antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2016 17 comments

Чингис хааны булшийг олсон гэжээ

нийтлэсэн Admin

145440558356b077cf6228a

ЛОНДОН. /pressgazette/.  Монголын удирдагч Чингис хааны булшийг олсон гэж чөлөөт сэтгүүлч Робин Акройд мэдэгдэв.

Тэрбээр “Чингис хаан: Онгон булш, Нууц сан хөмрөг” шинэ номдоо энэ тухай дурдсан байна.

Түүний үзэж байгаагаар, Чингис хааны булш Монголын хойд нутгийн ууланд, түүний ач хүү, БНХАУ-ын Юан гүрний удирдагч Хубилай хааны таалал төгссөн газарт байгаа ажээ.

Тэрбээр номынхоо судалгааг хийх зорилгоор онгон байгальд 700 гаруй км  газар морин аялал хийсэн байна. Олон улсыг байлдаг дагуулагч 1227 оны наймдугаар сард БНХАУ-ын хойд нутагт таалал төгссөн хэдий ч түүний оршуулахаар Монголд авчирсан гэсэн дүгнэлтийг тэрбээр хийжээ.

“Монголын хаадыг дараа төрөлд нь дахин харуулахаар маш их үнэ цэнэтэй зүйлстэй нь хамт оршуулдаг байх магадлал өндөр байна. Хааныг оршуулсан нутгийг урианхай үндэстэн хамгаалдаг бөгөөд тэд цэргийн алба болон татвараас чөлөөлөгдсөн байдаг. Хааны булшийг хамгаалж байгаа энэ байдлаас харвал оршуулах ёслолд оролцсон цэргүүдийг цаазаар авдаг байсан гэсэн домог яриа худал  болж байна” гэж Акройд үзсэн байна.

Мөн тэрбээр эртний монгол бичвэрийг хөрвүүлж, өөрийн судалгаандаа үндэслэн дүгнэлт хийн, Монголын удирдагчийн таалал төгссөн газрын тухай онолуудыг няцаажээ. Түүний хэлснээр, Монголын Засгийн газар миний дэвшүүлсэн онолыг хүлээн зөвшөөрсөн байна.

“Монголчуудад өндөрлөг газар их учиртай байдаг. Уулс нь монголчуудыг чин сэтгэлээсээ шүтдэг Хөх мөнх тэнгэртэй ойртуулж өгдөг” гэж тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр, “Монгол хаадын булштай холбоотой хамгийн оновчтой баримт бол тэднийг таатай байдалд, ууланд оршуулах юм. Халдашгүй ариун гэж дархалсан газар нутагт, төрсөн нутаг эсвэл хаант улсад хамаардаг нутаг дэвсгэрт эдгээр уулс оршдог. Чингис хааныг таалал төгссөн хойно нь эх нутагт нь авчирсан. Түүнийг БНХАУ-ын Ордост оршуулаагүй бөгөөд тэнд зөвхөн түүний дурсгалын бунхныг байгуулсан” гэж ярьжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (February 03, 2016 10:09:25 am )

    Sha sha

  • lalruud (February 03, 2016 10:28:20 am )

    teriig olj yah gd bga pisdanuud we

  • Anonymous (February 03, 2016 11:26:30 am )

    Юу ч шинэ зүйл алга байна.

  • Anonymous (February 03, 2016 11:36:02 am )

    хоосон сенсаац шүү дээ, сенсаац дэгдээж хүмүүсийн анхааралыг татаж талхны мөнгөө олдог хүмүүс хэдэн мянгаараа байгаа ш дээ

  • Эх оронч (February 03, 2016 12:55:24 pm )

    Яалаа гэж
    их эзэн хаанаа Хятадын нутагт онголох гэж .Хааны минь онгон Монгол эх нутагтаа байгаа битгий олдоосой. Хэн ч олохгүй газарт байгаа. Үлдээсэн бүгдийг нь ухаж төнхлөө түүнийг ганцхан үлдээ ХҮМҮҮС МИНЬ эс бөгөөс хилэгнэнэ.

