antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2016 4 comments

Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г францууд хийжээ

нийтлэсэн Admin

12966501_1124495377572564_584105756_n

Баасан гаригийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж талаар асуулга тавьсан бөгөөд салбарын яам, нийслэлийн удирдлагууд гишүүдийн тавьсан асуултад хариулж байна

Д.Сумъяабазар: Цэвэрлэх байгууламжтай холбоотой тендерийн асуудал юу болсон бэ? Хоёрдугаар саарал усныхаа асуудлыг чөлөөлөх, чөлөөлөхгүй асуудал юу болж байгаа вэ?

Ц.Оюунбаатар: Цэвэрлэх байгууламжийн тендерийн асуудлыг би шууд хариулах боломжгүй. Миний ажил үүргийн хуваарьт байхгүй.

З.Баянсэлэнгэ: Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих асуудал концессоор хийж хэрэгжүүлэхээр  яригдаж байгаа. Бариад шууд хүлээлгэж өгөх хэлбэрээр явах нь зөв юм байна гэж үзсэн. Барилга хот байгуулалтын эрхлэх ажлын хүрээнд цэвэрлэх байгууламж ордог.

Э.Бат-Үүл: Цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх ажил хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь одоо байгаа лагийг сайтар боловсруулах. Эсвэл хүчин чадлыг нь нэмэх хэрэгтэй байна. Гэр хорооллын айлууд орон сууцанд орох нь ойлгомжтой. Цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Францууд 4.3 тэрбумаар ТЭЗҮ-г нь хийсэн. Энэ зураг төслийг дагуу хийж чадах компани шалгарна. Өөр хэн ч шалгарч чадахгүй гэж хэлье.

Д.Сарангэрэл: Цэвэрлэх байгууламжийг засахыг хүлээх хугацаа алга байна. Улаанбаатарын цэвэрлэх байгууламж Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зааг дээр байдаг. Эдгээр дүүргийн иргэдээс гомдол их ирдэг. Цэвэрлэх байгууламжийн асуудал хотын асуудал биш болсон юм байна. Манай улсын иргэдийн тал хагас нь нийслэлдээ амьдарч байгаа тохиолдолд хот, улс хамтраад асуудлаа шийдмээр байна. Гадны тийм тусламж, ийм тусламж гээд энд тэндээс цугларсан мэдээлэл өгөөд байна. Цогц мэдээ өгөөч.

Э.Бат-Үүл: Хамгийн сүүлийн жишээ гэхэд Засгийн газар таван хувийн хүүтэй моргэйжийн зээлийг хэрэгжүүлж байна. Бид шат, шатандаа ажиллаж байна. Харамсалтай нь, эдийн засаг хүндэрч, валютын урсгал байхгүй болсноос болоод хөрөнгийн хосмдолд орсон. Дээр нь манай санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд уул уурхай дээр их зээл өгсөн байсан. Энэ гацсан. Эцсийн бүлэгт хүмүүс ажилгүй болохоор бүх юм саарч, гацахад хүрсэн. Бид төлөвлөгөө боловсруулсан. Урд нь цэвэрлэх байгууламжаас доошоо суурьшлын бүс байгаагүй. Битүү суурьшлын бүс болсон. Хүнд даацын авто машины том, том паркууд тэнд бий болсон. Хүн суурьшуулсан, аж ахуйн нэгжүүдэд газар олгосон. Хоёр дахь асуултад хариулахад нэхмэлийн шар дээр амаргүй үйл явдал болдог. Байрыг нь шинэчлэх гээд очсон чинь компаниуд очоод оршин суугчид нь хоёр хуваагдсан. Тэгсэн мөртлөө байр маань нурлаа гээд суучихсан. Хэний талд юу яваа нь хамаагүй. Ажил эхлэхгүй байгаа компаниудыг боль гээд сууж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гэр хорооллынхон дэмжиж байна. Энд хоёр асуудал байна. Нэгд, муу хөрөнгө оруулагч таарчихаад  иргэдтэй хэл амаа ололцохгүй байна. Хоёрт, гэр хорооллын дахин төлөвлөлт орох иргэдийн хүсэл их, оочер үүсчихсэн байгаа.

М.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (April 09, 2016 12:57:49 am )

    Би уих чуулган дээр оюун гишүүний ярихыг хальт сонссон мөнгө зээлээд энэ тэзү гэдгээр францаар хийлгэсэн юм уу арай үгүй байлгүйдээ энэ их зээл тусламж чинь өгөөд л гадаадынхан зөвлөх гээд л буцаагаад авчихдаг юм уу монгол улсад данс тооцоо гэж байна уу цоорхой хүүдиймшиг болчихсон юм болов уу

  • цэцэг (April 09, 2016 3:43:26 pm )

    Ger horooliin dahin tulublultuu zub tulubluuch chanargui heden baishin uur uy ch alga ij buren horoolol bolgooch surguul tsetserleg emneleg iulchilgeenii gazar geed bugdiig ni tulubluu ch gazar mundsan bich heden baisjin umgar gazar shabj hayhiig tahin tulublult gehgui shuu

  • зочинхорчин (April 11, 2016 5:52:59 am )

    Төрөөс төрсөн ТЭР БУМТАН малуудаа тэр цэвэрлэх байгууламжаа хурдан шинэчлэх арга
    чарга байна уу Та бид бүгд , бидний ирээдүй хойч үе үр хүүхэд бүгдээрээ химийн булингартай усаар ундаасаж бүгд үхэж далд орохоо эрх биш ойлгох байлгүй дээ
    Юун сонгууль вэ ? Юун сонгуулийн төсөв хөрөнгө вэ Бүгд химийн усандаа хордож үхэх
    юм бол СОНГУУЛИАР ямар элэнцэгээ хийдэг юм бэ? МАЛУУД АА ? ? ?

  • ЗОЧИН (April 11, 2016 8:00:42 am )

    цагаан толгойт луйварчин

antalya rent a car