлгож байлаа. Гарц байсангүй. Мөнгөгүй, мэдээлэлгүй түүнд “их мэдэгч” нэгэн энэтхэг хүн “гарц” зааж өгсөн байна. Хойд зүгт Балбын хилийг давж чадвал Монгол улсын иргэд визгүй нэвтэрдэг Хятад руу Төвдөөр дамжин орж болно гэжээ. Итгэмтгий Монгол ламд өгсөн энэ зөвлөгөө олон мянган километрийг нуугдан бадарчилсаар Төвдийн (БНХАУ) хил рүү түүнийг аваачсан юм. Катмандуд эхэндээ аз мэт, эцэстээ гай даллаж тааралдсан, элгэн садан нь болсон монгол хүн түүнийг 300 доллар байвал таньдаг хятад хилчнээрээ дамжуулан Хятадын Төвд рүү гаргаж өгнө хэмээн залилсан хэрэг. Хилийн чанадад нэгнийхээ зовлонгоор зоолж явдаг Монголчуудын нэг…

Б.Баяндэлгэр Хятад руу нэвтэрч чадсангүйгээр барахгүй олон хоног сарын зүдэргээтэй энэ аяны эцэст халаасны хэдэн зоосоо барж, Балбын визийн зөрчилтэй нэгэн болж хувирчээ. Эргэж Катмандуд ирээд гудамжинд хонож эхлэв. Нэг шөнийн ганц долларын хөлстэй майхан-“зочид буудалд” “амьдарч” үзэв. Тэгэж явсаар, сайн санаат балбуудын ачаар хямдхан хоолны газар ажиллах болжээ. “Мөнгө олох! Харих!” гэсэн ганцхан даалгавар тэрээр өөртөө өгсөн. Гэвч санамсаргүй тохиолдлоор цагдаагийн эргүүлд нэгжүүлэх үеэр халааснаас нь алтан соёмботой Монголын паспорт гарч ирснээр хамаг хэрэг манджээ. Ийнхүү визийн зөрчилтэй гадаадын иргэн болох нь илэрч цагаачлалын албанд хүргэгдсэн байна. Непал (балба), англи хэлгүй түүнтэй ойлголцох гэж багагүй үзсэний эцэст монгол хэлтэй балба лам Дэнгээг цагаачлалын албаныхан олж туслуулав. Түүнд хэлмэрчлэн туслаж, дулаан хувцас, хоол залгуулсан Дэнгээ нь хувь заяаны шоглоомоор 2 жилийн өмнө Монгол улсын цагаачлалын албаны шийдвэрээр манай улсаас албадан гаргасан хүн байлаа.

-Бид Монгол улсын иргэн Б.Баяндэлгэрийг буцах тийз, торгуулийн мөнгөө төлбөл суллан явуулахад бэлэн байна. Балбад Монгол улсын ЭСЯ байхгүй, өргөмжит консул Цэдэн хэмээх төвд хүн байдаг ч олдохгүй байгаа тул өөр шугамаар шийдэхэд хүнд. Хэрвээ мөнгө төлж чадахгүй бол хоригдсоор байх болно гэж Балбын цагаачлалын албаны түшмэл Монголын баримтат киноны багт мэдэгдэж байна. Үнэхээр ч хивсний наймаачин, бизнесмен Цэдэн биднийг Катмандуд байх 3 хоногт утсаа нээж, дүрээ харуулаагүй өнгөрсөн билээ. “Монгол улсын өргөмжит консул” гэсэн хаягтай харшийн хаалга дангинатал түгжээтэй.

Б.Баяндэлгэр хорих өрөөндөө таван Африк залуутай хамт байгаа, эрүүл ахуйн нөхцөл, хүнсний хангамж маш хүнд гэв. Фото зураг авах боломж олгоогүй тул “БИ ЭНДЭЭС ГАРМААР БАЙНА. ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА. Баяндэлгэр, Катманду, Непал. 2011.12.26.” гэж цаасны тасархай дээр таталган бичиж надад тэрээр дамжууллаа. Дорнодод байдаг ганц эгч нь мөнгө явуулах боломжгүй нэгэн тул энэ цаас түүнд бус та бидэнд хандсан авралын зурвас биз ээ.

Харгалзагч хар залууг учирлан гуйсны эцэст уулзалтын хугацааг тавхан минутаар арайхийн сунгуулж нүдэнд нь найдвар, цөхрөл, гэмшил, итгэл ээлжилсэн энэ жаахан залууд миний хэлсэн үг:
-Монгол эр хүн гүрийнэ шүү. Гурван сар тэсч болсон юм, гуч хоног хүлээчих. Ах нь чамайг ямар нэг аргаар цагаан сарын наана гэрт нь аваачна. Монголдоо уулзана аа…

Тэрээр эргэн эргэн хургасаар балгас болсон гяндан руугаа орлоо. Хэнэггүй алдаа, итгэмтгий зангаасаа болж хэл мэдэхгүй хүний газар хоригдож байгаа Монгол хөвгүүнд эх нутгийг нь бэлэглэхэд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай нь мэдээж. “24tsag.mn” ба Дорнод нутаг клуб, “Монгол айл” баримтат киноны баг, ntv production хамтран Б.Баяндэлгэрийг гэрт нь авчрах сайн санааны аян эхлүүлж байна. Түүнд гэртээ харих мөнгө хэрэгтэй байна. Балбын хуулинд заасан хугацаа өнгөрвөл түүнийг мөнгө ч гаргаж чадахгүй болно. “Нэг монголоо нийт монголчууд гаргаж чадах байлгүй” гэж “Монгол айл” баримтат киноны найруулагч Г.Батнягт ах хэлсэн юм. Цагаан сараар бүгдээрээ нэг цагаан үйлс бүтээчихээд шинэлье.

PS: Зургийн баг Б.Баяндэлгэрийн тухай Монгол улсын ГХЯ-ны Консулын газарт танилцуулсан бөгөөд асуудлыг шуурхай судлан шийдвэрлэх талаар ажиллаж байгаад талархаж байна.

PSS: Төрөлх нутгийн минь уугуул Бямбаагийн Баяндэлгэр хэмээх энэ хүүгийн тухай мөн гэр бүлийнх нь хүмүүсийг таньж мэдэх хүн байвал “Дорнод нутаг клуб”-тэй яаралтай холбогдож тус болно уу. Элэг нэгт Монгол түмэн та бүхэн минь халуун сэтгэлээ бидэнд харамгүй хайрлаж энэ хүүг эх орон, төрөлх нутагт нь буцааж авчрах аянд оролцохыг уриалж байна.
Холбоо барих утас : 11-329804, 99932535 (Дорнод нутаг клуб)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 24, 2012 2:18:22 am )

    Pss bish PPS gdg

  • Anonymous (January 24, 2012 2:49:34 am )

    eleg negtnee eh orond ni irehed tusaltsgaaya hymyysee. ene tuhai tv gargaachee saya l harj bnshdee

  • Anonymous (January 24, 2012 4:42:12 am )

    vvniig unshsan hvn bvr tuslana gedegt itgej bn hvnii gazar hetsvv ter tusmaa erh chuluugvi hel medehgvi bol bvr ch hetsvv shvv dee eleg negt mongolchuud mini ene hvvd tuslaarai

antalya rent a car