antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2016 14 comments

Боловсроогүй сонгогчид ба Улстөрийн туйлшрал

нийтлэсэн Admin

13348999_1207987802569538_1023254482_n

Монгол Улсын иргэд 8 дахь удаагийн ардчилсан сонголтоо хийх гэж байна. Зэрэгцээд яригдах ёстой чухал асуудал бол өнгөрсөн жилүүдэд сонгогчдын боловсрол гэдэг ойлголт манайд хэр нутагшив. Ер нь иргэд сонголтоо хийхдээ юуг чухалчилдаг юм бэ. Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ эдлэхдээ ирээдүйн төлөөх зөв төлөвшсөн сонголтыг хийх хэмжээнд сонгогчдын боловсрол хүрсэн үү? гэхчлэн асуултууд гарч ирнэ. Тэгвэл сонгогч гэж ер нь хэн байх ёстой вэ гэдгийг сануулсан сонирхолтой мэдээлэл байна.

Юу гэхээр, эрдэмтэд аливаа нийгэм дотор улстөрийн эрс тэс туйлшрал, ялгарал улам их хүчтэй болсоор байгаад чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдэг асуултыг тавьж энэхүү асуултын хариуг олох судалгааны ажлынхаа хүрээнд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Тус төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах “Макро эдийн засаг, олон улсын байдал эсвэл боловсрол, эрүүл мэнд гэх мэт төвөгтэй салбаруудад хүмүүс ер нь яагаад ийм эрс тэс, эвлэрэшгүй байр сууриудтай байгаа нь бидэнд маш сонирхолтой байсан… Өөрсдийн үзэл бодлыг тэгж их улайран хамгаалж зүтгээд байгаа тэр хүмүүс юуны төлөө маргаад байгаагаа мөн хэний төлөө яагаад саналаа өгөөд байгаагаа маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэхүү “… маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэдэг урьдчилан нөхцөл байдлыг эхлэлийн цэг болгож аваад энэ судлаач эрдэмтэд санал асуулгаа явуулсан ажээ. Энэ санал асуулгад оролцсон олон янзын түвшний хүмүүст улстөр-эдийн засгийн 6 өөр үзэл баримтлалыг үнэлж дүгнэж Та яагаад ингэж дүгнэж байгаа вэ гэдэг асуултанд хариулж сонголтоо үндэслэх ёстой байсан байна. Энэ судалгааны үр дүнд ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай аймшигтай доогуур ойлголт ба тун болхи төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон байна. Өөр нэг сонирхолтой дүгнэлт нь бол энэ санал асуулгад оролцож улстөр-эдийн засгийн хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа бол тэдний үзэл бодлууд нь хамаагүй өөр, туйлширсан эрс тэс байхаа больж байсан явдал аж.

Өөрөөр хэлбэл,өөрсдийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах тэгээд өөрийн “тийм ээ” эсвэл “үгүй ээ” гэсэн сонголтуудаа өөрөө бие даан гүнзгий үндэслэж тайлбарлах чадвар нь эргээд тэр хүмүүсийн байр суурь, үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна өөрсдийн байр суурь, сонголтыг эргэцүүлэн бодож үндэслэх гэж оролдсны дараа бол тэд нар урьд өмнө нь идэвхитэй дэмждэг байсан улстөрийн хүчнийг үг дуугүй дэмжихэд бэлэн бус болж байсан байна. Ийм учраас өөрийн байр суурь, сонголтыг үндэслэж тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсээр сонголт хийлгэх бол яав ч ардчилал биш, харин харанхуй олонхийн засаглал юм гэж шинжээч үзэж байгаа юм. Хүмүүсийн үйл хөдлөл, сонголтын энэхүү “хачин жигтэй” байдал нь хүн амын хамгийн өргөн давхаргуудыг хамардаг болохыг бас тогтоосон байна. Урьд өмнө нь өөрсдийгөө ямар нэг намыг дэмждэггүй, “эрх чөлөөт, бие даасан хүн” гэж тооцдог байсан хүмүүсээс эхлээд бүүр аль нэг намын улаан фэнүүд хүртэл бүгд харьцангуй ижилхэн түвшинд байсан байна.

Улстөрийн үзэл баримтлал, явуулж байгаа бодлогын мөн чанар, цаад утга учрыг бодитоор – байгаагаар нь ойлгодог биш харин энэ бүхнийг “би өөрийнхөө түвшинд мэддэг, ойлгодог” гэдэг бол чухамдаа хуурамч зэрэглээ бөгөөд энэ нь улстөрийн туйлшралуудын цаад үндсэнд нь байгаа юм байнаа гэдэг дүгнэлтэнд хүргэсэн байна.Энэхүү судалгааны практик ач холбогдол нь дийлэнх хүмүүс улстөр, эдийн засгийн цаад мөн чанар, учир начрыг муу ойлгодог, төсөөлдөг гэдгийг баталсан байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Иргэн (June 02, 2016 12:54:16 pm )

    songuuliig shou dram gej oilgood bh shig bnaa humuus

  • Иргэнl (June 02, 2016 12:56:05 pm )

    urlag soeliinhon tamirchid setguulchid ta nar mini boli l do,hereggui yumand tsagaa ureed,oor ooriinho chaddag yumaa l hii l de,tuwshinbayar bol arai l demii de

  • jarantab (June 02, 2016 2:28:47 pm )

    ene jiliin songuuli bas l MAHAH-giin yalalt yum shigee, 2 nam hoorondoo tohiroo hiigeed bga yum bish uu, Manangaas zaabal gargah hunii ursuldugch ni nuguu namiin sul hun bh jisheetei, ene tohirood bga asuudliig l ene songuuliar halmaar bna, jishee ni erdenetungalag olnii tanil gedgeeree zugeer l mungunii biznes hiij neree oruulj baigaa bh, Baynmunh abargiin ohin ch gesen dee mungunii biznes hiigeed l 2 namiin tohiroon dund namirch yabaa humuus. unah ni oilgomjtoi, nuguu ursuldugch ni yalah ni oilgomjtoi, iimerhuu bdlaar oligarhiud on damjin turd suuj bayjij bgaag boliulah heregtei.

