antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 3 comments

Даяар дуурсагдах далай даян дархан ИЧИЛТ

нийтлэсэн Admin

Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир Ц.Батбаяр Ш.Сайхансамбуу нарын УИХ-ын гишүүд намын дарга С.Батболдыг харах хэцүү байх хэцүү, харсан ч гэсэн хажуугаар нь өлмий дээрээ явж байгаа сурагтай. Учир нь гэвэл Хамтарсан засгийн газрын үед С.Эрдэнэ, З.Энхболд зэрэг АН-ын гишүүдтэй ахаа эгчээ болцгоож намын даргынхаа өмнөөс нударга зангидан ширээ шааж, цаас хайрлахгүй өргөх бичиг гарган, огцруулах өрөгдөл гаргаж явсандаа өнөөдөр амаа барьж шилээ маажсан гэнэ.

Бүхэл бүтэн 6 сайдын томилгоо дээр нь мөн тооны дэд сайдуудыг сонгон шалгаруулах гэтэл Ц.Даваасүрэнд Сангийн сайд, Ш.Сайхансамбууд Зам тээвэр барилга хот байгуулалт гэх зэргээр таамаг сумнууд харваж эхэлтэл МАН-ын бага хурал, УЗ-ийн гишүүд нь эсрэг санал өрөгдөл гарган “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохдод өөх өгвөөс оройдоо хотоо сэглэж мэдэх нигууртай, энэ мэт явдлыг сануулах бус сайн хэмээн өргөмжилвөөс хожимын өдөр үүгээр явагсад царцаа мэт үржин дэлэгрээд МАН-ын өрх гэрийн дээвэр хуурч хийсэх аюулыг даллах тул байдаг байдгийнх нь баруун хаяанд байлгах нь зүй” гэж шүүмжилж буй ажээ.

Хэлж ирээгүй зовлон хэцүү хийсэн нүглийн нэхэл хатуу тул сайдын сандал толгой дээгүүр нь нисээд өнгөрхөд дуугуй суух нь шударга хэрэг буйзаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 17, 2012 1:15:04 am )

    ish zailuul alsiin haraatai bai jaaluud mine geteed bj dee

  • Anonymous (January 17, 2012 2:35:40 am )

    goy goy uls turchiduu gej yag l manj

  • Anonymous (January 18, 2012 12:19:45 am )

    yamar jijigheen tarhitai bichleg ve he he…

antalya rent a car