antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2016 114 comments

Экс Ерөнхийлөгч, экс Тэргүүн хатагтай хоёрын хүсэл биелэх үү?

нийтлэсэн Admin

f63fc4f9d27514b0eaeb5c317efaaeb7

Намбарын Энхбаяр сонгогдох эрхээ насаараа алдчихаагүй, ирэх есдүгээр сар гэхэд түүний сонгогдох эрх сэргэнэ гэдгийг З.Энхболд хэлсэн нь үнэн. Тиймээс ч Н.Энхбаярын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр өлсгөлөн зарласны эцэст эх үрсийн баяраар буулт хийн, улмаар өлсөхөө больсны цаад учиг нь бол ирэх 2017 оны сонгуульд бие сэтгэлээ бэлдэж байгаатай нь холбоотой болов уу. Хэрэвзээ МАХН-аас УИХ-д нэг л суудал авчих юм бол тус намаас нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх эрх зүйн орчин бүрдэнэ. Тэр ч утгаараа Н.Энхбаяр өөрөө биш юмаа гэхэд эхнэр О.Цолмонгоо УИХ-д сойж байгаа нь яадаг ч байсан  76-гаас ганц суудлыг нь ч гэсэн зулгааж авч үлдэх ёстой гэсэн шүд зуусан төлөвлөгөөнийх нь гол цөм биз ээ. О.Цолмонгийн нэр дэвшихээр болсон  Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-оос Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нарын нэр дэвшигчид байна. Ер нь бол харьцангуй гайгүй нэр дэвшигчидтэй О.Цолмон хүч үзнэ гэсэн үг. Үнэндээ бол Н.Энхбаярын гаргасан байсан улстөрийн шийдвэрүүдийн ард О.Цолмонгийн оролцоо тун өндөр хувиар байж ирсэн гэдгийг хүрээнийхэн нь ярьж ирсэн. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх хугацаанд Тагнуулын Ерөнхий газарт О.Цолмон гар хөлөө шургуулж, нөхрийнхөө казино болон өөр бусад анхаарал татахуйц хэрэгтэй холбоотой мэдээллийн архивт нэвтэрч  байсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч л ирсэн юм.

О.Цолмонгийн тухайд УИХ-д хоёр дахиа нэр дэвшиж байгаа нь энэ юм. Тэрбээр Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихээс өмнө нэр дэвшиж, ялагдаж явсан үүх түүхтэй. Ер нь бол улстөр тийш олон жилийн өмнөөс харж, шууд бус ч алсаас оролцоотой явж ирсэн нэгэн гэхэд болох байх. Тэгэхээр О.Цолмон гэж ер нь яг хэн бэ гэдэг асуулт энэ өдрүүдэд олны анхаарлын төвд дахин орж ирж таарахаар байна. Тиймээс ч “Н.Энхбаярын гурван гавъяа” гэх нийтлэлээс Н.Энхбаяр, О.Цолмон хоёрын гэрлэлтийн талаар хэрхэн өгүүлсэн байдгийг хүргэе.

Ер нь бол Н.Энхбаярын гэр бүл сонголтыг харахад жирийн байдлаар амьдралын ханиа сонгосон байдаг юм. Цаашлаад өгүүлэхдээ  “Гэргий нь нэгэн үе Монголын төрийн удирдах экипажид багтаж байгаад албан тушаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын даргаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярьдаг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөөсөө буруудан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цөлөгдөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүлдээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад буусан Ш.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгөө ер хэлмэгдсэн гэж ярьдаггүй билээ.

Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зүгээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнцгөөс харахад тэр Ю.Цэдэнбалын  ээлжит золиос болсон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэлэглэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруулжээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зайлуулан  Тосонцэнгэлийн  МБК-ын даргаар томилжээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түүнийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийтгэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л магадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаачилгатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж машин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммунист су­бот­ник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугалсан байдаг. Ач охин О.Цолмон нь хожим энэ ач гавъ­яаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт түүнийг хэзээ ч өндийлгөхгүй гэдгийг мэдмээр, тэгсэн эсэхийг бүү мэд.

Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаагийнхан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөрдөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн  тутмын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проомсогтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд дотоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цолмонгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хяналтын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгай, баргийн хүнд итгэдэггүй,  найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.

Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэндийн ач охин Цолмонг  Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэрээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удир­дах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гардлаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьдрах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хязгаартай” байсныг харуулах мэт.

О.Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Н.Энхбаяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хардалт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайсны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өссөн бодит эх үүсвэртэй комплекс байв.  Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комплекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хүмүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гардаг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү иргэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэгдэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловсролтой  Ононгийн Цолмон  эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүтгэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж байлаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үедээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь багадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явахдаа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн  гаралтай Симба Батаа хэмээх параламентч, бөх Ганболд нарыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дундговь, Дорнод, Төв аймгаас хамаатан тодруулахаас болгоомжилсон бололтой юм хэмээн бичсэн байдаг юм.