  • Иргэн (June 02, 2016 2:40:44 pm )

    Олигтой шударга, нүдээ олсон сонгууль болж чадах нь уу. Их л бүрхэг байна даа. Нэр дэвшиж байгаа хүмүүс нь нөгөө л хэдэн төрд сууж байсан танил царайнууд. Танихгүй хүн нэр дэвшихээр хүмүүс юу вэ, хэн бэ, таних ч үгүй юм байна гээд л… Өмнө Төрд гарч байсан хүмүүсээ л сонгоод байх ёстой юмуу, эсвэл зурагтаар царайтай нь танил болсон бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг сонгох юмуу. Бид нар илүү их нүдээ, оюунаа нээцгээеэ. Ганц амьдрахдаа стресс багатай, ядуу биш амьдарцгаая л даа.

  • zochin (June 02, 2016 3:41:25 pm )

    сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг, ичмээр юм аа. намдаа биш хийж бүтээж чадах худал амладаггүй бүтээлч хүнийг сонгох нь зүйтэй байхаа. ийм сайхан тал нутагтай, малтай, ард түмэн нь ямар сайхан сэтгэлтэй билээ дээ, одоо нүдэнд нь гуниг, инээх ч нүүрний баясалгүй, бие биендээ итгэх итгэлчгүй, ажил алба нь нам дагагчдын гар хөл, ах дүүсийнх нь ажлын талбар болж дээ, сайхан улс орон минь ингэж туйлдах гэж дээ. СХД-ийн засаг дарга М.Чинболдоо та ичих булчирхайтай бол нэрээ тат. иймэрхүү улс төрчид биднийг иймд хүргэж байна

  • Anonymous (June 02, 2016 8:20:58 pm )

    Сонгогчидоо боловсролтой болгохгүй бол эх орон хөгжихгүй ээ. Одоо энэ дэвших гээд орж ирж байгаа нөхдийг хардаа ихэвчлэн боловсролгүй хүмүүс… ямар сонгогчид байна тийм л хүмүүс гарна даа. Яана даа…

  • Иргэн (June 03, 2016 7:39:16 am )

    УИХ-д 2 удаа сонгогдсон хүмүүсийг битгий сонго. Шинэ хүмүүсийг сонго.

  • зочин (June 03, 2016 8:27:36 am )

    АН-ыг сонговол энэ улс элгээрээ хэвтэнэ шүү, газар нутгаа ч өрөнд алдаж мэднэ

  • Монгол (June 03, 2016 11:35:43 pm )

    Тиймээ шинэ хүн Эрдэнэтунгалаг, Нара, Жавхлан, Төмөрбаатар, Түвшинбаяр, Сүхбат ,Наранхүү, Чойжилсүрэн зэрэг хүмүүсийг сонго сайн хууль баталж,улсын эдийн засгийг өндийлгөх байлгүй

  • z (June 04, 2016 11:33:14 am )

    Сонгогчид өөрсдөө хөгжих, сонгуульд оролцох гэж байгаа бол учир начиртай байх тухай юм. Сонгогчдын нэг хэсэг нь соц нийгмийн бүтээгдэхүүн үзэл бодол саармаг, нэг хэсэг нь кап нийгмийнх болох гээд явж байгаа залуучууд. Их холимог учраа олохгүй, мэдлэггүй сонгогчид байгаад байна. Өнөөдрийн байр, хоол энгийн хэрэглээгээ чадан ядан олж амь залгуулж байгаа масс үнэндээ боловсрох зав чөлөө ч гарахгүй байгаа юм. Төр засаг нь ч тийм боломж өгөхгүйгээр зохицуулаад байх шиг….

  • mn (June 05, 2016 1:30:17 pm )

    ULS TURCHID N ylsa abch yabj chadahgv setgelgvi gadni nohodtoi niilj hytsad bhar ard irged tebchuhgvi,,, yls tur oroldod bhar songyylid ursulduh jiriin irgeni erh

  • Mongol (June 05, 2016 6:07:57 pm )

    Yu gej soliorno ve??? Bolovsroogui songogchid gej ard tymniig doromjlood, tegeed tord songogdson hymyyst bolovsroltoi ni hir zereg baigaa bilee?????

  • Иргэн (June 06, 2016 10:11:03 am )

    Сонгогчидоо боловсролтой болгохгүй бол эх орон хөгжихгүй ээ. Одоо энэ дэвших гээд орж ирж байгаа нөхдийг хардаа ихэвчлэн боловсролгүй хүмүүс… ямар сонгогчид байна тийм л хүмүүс гарна. Яана даа…

  • Иргэн (June 09, 2016 4:17:33 pm )

    Нэр дэвшиж байгаа хүмүүст хангалттай мэдлэг, ухаан, зөв бодолтой хүмүүс байна уу. Гэр орон удирдаж явахад, урдах ажлаа хийхэд толгой хүрэхгүй үе байдаг. Улс удирдах нь харин амархан юм шиг байна. Хэн ч хамаагүй би би гээд л нэрээ өгөх юм.

antalya rent a car