antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 2 comments

Ч.Чимидсүрэн: УИХ-ын дэд дарга Л.Цог улс төрийн шантааж хийж байна

нийтлэсэн Admin

3-16-2_700x700Ч.ЗОТОЛ

МАХН-ын Бага  чуулганы гишүүн Ч.Чимидсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

МАХН-аас УИХ-д сонгогдсон Их хурлын дэд дарга Л.Цог нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “2012 оны сонгуулиар намдаа хандив өгсөн, мөн өнгөрсөн жил  нэг сая ам.доллар нэхсэн” гэж мэдэгдлээ. Тухайн үед намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд  та  энэ талаар бодитой хариулт өгөхгүй юу?

-Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл, Л.Цог даргын байр сууриа илэрхийлж буй байдлаас ажиглаж харахад Н.Энхбаяр дарга дээр зохиомлоор үүсгэчихээд байгаа  намын байртай холбоотой асуудлын хоёрдугаар анги, шинэ  үзэгдэл явж эхэлжээ гэж харж байна. Би нэг зүйлийг их гайхаж байгаа. “Гинсбург” гэх компанийн нэрийн өмнөөс УИХ-ын дэд дарга маань өөрийнхөө намаас мөнгө нэхэж шантааж хийж байгааг. Энэ шантааж нь бүтэхгүй болохоор намын дарга руу дайрч өөрийнхөө хэлсэн үгийг өөр хүн хэлсэн мэтээр олон нийтэд ойлгуулж байдаг.  Яг үнэн бодит байдал нь эсрэгээрээ зүйл  болсон юм. Би цаг хугацааны хувьд яг сайн санахгүй байгаа ч тухайн үед намын түрээслэж буй байрны үлдэгдэл төлбөр гэх асуудал яригдаж эхлээд сүүлдээ цагдаа,  шүүх болоод одоо бүр АТГ оролцчихсон өнгө нь хувираад явж байгаа. Энэ зохиомол жүжгийн гол дүр нь УИХ-ын дэд дарга өөрөө юм.

-“Гинсбург” гэдэг компани МАХН-ын одоо байгаа байрыг зарсан, мөнгөө дутуу авсан гэж нэхэмжлэх гаргасан тухай хэвлэлээр гарч байсан. Тэр өрийн асуудал яригдаж байгаа юм биш үү?

-Тэр түрээсийн  байрны үлдэгдэл төлбөр намд ямар ч хамаагүй байтал гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гаргасан гомдолтой намыг хольж хутгаад жинхэнэ бантан зуурч байгааг харж байна. Миний мэдэхээр тэр компанийн хуулийн зөвлөхөөр нь УИХ-ын дэд дарга 10 шахам жил ажилласан гэдэг. Тэгээд дэд дарга маань ажлаа сайн хийж үлдэгдэл төлбөрийг нь яаралтай олж өгөх санаатай намын даргатай уулзсан. Мэдээж намын дарга гэв гэнэт хэн нэгэн их хэмжээний мөнгө ямар ч үндэслэлгүй нэхэмжлэхээр дургүйлхэх нь ойлгомжтой. Тэгээд л энэ асуудал үүссэн.

Л.Цог гишүүн  үүнээс өмнө “Намайг намын дэд дарга болго” гэж  хэл ам хийж байсан сураг дуулдаж байсан удаатай. Одоо яриад байгаа зүйл нь түүнтэй  ямар нэг байдлаар холбоотой юу?

– Тийм зүйл болсныг санаж байна. “Намайг намын дэд дарга болго. Тэгвэл “Гинсбург”-ийн асуудлыг хаая, цаашлаад намын дарга болчихвол энэ асуудал бүрэн дуусна” гэсэн утгатай зүйл ярьж хэн нэгнийг дагуулан очиж уулзаад явсан. Тэгэхээр энэ асуудал шантааж байдлаар яваад байна гэж харж байгаа. Тухайлбал, намын дарга Н.Энхбаярыг намаас холдуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа үргэлжлээд байна. Олон ч жил яригдаж байна даа. Бүр төрийн тэргүүн нь хүртэл энэ асуудалд хошуу нэмээд авсныг  олон нийт мэдэж байгаа биз ээ. Одоо сонгууль дөхчихлөө, тэгээд л шинэ жүжиг гаргаж тавьж байх шиг. Баттай хэлэхэд, ямар ч тохиолдолд энэ бол зүгээр л улс төрийн шантааж.