Ер нь бол О.Цолмон хатагтайн талаар энэ мэтээр янз бүрийн л мэдээлэл бий. Чухам тэгээд экс Ерөнхийлөгч хийгээд экс тэргүүн хатагтай хоёрын чин хүсэл биелэх эсэх нь сар хүрэхгүй хугацааны дотор тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: Б.Тамир  Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

114 Comments

  • гггг (June 06, 2016 11:57:09 am )

    та нар улс төрөөс зайлцгга идэж ханадаггүй бөөсүүд

    • Tamir (June 06, 2016 5:59:19 pm )

      Mongiig.ch.olondoo.Har.avgai.

    • Иргэн (June 23, 2016 8:50:57 am )

      Цолмонг дэмжиж байна улс төрд сайн өрсөлдөгч байх хэрэгтэй монголын төрд зүтгэх учиртай хүн

  • ZOCHIN (June 06, 2016 12:02:43 pm )

    TCOLMONG ZUGEER L IH HURALD SONGO..UCHIR N LALRUUDTAI HEL AMAA OLOHGUI GEJ NAIDIE. HOJMOO IH HURLIIN BURUUGII N SHUDRAGA HELDEG TIIM HUN BGAASAI
    AMJIL;T HUSIE DEE .????????????????????????????????????????????????????????

    • Tamir (June 07, 2016 2:17:55 am )

      Ene.setgegdeluudiig.neg.hun.bicheed.baina.Neg.hun.demjeed..baigaa.yum.uu.TSolmong
      Za.ZA.ter.shunliig.demjeed.ch.yal.aa.

  • од (June 06, 2016 12:16:12 pm )

    цолмон та болио хор найрууладгараа би хэнээ илүү гэдэгээрээ бүхнээс илүү гэж инернетээр гарсан тэр бичлгээ сан монголын төр чамд хуурдахгүй шүү тэр бичлэгт та хашгирч хүнийг басамжлсан шүү

  • зочин (June 06, 2016 12:27:58 pm )

    элбэгдоржоо чи өөрөө шившигээ тарихаа боль. юундаа айгаад шүүх цагдааг ашиглаад байгаам бэ?

  • Гана (June 06, 2016 12:40:17 pm )

    Сайн явахад садан төрөл мундахгүй гэдэг шиг Н.Энхбаярыг сайн явахад нь дагаж далдганаж,долоочих дөхөж явсан баагийнууд өнөөдөр танихгүй царайлж, адгийн муугаар ярьж яваа гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Монгол хүний хамгийн арчаагүй зан. Уул нь Н.Энхбаяр Монголын төрд хийдгээ хийсэн хүн. Гавьяа ч бий, гай ч бий. Хамгийн гол нь манай төрд шургалсан бэртэгчингүүд энэ хүнийг зүгээр байлгахгүй, байнга өдөөн хатгаж, доромжилж,гүтгэж бахаа хангаж байгаа учраас хүн л юм болсон хойно мурчийна шүүдээ. Иргэн миний хувьд Энхбаярыг дэмжээд сүйд болдоггүй, гэхдээ муулаад байгаа хүмүүст дургүй.

    • хуульч (June 06, 2016 5:47:38 pm )

      ЕР НЬ ҮЕ ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙГ МУУЛАХ НЬ ӨӨРИЙНХӨӨ СОНГОЛТЫГ ҮГҮЙСГЭЖ БАЙГАА ХЭРЭГ ТЭГЭЭД Ч ТЭД ХҮН БОЛОХООР АЛДАЖ ОНОЖ БОЛНО ??? ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ НЬ ЧИНГИСИЙН ЁС БИШ ??? МОНГОЛЧУУД ОЛОН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭЭ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ТҮҮХЭН СУРГАМЖАА ДАВТМААРГҮЙ ЮМ САН???

  • Иргэн (June 06, 2016 12:42:31 pm )

    Энхбаяр МАХН-ыг болохгүй ч үндсэндээ хувьчлаад авчихсан юм шиг л байдаг. Харин УИХ-ыг, монгол улсыг арайч хувьчилаад авчихаж болохгй л болов уу! Энхбаяр, Цолмон хоёр одоо болноо. Битгий давар…

    • хуульч (June 06, 2016 3:23:55 pm )

      ТА тэгэж бодож байгаа болохоос амьдрал дээр ямар байгааг сонгуулийн үр дүн шийднэ ??? хувьчилал гэдэг чинь эдийн засгийн нэр томьёо болохоос улс төрийн байгууллага болох намын хувьд үзэл бодол ,үнэт зүйл гэсэн агуулгаар илэрхийлэгдэх болов уу ТА ЭНДҮҮРССЭН БАЙНА???

  • zochin (June 06, 2016 12:48:21 pm )

    Цолмонд саналаа өгнө

  • зочин (June 06, 2016 12:51:35 pm )

    нэг их сайн хүн биш л байх л даа.Энхбаяр. гэхдээ Элбэгдоржийн хажууд эрийн хуйх юм шиг байгаам.

  • Anonymous (June 06, 2016 1:04:46 pm )

    enhbayr tsolmon hoeroos aigaad baigaa humuus negel bishee.tsolmon garch irsen tohioldold mon ch olon hulgaich ilrene dee

  • ОД (June 06, 2016 1:14:20 pm )

    Элбэгдорж Энхболд нарын төрийг хутган үймүүлэгчид Энхбаярыг дахин улстөрд оруулахгүй гэж хамаг луйвраа хийсээр байгаад гаргаж чадлаа.Гэхдээ оронд нь түүний гэргийн өрсөлдөх болсон нь зөв зүйтэй шийдвэр.Цолмон өндөр мэдлэг боловсролтой хүн.Ард иргэд итгээд саналаа өгөх нь зөв шийдэл болно.