  • Эх оронч (February 03, 2016 12:57:12 pm )

    Яг чам шиг юм олооч

  • Эх оронч (February 03, 2016 1:02:17 pm )

    Чам шиг ийм хийморьгүй эр олдоггүй байхгүй юу харах царайны байж байгаа нь .Энэ худлаа шүү .Монгол хүн бол олж болно. Монголчууд хамгийн сүүлд түүгээр л өл залгуулж магадгүй .

  • Монгол улсын иргэн (February 03, 2016 2:36:31 pm )

    Чингис хааны онгон хэнтий аймгийн нутагт байгаа байх. Гэхдээ онгоныг онгичож болохгүй байх шүү.Батхааны булшийг Оросууд дур мэдэн онгойлгоод дэлхийн 2-р дайн болж байсан түүх бийг эрх биш мэдэх байлгүйдээ.Египетийн зандан булшнуудыг онгойлгоод америк,европын хичнээн эрдэмтэн,цэргийнхэн үхсэн билээ.ер нь том булш бунхануудыг маш аймшгийн хараал хүрэхээр хүчтэй хараал хийдэг гэсэн.Монголчууд хараагдвал газар нутаг минь хэнийх болохыг та бүхэн мэдэхүү.Энэ бол урд хөрш хятадууд байх.Хэрвээ бунхаэг хөндөх гэж байгаа бол хараал ерөөлийг нь маш олон бөө,удган,лам,хуврагыг цуглуулж хариулах арга хэмжээг авч байжл хийх хэрэгтэй байхдаа…

  • vzegch (February 03, 2016 4:48:49 pm )

    Tegj ch oldood baix ym bish bxaa.

  • altka (February 03, 2016 7:23:53 pm )

    Shine zuil bish ch gadniihan ene medeellig oilgoh ni chuhal. China Ordos-t chingisiin ongon bii geed baigaa ene hudal zuiliig nyatsaasan baina

  • Зочин (February 03, 2016 8:56:16 pm )

    Жирийн нэг тэрслүүд,гадаад олно гэж битгий сэрүүн зүүдэл!!!!!!!!!!! Тэнгэрийн хүн тэнгэрийн хамгаалалтанд байдгийг төөрсөн тэнэг толгой санаж авдаа ха ха ха

  • hahahaha (February 03, 2016 10:32:00 pm )

    muruudtsun balai ve

  • мон (February 03, 2016 10:52:03 pm )

    Батхаан биш доголон Томорын булшийг хондохоод дайн болно гэсэн бичиг гарсан

  • zocnin (February 03, 2016 11:33:48 pm )

    ENE HYN HARIN OWORMONGOLIIN ORDOST BHGYI ZOWHON EDELJ HEREGLEJ BSAN ZYIL NI BII GEJ MEDEELSEN NI SAIN BOLJ TEGEEGYI BOL HYATADUUD MONGOLIIN EZEN HAANIIG OORIINH MET YZEED OWORMONGOLDOO ONGO NI BGAA GED BGAA SHY DE

  • Монгол (February 04, 2016 12:46:04 am )

    Энэ чинь харин зөв сэтгэлтэй нөхөр байна.хятадууд. Ордост булш байгаа гээд гадны жуулчидын толгойг эргүүлээд байдаг юм.Монголчууд хөх тэнгэртээл ойрхон байдаг нь үнэн шүү? Харин Урианхай нар юм боловуу?бас өөр сурвалж дээр буриадууд хааны үр хүүхэд ,эд хөрөнгө,гэр бүлийг нь хамгаалдаг байсан гэж байдаг .

  • Монгол (February 04, 2016 11:36:40 am )

    Монголчууд эцгийнхээ тавьсан газрыг ямар ихээр дээдлэн хүндэтгэдэг билээ дээ. Тэгэхээр эзний газрыг бүүрч дээдлэх учиртай. Алтан ургийн хамгийн сүүлчийн хүн болох Сайн ноён Намнансүрэнг онголсон газар өдгөө Өвөрхангай аймгийн Уянга суманд бий. Нутгийн ардууд тэр газар руу ойртох нь бүү хэл малаа тэр зүг билчээдэггүй юм.

  • teegii (February 04, 2016 2:25:45 pm )

    Ene tsuwvvn tsagt bvv oldog hoishid ch bitgii oldog taiwan baig

antalya rent a car