Эвслийг задлах гэсэн оролдлогууд байна гэсэн мэдээлэл бас нэлээд гардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эвслийг байгуулах амархан байгаагүй. Эвсэл байгуулах гэж бид нойр хоолгүй, хөдөө гадаагүй хамт зүтгэж явж энэ амжилтад хүрсэн. Гэтэл эвслийг задлах гэсэн нөхөд мэр сэр байдаг. Одоо ч байгаа. Нэр дурдаад яахав. Гэхдээ Л.Цог дарга шиг “Надаас нэг сая ам.доллар нэхсэн” гэж ор үндэсгүй худал ярьж байсан нь үгүй. Намаас наад асуудал чинь бидэнд огт хамаагүй гээд байхад “Үгүй ээ байрыг нь түрээсэлж байгаа юм чинь тэр үлдэгдлийг бид төлөх ёстой” гээд дайраад байвал хэн ч байсан дургүйцнэ. Тэгээд л заавал төлөх гээд байгаа бол тэр мөнгөө  өөрөө олж өг гэдэг  асуудал яригдсан.  Ер нь нам дээр тухайн хүн үзэл бодлоо хамгаалахын тулд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх зүйл байх ёстой, эрүүл үзэгдэл. Гэхдээ аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Энэ хэмжээнд тулгаж ярина гэдэг бол хэтэрхий увиагүй үзэгдэл.

Ер нь тэгээд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Л.Цог гишүүн хоёрын хэн нь хэнээсээ мөнгө нэхсэн болж таарч байна вэ?

-Үйл явдлыг хөөгөөд үзвэл, эхлээд намын байртай холбоотой жүжиг тавьчихаад, дараагийн ээлжинд нь тэр асуудалд заавал намын даргыг холбох гэж улайрч байгаа нь зохион байгуулалттай явуулга гэдгийг бэлхнээ харуулж байгаа. “Гинсбург” гэдэг компанид нам мөнгө өгөх ёсгүй. Өгөх ёсгүй мөнгийг төлүүлэх гээд зүтгээд байхаар нь “Дуртай бол чи өг” гэж хэн ч хэлнэ биз дээ. Зарчмын асуудал бол ердөө энэ. Ийм л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 16, 2016 2:08:20 pm )

    МАНАЙ ХОТЫН ХУДАЛДААНЫ КОНТОРЫГ ХЭН ГЭДЭГ ХУЛГАЙЧ НЬ ХУЛГАЙЛЖ АВААД ОДОО БУР АМЕРИК ХУНИЙ НЭР ДЭЭР БАЙДАГ ЮМ!!!! МАНАЙ ХУДАЛДААНЫХАН. КОНТОРОО БУЦААЖ АВЬЯ. ЯМАР ТА НАР БАРЬСАН ЮМ УУ? НОВШНУУД ЕЕРСДЕЕ ТЭГЭЭД ХЭРЭЛДЭЭД ЗАВААРЦГАА

  • Ардын шүүгч (March 16, 2016 9:02:59 pm )

    Наад байрыг чинь Н.Энхбаяр өөрөө үзээд худалдаж аваад буулгаад суурин дээр нь өндөр барилга барихаар төлөвлөж авсан юм. Даан ч хажууд нь Чойжин ламын музей байгаа болохоор толгойд нь байсан өндөр барилга дашийн шог болж байгаа ч барих гээд дайрах л байх. Энэ зэргийн луйвар юу ч биш ээ наад хулгайчид чинь

antalya rent a car