  • иргэн (June 06, 2016 1:31:55 pm )

    Дэмжиж байна. Амжилт хүсье.

  • Anonymous (June 06, 2016 1:35:37 pm )

    ЦОЛМОНГ ДЭВШВЭЛ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ЭНЭ ИХ МУУХАЙ АТАА ХОРСОЛ, БИЕ БИЕНЭЭ ХЭМЭЛДЭГ БАЛИАР МААНАГЛАЛ БОЛ АСАР ТОМ ХОЦРОГДОЛ, ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЧУУД БИД ХАЯХ ЕСТОЙ ЕС СУРТАХУУН !!!!!! НЕГЕЕ БОДЛЫН ХАМГИЙН АРЧААГУЙ АМЬТАД Л ( ЯЛАНГУЯА МЭРГЭЖЛИЙН СЭТГУУЛЧ НЭРТЭЙ ЗАХИАЛГААР ” АЛУУР УЙЛДЭГЧИД”- ЫГ ОНЦГОЙ ГЭГЭЭРУУЛЭХ ХЭРЭГТЭЙ) КАЙФ АВДАГ ЮМ БИЗ ДЭЭ, ЧААВААС….

  • Anonymous (June 06, 2016 1:56:40 pm )

    Монголчуудыг бие биенээ узэн ядах араандаа зуух хэрэггуй бид цеехуулээ

  • zochin (June 06, 2016 1:58:54 pm )

    Цолмон бол өндөр боловсролтой, бас ажлын туршлагатай, ухаалаг эмэгтэй. Энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Энхбаяр дарга ард түмэндээ хүндтэй, том лидер улс төрч гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Цолмонг дэмжье

  • Зочин (June 06, 2016 2:07:30 pm )

    Сайн байна дэмжинэ

  • цогоо (June 06, 2016 2:13:18 pm )

    Енхбаярыг бодоод цолмонд саналаа егне

  • БАТ (June 06, 2016 2:15:21 pm )

    Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж эрх баригч олигархуудын гар хөл болсон СЕХ мэдэгдсэнээс хойш оронд нт хэн өрсөлдөх бол гэж яригдаж эхэлсэн. Цолмон нэр дэвшиж байгаа нь нүдээ олсон шийдвэр.Өндөр боловсролтой хэний ч дор орохооргүй хүн.АН МАН ногоорсон их сургууль ч төгсөөгүй гаруудын хажууд бол хэдэн мянга дахин илүү.Цолмонг Дэмжицгээе

    • Tamir (June 10, 2016 11:48:40 pm )

      N.Bat-shugraa.chi.engej.bodoj.yavdag.yum.uu.

  • Zochin (June 06, 2016 2:24:55 pm )

    Enkhbayariin used arai CH iim baigaaguiee,Tsolmon g demjinee

  • зочин (June 06, 2016 2:27:16 pm )

    Энхбаяр бол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү. Хүн л юм чинь алдаа оноо. баидаг л биз . Монголын аод түмэн энэ хүнийг хүндэлдэг юм даа

    • wow (June 06, 2016 4:01:08 pm )

      Enhbayar ni mundag uls torch, heltei bol heltei, medlegtei, uhaantai ard tumendee hairlagdsan hun shu de ,,,MANAN-giin busarmag luivariig bigdiig meddeg bolohoor havchij boogood songuulid oruulahgui baigaa maa .MANAN-giinhan aigaad bna .

      • монголмаа (June 06, 2016 10:01:37 pm )

        Яг унээн боон айдас.зов Цолмонг дэмжээд гараад ирвэл сайн.Луйварчидийн булайг илчилнээ.Монголчуудаа дэмжээд гаргаарай.Цолмоон амжилт.

  • Anonymous (June 06, 2016 2:30:48 pm )

    Sanalaa egnenee

  • Anonymous (June 06, 2016 2:44:52 pm )

    TSOLMONG DEMJINEE HUCHIRHEG EMEGTEI BAINA LEE…YUN BAYR YUN ELBEGDORJ SAIHANBILEG ENE HEDIIN HAJUUD HATAAGDSAN HUCHTEI EMEGTEI SHUU DEMJINEE

    • wow (June 06, 2016 3:53:17 pm )

      bi ch demjihed belen bna

  • zochin (June 06, 2016 2:52:31 pm )

    eniig bichsen nuhur uuruu hen bolood hvniig taaj bicheed baigaa gulug ve mongoliin turd no gvi saihan hvn baigaa uymy tvvniig bichilde

  • Зочин (June 06, 2016 2:54:04 pm )

    Энхбаяр гэр бүлээрээ улс төрөөр тоглох юм даа.Та хоёр Жавхлан шиг гэр бариад монголынхоо цэвэр агаараар хөдөө очиж амьдарвал яасан юм бэ

    • хуульч (June 06, 2016 4:57:49 pm )

      ЭНЭ БОЛ УРЛАГЫНХАНЫ МӨРӨӨДӨЛ БАЙХ ??? ХАРИН УЛС ТӨРД ОРСОН ХҮН ИРГЭЖ ГАРАХАД ХЭЦҮҮЛДЭЭ .С.Баяр өвдлөө хавдлаа улс төр баяртай гээд байсан ??? ТҮҮНИЙГ СТАНДАРТ БУС ШИЙДВЭР ГАРГАЛАА ГЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙСАН ??? одоо болохоор улс төрдөө иргэж ирээд СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР гээд хэвлэлээр бичээд байгаа биздээ??? ЯЛГАА ЮУ БАЙГАА ЮМ???

  • Anonymous (June 06, 2016 2:55:45 pm )

    Энэ нэг гэр бүлийн хоёр луйварчин,авлигалчингууд больж үздээ.Амьтан хүний доог болоод байгаагаа мэддэггүй юм уу.Ёстой л тэнэгийн дотор уужим гэдэг л энэ байх даа.

    • хуульч (June 06, 2016 4:36:15 pm )

      луйванчинг тогтоодог нь ЧИ БИД ХОЁР лав биш ???ХАРИН ЧАМАЙГ ХҮНИЙ ОРОМЦОГ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ МӨНГӨӨР ТЭЖЭЭГЧ ХЭВЛЭЭР ЯВАГЧААР НИЙТЭТ ЗАРЛАВАЛ ЧИ ЛАВ ГОМДОНО ДОО ???

  • zochin (June 06, 2016 2:56:50 pm )

    enhbayar z enhbold elbegdorj 2 oos ilvv gej boddog shv honzon sanagch zyymtgai deerelhvv tvremgii ylsaas deer baih

    • wow (June 06, 2016 3:50:47 pm )

      UNEN shuu

  • zochin (June 06, 2016 3:02:18 pm )

    hvnii hiisen sainiig dyridah ch gvi baij yliig n shagaih uyma enhbayar gedeg hvn ur teglej myanganii zam sanaachilj uursduu hiij chadahgvi bolohoor ataarhaad vhchih shahah uyma

  • Anonymous (June 06, 2016 3:32:22 pm )

    яг үнэнийг хэлэхэд, Түвдэндорж ах будаа. Цолмон Энхбаяраас их санал авна

  • Anonymous (June 06, 2016 3:34:27 pm )

    Ооо за одоо буур Бал даргын нэрийг сохож улс тор хийж эхэллээ, арга ядаж байна даа МАНАН

    • wow (June 06, 2016 3:46:10 pm )

      kkkkkk oor arga marga ni togsgol bolson doo

  • wow (June 06, 2016 3:44:16 pm )

    ANduurch MANduurch yavsaar 26 jil boljee .odoo eh oron ard tumnee gesen setgeltei Enhbayar shig humuus huchee negtgej ard tumnee avrah heregtei shu. songoltoo sain bodoj ogooroo …. amjilt

    • wow (June 06, 2016 3:47:41 pm )

      MANAN-g goliin olj hellee kkkk.,ichig ichig,

  • Дашаа (June 06, 2016 3:52:43 pm )

    Цүлмонг дэмжиж байна

  • zochin (June 06, 2016 3:58:00 pm )

    mogolin gazar nutgiin hesgiig beleglesen hunii ur sad sain duraaraa mongol turuus hol yav. uvuugiinhuu hiiseniig urgeljluulj ahiad gazaraas mini tasdah amarhan biz

  • хүн (June 06, 2016 4:16:49 pm )

    улс төрөөр донтогч ард түмнээс хулгайлан идэж амьдарч сурсан түүнийхээ төлөө яахаа буцахаа байсан хоёр

  • новш (June 06, 2016 4:23:34 pm )

    элбэгдорж элдвээр доромжилж сэтгэгдэл бичээд суудаг болж:

  • монгол (June 06, 2016 4:41:12 pm )

    Бие даагч МАХН-ыгаа дэмжинэ. Хар жагсаал тгэдэгт нь оффшор хулгайч хятад Баярцогт байхгүйг юу гэж ойлгох вэ. Жагсаалтыг хийж байгаа Мөнхбат гэгчид хулгайч Баярцогт хэдийг өгсөн бол??? МАНАН-гых л биш бол хэнийг ч хамаагүй сонгоно.

  • zochinzochin (June 06, 2016 4:44:35 pm )

    enhbAYAR STOLMON 2-N heniig chn ard irged demjine uchir n ene 2-s ih hel amand otrgdj baigaa hymyys neree deshuulj l bn shuude mASH OLON HUN ENE EMEGTEIG DEMJIH BOLNO

  • unshigch (June 06, 2016 5:09:12 pm )

    bogs dolooj goloo zogoodog bicheech chadal chini hurvel busad hulgaich luivarchdiig bas ingeed bich l dee. buur buzar iumnuud garna

  • 0000 (June 06, 2016 5:21:56 pm )

    МАНАН хэмээх хулгайч луйварчин нараас ард түмний өшөө хорслолыг авч чадах хүнийг л одоо сонгоно Энэ ажилд Цолмон Энхбаяраас илүү сайн тохирно Цолмон Энхбаяраас илүү шийдэмгий байж чадна гэж бодож байна

  • иргэн (June 06, 2016 5:24:57 pm )

    С Баяр СБаярцогт тэргүүтэй гадний тэжээвэр нохой болсон хулгайч нарын бүлэг МАНАН хэмээх байгуулагүй Хар жагсаалт бол луйварчин нарын зохиосон заль мэх

  • Зочин (June 06, 2016 5:25:15 pm )

    Ямар сайхан мэдээ вэ? Клинтоны авгай Хилари шиг узэх естой! Амжилт хусье!

  • Зочин (June 06, 2016 5:31:10 pm )

    Цолмон минь чи гаднах байдлаараа естой сайхан монгол бусгуй, чи ямар их тэвчээртэй, няцашгуйг бид энэ доромжлолын жилуудэд харж хамт амслаа! Чи тойрогоос шууд л гарна! Харин намаа дийлэнх болгохын тул боломжтой аймгуудаар яваад гол нь ТВ- тэй сайн ажиллаарай! Амжилт хусье

  • irgen (June 06, 2016 5:35:25 pm )

    Дэмжиж байна

  • zochin (June 06, 2016 5:39:35 pm )

    Ogt hereggui dee Turd hereggui Gerte e l heregtei baih gegeereed gegeereed diilehgui dee medehgui bish

  • Tamir (June 06, 2016 5:55:49 pm )

    Yamar.negen.argaar.erdoo.mongo.hun.alaad.ch.hamaagui.HAR.avgai.

  • БАТ (June 06, 2016 5:56:06 pm )

    Үнэхээр сэтгэлийн хаттай хүн шүү.Хань ижлийг нь 7-8 жилийн турш гүтгэлэг доромжлол ,мөшгөлт, доромжлол,хавчилтыг хамтдаа туулаад гарсан.Мөн олон жилийн турш Энхбаярын түшиг тулгуур болж явсан.Мэдлэг боловсролын хувьд өндөр.Өөөлөх зүйлгүй л хүн .СХД Цолмонг өргөөд л гөргөөд ирнэ харж байгаарай.

  • БАТ (June 06, 2016 5:57:51 pm )

    Үнэхээр сэтгэлийн хаттай хүн шүү.Хань ижлийг нь 7-8 жилийн турш гүтгэлэг доромжлол мөшгөлт, доромжлол,хавчилтыг хамтдаа туулаад гарсан.Мөн олон жилийн турш Энхбаярын түшиг тулгуур болж явсан.Мэдлэг боловсролын хувьд өндөр.Өөөлөх зүйлгүй л хүн .СХД Цолмонг өргөөд л гөргөөд ирнэ харж байгаарай

  • Од (June 06, 2016 6:03:12 pm )

    Яагаад ганц уулзаж гар барьж үзээгүй хүнээ ингэж муулж байдаг юм бэ?Юуны тулд бидэнд оюун ухаан заяасан юм .Хэн нэгнийг хийгээгүй хэргийнх нь төлөө гүтгэх ,худал яриаг үнэн мэтээр бусдад түгээж байгаа бузар булхайг л дэнслэхийн тулд шүү дээ.Цолмонг ойр дотныхон мөн таних хүмүүс нь ямар их боловсролтой ,уужуу дотортой ,ухаантай алсын хараатай , ард иргэдийнхээ амьдралыг мэддэг хүн.Ийм л хүн ард иргэдийн дуу хоолой болж чадна.Дэмжиж байна.

  • Anonymous (June 06, 2016 6:05:09 pm )

    энэ авгайгийнорондэрчтэй залуу цагаан мөртэй НАРА нь дээр

  • zoshin (June 06, 2016 6:11:14 pm )

    цолмонг дэмжинэ

  • zoshin (June 06, 2016 6:12:04 pm )

    Дэмжиж байна

  • иргзн (June 06, 2016 6:15:06 pm )

    MAN AN L BISH BOL MAL CH BAISAN DEMJINE

  • монголын иргэн (June 06, 2016 6:36:07 pm )

    Цолмоныг дэмжиж байна Энхбаяр эрнхилгчийн сонгуулд нэрэ дэвчүүлх ххэрэгтэй

  • Ahmaduud (June 06, 2016 7:07:31 pm )

    Tsolmong demjij bna sanalaa ugnuu

  • зочин (June 06, 2016 7:08:32 pm )

    Энхбаяр Цолмон 2 бидний хэдэн монголчуудыг эргүү тэнэг гээд бүрэн ойлчихсон байна Хөх толбот тэнгэр заяат монголчуудын төр улсыг бүү бас

  • zocnin (June 06, 2016 7:30:32 pm )

    tsolmon garnaa demninee oorsdiixoo xanaj tsaddagyig medexgyibj ix xytsaximaa

  • zochin (June 06, 2016 7:39:15 pm )

    demjij bn amjilt

  • Zochin (June 06, 2016 7:39:44 pm )

    Tsolmong demjine zuw baina ard tumen demjine

  • t (June 06, 2016 7:49:19 pm )

    Tsolmon hadagtai shuud garah yum bna o orsoldogch nar budaa amjilt iim ih demjsen setgegdel anh udaa unshlaa ta ih ondor IQ tai uhaalag gesen ter chadvaraa mongol saihan eh oron ard tumniihee sain saihan ireeduin toloo zoriulaarai alivaa yumand zov gargalgaa baidag yum bna. Enhbayar dargadaa hairtai shuu setgel amarla

  • zochin (June 06, 2016 7:50:17 pm )

    Demjij baina. Tsuuxun mongolchuud mini evtei baidaa

  • туяа (June 06, 2016 7:56:42 pm )

    Цолмон эгчийн аав ээжүүд нь элит гаралтай мэдлэг боловсролтой төр засгийн мундаг хүмүүс байсан гэж би сонссон юм байна . энэ эмэгтэй бол мундаг боловсролтой эмэгтэй энэ их хуралд байгаа зарим нэг эмэгтэйчүүдтэй эн зэрэгцэхээргүй боловсролтай чадалтай эмэгтэй . ёстой монголын төрд байх эмэгтэйчүүдийн нэг .

  • зочин (June 06, 2016 8:12:14 pm )

    дэмжиж байна

  • зочид (June 06, 2016 9:05:44 pm )

    кккк Монголын улс төр их доошоо явж байна даа. одоо Цолмон дээр маргаладахад хүрчээ. Цолмонд итгэхээр өөртөө иргэцгээ, Цолмон гарч ирээд төр шударга болж амьдрал ахих юм шиг…Хий улс төржиж гэртээ багтахгүй дэмий ярьж суухаар ажил хий, сэтгэ, толгойгоо ажиллуул, итгэл үнэмшлээ бий болго, энэ сонгууль хувь заяа юм шиг талцаж солиорцгоох юм. Өвөг дэдсээ 30, 40 мянгаар нь буудуулчихаад, өөрийн толгойгүй хүнгүй болсны лай энэ дээ. Ийм л арл түмэн эдэднд ашигтай

  • зочид (June 06, 2016 9:09:05 pm )

    Ядуу амьдрал, ядуу оюун санаа, улс төржилт… хараагаад байгаа 76-тайгаа хамт л уруудаж байна даа бид. Тэднээс дээрдэх юм алга даа. Хашааны зуудаг нохой шиг л уралцах хэрэлдэх бичилцэх юм

  • ИРГЭДИЙН ХҮСЭЛ ЗОРИЛОГ (June 06, 2016 9:10:22 pm )

    АРД ТҮМНИЙ ХҮСЭН БОЛ ЛУЙВАРЧИН НАРЫГ ШУДРАГ ШҮҮХЭЭР ШҮҮХ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ОЛСОН БҮХНИЙГ НЬ ЭРГҮҮЛЭН АВАХ ЮМ ГЭДЭГ ҮНЭН ҮГ БАЙНА ХҮН БҮР ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙГАА УЛС ТӨРИЙГ ХҮЧНҮҮД ҮҮНИЙГ АРД ТҮМЭНД АМЛАЖ ЧАДСАН НЬ СОНГУУЛЬД ЯЛНА

  • ард иргэдийн хүсэл (June 06, 2016 9:20:08 pm )

    Ард түмний Энхбаярыг дэмжээд байгаан учир нь Луйварчин нараас ард түмний хүслийг нь биелүүлэн оймосыг нь гозолзуулан шоронийн зүг ачуулан шудраг ёсыг тогтоогоосой гэсэн хүсэл юм

  • зочин (June 06, 2016 10:08:04 pm )

    Улс терд орохгуй л бол буур турж ухэх гээд байгаа 1 гэр бул байнаа ёстой улайрсан сонин улсууд байна даа бас болоогуй монголыг хегжуулж ешеегее авна гэлуу урд нь бух ендерлегт сууж эрх ямбыг нь эдэлж байхдаа улсаа биш авилга хулгайг л хегжуулсэн биз дээ ямартай ч авилгачидын загалмайлсан эцэг гэдэг цолыг авсан хун дээ одоо авгайд нь ямар цол хэрэгтэй юм бол

  • зочин (June 06, 2016 10:09:49 pm )

    Хулгайчаар хулгайчдыг шийтгүүлнэ гэнээ ха ха ха хэ хэ хэ

  • ZOCHIN (June 06, 2016 10:12:31 pm )

    an manan zailaa

  • ZOCHIN (June 06, 2016 10:13:13 pm )

    eh ornoo abardaa

  • Zochi (June 06, 2016 10:36:44 pm )

    О.Цолмонг дэмжиж байна САНАЛАА өгнө үү Сонигогчидоо. Цолмон бусад нэр дэвшигчдийг бодвол мэдлэг боловсролтой. Манайхан хүнийг битгий муулж бай. Хүнийг муулах юм бол тэр хүний бүх муу муухайг өөртэй авна шүү. Энхбаяр болон бусад удирдагч нараа нилээд мууллаа. Одоо нэг хэсэгтээ дуугүй байцгаана уу

  • Монгол (June 06, 2016 11:31:57 pm )

    Хувалзнуудаа хууе одоо болсон !! Зайлцгаа сологостоо очиж хахуулынхаа хоолонд хахаж ухэцгээ

  • Монгол (June 06, 2016 11:34:37 pm )

    Толгойгоо авахуулахаа хулээгээд байгаа юм уу? Эд нар гэдэс чинь хагарчихна гэж бодохгуй байгаа бол толгойг чинь авахаасдаа

  • цогоо (June 07, 2016 12:28:05 am )

    Энхбаярыг бодоод цолмонг дэмжинээ

  • Tamir (June 07, 2016 2:14:30 am )

    Ene.setgegdliig.neg.l.hun.bicheed.baina.1-l.huneer.demjuuleed.baigaa.yum.uu.

  • shudarga irgen (June 07, 2016 2:22:53 am )

    enhbayar guai hereb turiin undurlugt dahin garbal MANAN -g bii bolgoson zarim hvmvvsiin ami amidral deesen duruun deer boloh geed baigaan bna l da ard olon enhbayariig geed demjeed bna udahgvi MANAN chud ta nariin esreg gants hvn bish 3n say hvn boswol ta nar yah be diileh uu amjihgvi l baih da zugtaagad ybah baih da huurhii ,gvi mun tarhi ne ajildagvi oligarhiud yuma ene ubaigvi vil ajillagaanaas chine ard tvmen zalhaj bna

  • zochin (June 07, 2016 7:55:56 am )

    enhbayar omno torin ondor aibig bvgdig hashsan tegehdee hij bhgvi yasan ym odoo uhaan oroo yu oroitoj de

  • зочин (June 07, 2016 8:28:57 am )

    Дарангуйлагч нэр төр хөөсөн ховдог шунхай хоосон амлагч гажиг тогтолцооноос сайн зүйлийг бүү хайцгаа өөрчилөөгүй цагт шуналтангууд тэмцэлдсээр байх болно

  • Anonymous (June 07, 2016 9:15:59 am )

    ЭНХБАЯР ЦОЛМОН НАРТ ӨШӨӨ ХОРСОЛ БИ АРД ТҮМЭНД БАС ӨШӨӨ ХОРСОЛ БИ ЭНЭ ХОЁР ИХ ӨШӨӨ ХОРСОЛ НЭГ ЗҮГРҮҮ ЧИГЛЭЖ БАЙНА АРД ТҮМЭНИЙ ЧАДАХГҮЙГ ЭНХБАЯР ЦОЛМОН НАР БОЛОН МАХН АВЧ ЧАДНА АРД ТҮМЭН ӨНӨӨДӨР ЯДУУ БОЛХООР МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ ХОЁРТ ХУУРТААД САНСАНДАА ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ИЙИ ҮЕД АРГА БУЮУ ЭНХБАЯРИЙГ ДЭМЖЭЭД БАЙНА

  • Anonymous (June 07, 2016 9:19:26 am )

    АРД ТҮМЭН БОЛ ХОНЬ БОЛЖЭЭ ЛУЙВАРЧИН БОЛ ЧОНО ЧОНЫГ ЧОНЫН ХООРОНДЫН ТЭМЦЭЛД УЛАНГАРСАН ЧОНО Л ДИЙЛНЭ АРД ТҮМЭН ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ЯАГ ЭНЭ УТГААР НЬ ЗӨВ ОЙДОГ ЭНГЭЖ Л ХЭЛЭЭД БАЙНА

  • зочин (June 07, 2016 12:33:53 pm )

    Дэмжинээ, МАНАН-гийн Мангасууд зайлаааааааааааааа.

  • зочин (June 07, 2016 1:15:17 pm )

    75-р тойрогт буй бусад гишүүн горилогчдод хармсал илэрхийлэе,Та нар гарахгүйгээ Цолмон тасархай гарнаа энэ туйлын үнэн ард түмэн хэлмэгдэж зовсон хүмүүсийн талд байдаг ард түмэн ч өөрсдөө манангийн мангасуудаас болж 25 жил учраа олохгүй өрөнд баригдаж өөдлөхийн заяа харахгүй л ядуугийн зовлон эдлэж явна ямарч гэсэн энэ хүнийг гэр бүл ахан дүүсээрээ дэмжнээ,

  • zocin (June 07, 2016 1:35:37 pm )

    demjinee 100/ demjinee manan garaxgyi ee bitii gorid xar xairtsagaaraa gardagyi um bol luibriin xar mahsinaa boliul uasiim be

  • irgen (June 07, 2016 3:55:18 pm )

    Tsolmon garnaa,tednii hvsel bielegne.Ene muuhai havchlagaas multarch vnen dvr turhoo vzvvleh estoi.mun ch ih buult hiileedee.Estoi Enkbayryg bodood tvvnd ogoh olon shudarga hvmvvs baigaa gedegt itgeltei baina.Estoi hiisen yumtoi heleh vgtei negen,tvvntei en zeregtseh hvn lav mongold vgvi.TerTuvdendorj,/bas adilhan ner avsan ter neg devshigch/,Terbishdagvyn tuloo yugaa hiij hvmvvs ugno ve.

  • irgen (June 07, 2016 4:01:11 pm )

    Hillary clinton,Tsolmon 2yalnaa.

  • Сонгогч (June 07, 2016 4:09:23 pm )

    Энхбаярын хүмүүс улс төрд орсон нь дээр тэгэхгүй бол одоо байгаа нөхдүүд дахин хамгаалалтанд орж 4 жил галзуурна ганц нэг хэсэг бүлэг эсэргүүцэх нөхөд гарч ирнэ гэдэгт итгэж байна.

  • ww (June 07, 2016 8:07:02 pm )

    tsolmong demjine

  • ZOCHIN (June 08, 2016 1:18:08 pm )

    elbegee vi bagaband nar shig eh ornoo sanarahgvi tsolmoon eh ornoo abar demjine

  • зочин (June 08, 2016 10:05:26 pm )

    дэмжнээээээ

  • zochin (June 09, 2016 11:02:13 am )

    N.Enhbauariig bodoj TSolmong demjine.amjilt hvsie! MAHN ualsan tsagt manangaas angijrana.odoo MAN,AN 2g dahin gargaj bolohgvi hashiraa bizdee ard tvmen mine.

  • Bayaraa (June 09, 2016 11:13:47 am )

    Enhbayar horiig uuruus n sain nairuulah chadaltai ehneree UIH-d ilgeev bololtoi. Ard tumen ch mulhuh n de

  • Амжилт (June 10, 2016 11:09:28 pm )

    Н Энхбаяр жинхэн хучтэй ледер Маш их дэмжиж явдаг таныг монголоор тосоолдог жинхэн их удирдагч аз таныг ургэлж дагаж байх болтугай ! Ард тумэн таньд их хайртай ! Жинхэн хучтэй болхоор энэ муу хулгаач лувирчид айж Байгаа юм ш дээ ! Хэн ч биш Байсан бол энэ лувирчид ингэтлээ их айх гуй тэхээр та Маш хучтэй ледер гэдэг нь бур их илуу мэдрэгдэж байгаан унэн жинхэн ледер шуу!! !!! Амжилт бухэн таньх байх естой ! Жинхэн экс еронхийлогч шуу!!!!! Та сайн Сайхан бухныг Хусье !

  • Амжилт (June 10, 2016 11:12:48 pm )

    Таньг ургэлж бурхан ивээг хайртай шуу!!! Ард тумэн бид МАХН-ыг дэмжих хэрэгтэй ард бид Сайхан амьдрал хусэж Байна Сайхан бухэн дэлгэрэх болтугай !

  • Зочин (June 10, 2016 11:20:52 pm )

    Монгол торийг Н ЭНХБАЯР Л Авч явж Чадан оор хэн ч чадахгуй ойлгомжтой одоо харалдаа ! Улам доош л орж байн ш дээ !!! Бурэл их ядуу хун их болж байгаан унэн одоо л оорчилох цаг нь Болсон сэр ! сэр ! эх орноо бодох цаг болхоос ос хонзон бодох цаг биш гэдэгийг хатуу анхааруулж Байна !!!!!! Элбэгдорж оо чамд хэлэх Байна ард тумэн бид !!!!!!!!!!!!!ичих естой

  • enhee (June 11, 2016 9:48:46 am )

    tanii toloo zalibaray garan garal chine. ta ih hurald garna bi medej ba harj ba.b0i vhen vhtlee tanii toloo bolon ger bvliin chine toloo zalibariya.

  • зочин (June 12, 2016 12:02:30 pm )

    өө энэ бүсгүй сэхээтний гаралтай удамтай хүн байна шүү биднар ч мэддэхгүй байсан Цолмонгийн үүх түүхээр танилцуулсанд баярлалаа дэмжинэ шүү дэмжинэээээ

  • ZOCHIN (June 12, 2016 7:43:49 pm )

    bagabandiin haabuus bna shvv dee

  • ZOCHIN (June 12, 2016 7:45:35 pm )

    an manan zailaa rh ornoo abarya

  • Зочин (June 13, 2016 1:35:47 pm )

    Энэ 2 одоо болиочээ. Ичих нүүр гэж байна уу. Та 2 гэртээ хэрэлдээд л сууж бай л даа. Эмнэлэг дээр хэрэлддэг шигээ нүдний булайнууд

  • Zochin (June 13, 2016 4:14:42 pm )

    Ард түмэн минь. Жинхэнэ дайсантайгаа тэмцээчээ. Багагүй зовж байгаа Энхбаярын гэр бүлээс өөр тэмцэчихээр дайсан алга уу, Баяр, Баярцогт гэх мэт МАНАН-ийн улс төр эдийн засгийн бүлэглэлтэй тэмцээчээ. Мөнгөтэй хүмүүс аргагүй л хүчтэй байх юм даа. Тэмцэе ч гэсэн авилгадаад нам хийх юм аа. Атаархмаар их мөнгө шүү, Тооцоод үзэхээр дэндүү их мөнгө шүү.

  • зочин (June 14, 2016 2:43:01 pm )

    Эбээгийн зөв энэ 2-оо улсаа нураалгахын хэн хүсэх юм одоо гарах вм бол ёстой самарна

  • Tumurbaatar (June 15, 2016 4:38:46 am )

    Enhbayariig demjnee

antalya rent a car